Үүрэг даалгавар

2021-10-04
2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН 04-НИЙ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусын халдварын үеийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарь”-ийн дагуу хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд ажилтан, албан хаагчдаа тогтвортой, хариуцлагатай ажиллах нөхцөлөөр хангаж, зохион байгуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Гэрээр тусгаарлагдан эмчлэгдэж байгаа коронавируст халдвар /Ковид- 19/-ын батлагдсан тохиолдолд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, эм, эмийн хэрэгсэл, эмийн сангийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-аар өвдсөн хүүхдийн эмчилгээний талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой лавлах утас, цахимаар зөвлөгөө өгөх шугам байгуулж, 24 цагийн турш тогтмол ажиллуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Засаг дарга нар/ 14
4 КОРОНАВИРУСТ /КОВИД-19/ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД: Коронавируст халдвар /Ковид-19/-ын дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан байгууллага, аж ахуйн нэгжүүд дотоод орчинд халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг сайтар авч ажиллах. /Нийт байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
5 БОДЛОГЫН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
6 2021-2022 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД: Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, борлуулалтын цэгүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар, “Таван толгой түлш” ХХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
7 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүдэд оролцох байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, хөдөлгөөний дагуу нийслэлийн байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй оролцуулах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагуудын удирдлагууд/ Хяналт тавих албан тушаалтан:Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
8 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Төсвийн орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэн, төсвийн орлогын ногдол төлөлтийг бүрэн хийж, газрын дуудлага худалдаа, төрийн өмчийн түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
9 ЦАГ ҮЕИЙН АСУУДЛЫН ХҮРЭЭНД: Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчны гэрэлтүүлгийг сайжруулах, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна болон дотор орчны камерын хяналтын системд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР