Хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барина
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулахаар тогтоол гарсан билээ.
2020 -оны 3 -р сарын 7
140
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Нийтийн тээврийн автобус нэг бүрийг вакумжсан орчинд бүрэн халдваргүйжүүлж байна
Дэлхий дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
2020 -оны 3 -р сарын 6
209
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 2-ноос гуравдугаар сарын 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 3 -р сарын 6
119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  журмыг шинэчилнэ
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны явц, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын суурьшлын бүсийн нийт 35 мянган га талбайгаааг 6711 га талбай нь барилгажсан бол 9752 га талбайг гэр хорооллын хэсэг эзэлж байна. Үүнээс гэр хорооллын 1426 га талбайд дахин төлөвлөлт хэрэгжүүлэх шийдвэр гарчээ.
2020 -оны 3 -р сарын 5
339
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан тухай нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа.
2020 -оны 3 -р сарын 5
184
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөөг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журам, Хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар байршуулах, шилжүүлэх тухай, Улаанбаатар хотын барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ төлөвлөгөө боловсруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах тухай журмын танилцуулгыг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ.
2020 -оны 3 -р сарын 5
60
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг Байнгын хороодын дарга нарт танилцуулав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгыг өнөөдөр Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нарт танилцууллаа.
2020 -оны 3 -р сарын 5
116
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд дор бүрнээ хичээж байна
Дэлхийг цочроосон COVID-19 вирусийн халдварын тархалт өнөөдрийн байдлаар 76 оронд “аюулын харанга” дэлдэж байна. Өөрөөр хэлбэл, эл вирусээр 93095 хүн өвчилж, 3202 хүн нас бараад байгаа юм.
2020 -оны 3 -р сарын 5
84
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын инженерийн хувьсгалын үр өгөөж
Олж харъя гэж хүсвэл муугаас дутахгүй сонирхолтой сайн мэдээ бидний амьдралд бишгүй олон байна. Нийслэл хотоо нэг биш олон төвтэй болгох “Гэр хорооллын инженерийн хувьсгал” хотын иргэн бүхэнд ашигтай бөгөөд шохоорхол төрүүлэх сайн мэдээ юм. Баянхошуу, Сэлбэд бүтээн байгуулалт нь эхэлж, цэцэрлэг, шугам сүлжээ, усан сан, зам, гүүр, дэд бүтэц өндийн босч байна. Энэ хавраас Дэнжийн мянга, Дамбадаржаа, удаад нь Шархад, Толгойтод салбарлан үргэлжлэх нэгэн төслөөр гэр хорооллыг инженерчлэх юм.
2020 -оны 3 -р сарын 5
94
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуурайшилттай үед түймрийн аюулаас сэргийлэхийг анхаарууллаа
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө.
2020 -оны 3 -р сарын 5
107
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бидний “мөрөөддөг” цэвэрхэн автобус, БРАВО
Дагтаршсан хиртэй суудлын бүрээстэй, бохир заваан нийтийн тээврээр бид үйлчлүүлсээр ирсэн. Харин сүүлийн үед автобус цэвэрхэн байгааг ард түмэн ам нэгтэй сайшаах болов. Гай нь ч бий, гавьяа ч бий гэгчээр COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд автобус ийн цэвэрхэн болов.
2020 -оны 3 -р сарын 5
103
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдрийн байдлаар 54 мянган тээврийн хэрэгсэл нийслэл рүү нэвтэрчээ
COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж энэ сарын 3-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод эрүүл мэндийн тандалт судалгаа хийж байгаа эмнэлгийн ажилтнуудын тоог эрс нэмэгдүүлж ажиллаж байна.
2020 -оны 3 -р сарын 5
83
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын дагуу ногоон парк байгуулна
Туул гол дагуу ногоон парк байгуулах газрын байршил, зураг төсөл хийх талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд уулзаж, ногоон паркийн зураг төсөл ба журмыг төслийг танилцууллаа.
2020 -оны 3 -р сарын 5
183
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.
2020 -оны 3 -р сарын 4
224
ДЭЛГЭРЭНГҮЙ
3, 8 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй
Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй.
2020 -оны 3 -р сарын 4
547
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын хойд хэсгээр Зайсангийн гүүр-Маршалын гүүрийг холбосон авто зам тавигдана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагын хамтаар өчигдөр /2020.03.03/ Нийслэлийн Засаг даргын Явуулын ажлын байр /автобус/-даа суун Хан-Уул дүүрэгт ажиллалаа.
2020 -оны 3 -р сарын 4
202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 7/29, 12/43, 2014 оны 19/23, 2019 оны 161 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгох шалгаруулалтанд урьж байна.
2020 -оны 3 -р сарын 4
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олимпын гудамжийг “Олимпын гүүр” гэж нэршүүллээ
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимпын гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор ОЛИМПЫН ГҮҮР гэж нэршүүллээ.
2020 -оны 3 -р сарын 4
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо ачаалал ихтэй байв
Өчигдөр /2020.03.03/ Хотын захирагч С.Амарсайхан албаны хүмүүсийн хамтаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээр орж ажилласны дараа тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Зуунмод чиглэлийн “Өлзийтийн ТАЦ” шалган нэвтрүүлэх товчоонд хотын Захирагч ажиллаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийж байгаа албан хаагч нартай уулзан, ажил байдлын талаар ярилцаж, санал солилцлоо.
2020 -оны 3 -р сарын 4
141
ДЭЛГЭРЭНГҮЙ