Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр өнөөдөр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцлаа.
Автобусны тоог нэмсэн ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна
Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр 20 орчим хүн автобус хүлээн зогсоно. Автобус 5-10 минутын хугацаатай ирж, зорчигчдоо суулгаад хөдлөх ч хүний хөдөлгөөн үл татрах аж. Цэнхэр хувцсаар ижилссэн гурван шалгагч зорчигчдын автобусны картыг цэнэглэхийн зэрэгцээ автобусанд суух, буухад хүн хоорондын зай барих, амны хаалтаа зүүх, бээлийгээ өмсөөрэй гэх мэт шаардлага тавина.