Үүрэг даалгавар

2021-08-02
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
Товч агуулга Хугацаа Хяналт тавих албан тушаалтан, байгууллага
1 Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2021 оны “Коронавируст халдвар /Ковид-19/-ын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 дүгээр хурлын тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Дүүргийн Засаг дарга/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2 Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар,Дүүргийн Засаг дарга/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис 14
3 Улсын болон нийслэлийн төсвийн, орон нутгийн хөгжлийн сан, авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг, ажлын явц гүйцэтгэл, үр дүнд хяналт шинжилгээ хийж дүнг 08 дугаар сарын 15, 30-нд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
4 Хөрөнгөөр оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг талбайд тогтмол ажиллуулах. /Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Бусад инженер хангамжийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
5 Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд байршил тодорхойгүй болон ажлын даалгавар хүссэн ажлуудыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
6 Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/268 дугаар захирамжийн дагуу хөрөнгө оруулалтын ажлууудыг open.ulaanbaatar, худалдан авах ажиллагааны цахим системүүдэд тогтмол бүртгэн оруулж ажиллах. /Эрх шилжсэн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр 14
7 Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/382 дугаар захирамжийн дагуу 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах. /Захирагчийн ажлын алба, инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газрууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
8 Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг 08 дугаар сарын 25-ны дотор дуусгаж, авто замын хөдөлгөөний зорчих хэсгийг жигдрүүлж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Инженер хангамжийн байгууллагууд/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
9 Нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсний халтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис, давс нөөцлөх, зам дээр бодис, давс цацдаг зориулалтын машин тоног, төхөөрөмжийн судалгааг гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 14
10 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Замын цагдаагийн газар, Дүүргийн Засаг дарга нар“Таван толгой түлш” ХХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
11 Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулах. /Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргийн Засаг дарга нар “Таван толгой түлш” ХХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө 14
12 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн элсэлтийн цахим бүртгэлийг холбогдох журмын дагуу бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийслэлийн Боловсролын газар, Мэдээлэл, технологийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
13 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих болон “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах. /Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
14 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг 2021 оны 08 дугаар сарын 20-ны дотор дуусгах. /Нийслэлийн Боловсролын газар, Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
15 Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг холбогдох журмын дагуу сайтар хангаж ажиллах. /Нийслэлийн Боловсролын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
16 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын авто замын тэмдэг, тэмдэглэгээ засварлах, шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах ажлуудыг зохион байгуулах. /Нийслэлийн Боловсролын газар, Авто замын хөгжлийн газар, Замын цагдаагийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
17 “Сургуулийн автобус”-ны бэлтгэл ажлыг сайтар хангах. /Нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Замын цагдаагийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14
18 Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
19 Нийслэлд авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх журам, зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн зогсоол талбайг засварлах компани байгуулах тооцоо, судалгааг нарийвчлан гаргаж танилцуулах. /Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн 14
20 Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууудаа эрчимжүүлж ажиллах. /Ажлын хэсгийн гишүүд/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг 14
21 Нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан орчны аюулгүй байдлыг хангуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх 14
22 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/542 дугаар захирамж дагуу ажлын хэсэг Нийслэл Улаанбаатар хотын дагуул, хаяа, хот, тосгодын төлөвлөлтийн уялдааг хангуулж, дагуул хотуудад логистик төв, эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, тэдгээрийг холбосон нийтийн тээврийн сүлжээ байгуулах ажлын талаар санал, зөвлөмж боловсруулах ажлаа яаралтай танилцуулах. /Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба/ Хяналт тавих албан тушаалтан:Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
23 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/529 дүгээр захирамжийн дагуу Газрын бирж байгуулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн оролцоог хангах, биржийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох ажлыг яаралтай танилцуулах. /Газар зохион байгуулалтын алба/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 14
24 Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/487 дугаар захирамж дагуу Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын бүтэц, орон тооны санал боловсруулж ажлаа яаралтай танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг 14
25 Төвийн 6 дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ “Өглөөний гудамж” төслийг хэрэгжүүлэх төсөв, байршил, тооцоо судалгааг гаргаж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах. /Төвийн 6 дүүргийн Засаг дарга нар/ Хяналт тавих албан тушаалтан: Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн 14

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР