Наадмын үеэр ажиллах нийтийн тээврийн хэрэгслүүдийн чиглэлийг танилцуулж байна
Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2019 -оны 7 -р сарын 3
466
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ub smart parking” thinkathon зохион байгуулагдлаа
Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан, авто зогсоолын шинэлэг шийдлийг боловсруулж Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “UB Smart Parking” THINKATHON тэмцээнийг 2019 оны зургаадугаар 30-ны өдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, “JCI” Олон улсын байгууллагатай хамтран “Улаанбаатар инновацын төв”-д амжилттай зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 3
261
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн гудамжны зам засварын үеэр нийтийн тээврийн чиглэлд ингэж өөрчлөлт орно
Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчилэхээр төлөвлөөд байна.
2019 -оны 7 -р сарын 2
343
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019”-ийн үеэр тавигдсан илтгэлүүд
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан "Улаанбаатар эдийн засгийн форум-2019"-д тавигдсан үндсэн болон гол илтгэлүүдийг бүрэн эхээр нь орууллаа.
2019 -оны 7 -р сарын 2
456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ
Нийслэлийн Хот тохижилтын газрын зам талбайн үйлчлэгч Г.Отгонбат “Миний бие зам талбайн үйлчлэгчээр таван жил ажиллаж байна. Хотын дарга С.Амарсайхан анх манай байгууллага дээр ирэхдээ цэвэрлэгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлнэ гэж байсан. Өнөөдөр энэ үг бодит ажил болон бага оврын цэвэрлэгээний төхөөрөмжийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Нийслэлийн иргэддэдээ хогоо хогийн саванд хийж бидний ажлыг ойлгон хүндэтгэж байхыг хүсье. Энэхүү тоног төхөөрөмжийг хурдан хугацаанд нийлүүлж бидний ажлыг хөнгөвчилж байгаа Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархснаа илэрхийлье” гэлээ.
2019 -оны 7 -р сарын 1
461
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг цахимжуулж, уламжлалт загварыг шинэчлэн иргэн, аж ахуй нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаг хугацаа хэмнэх зорилгоор нийслэл, дүүргүүдийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, “Нэг цонхны үйлчилгээ”-г операторын горимд шилжүүлж “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчлөх, төрийн үйлчилгээнд шинэчлэл хийх, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 захирамжаар байгуулагдсан.
2019 -оны 7 -р сарын 1
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын төлөөллийг Улаанбаатар инновацын төвд хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк, Сэхан нарны эрчим хүчний компанийн захирал Жэён Жаэ-Ёнг нарыг хүлээн авч уулзлаа.
2019 -оны 7 -р сарын 1
277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав
Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
2019 -оны 7 -р сарын 1
532
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МОНГПЭН загвар төсөл СХД-ийн найман хороонд хэрэгжиж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна.
2019 -оны 7 -р сарын 1
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
100 айлын авто замыг хэсэгчлэн хааж, шинэчлэн засварлана
Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын авто замыг өнөөдрөөс эхлэн хэсэгчлэн хааж шинэчлэн засварлахаар болоод байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 7 -р сарын 1
304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ
“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм.
2019 -оны 7 -р сарын 1
273
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.1.1, 5.2, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.30, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн 2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
2019 -оны 7 -р сарын 1
126
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТОЙМ МЭДЭЭ: Нийслэлийн ажил өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны зургаадугаар сарын 24-өөс зургаадугаар 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 6 -р сарын 29
618
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” хэлэлцүүлгээр форумын үйл ажиллагаа өндөрлөлөө
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд боллоо. Чуулганы хүрээнд нийт таван илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Сүүлийн илтгэлийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын эдийн засгийн чөлөөт бүс” сэдвээр хийв.
2019 -оны 6 -р сарын 28
674
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармаг дахь хотын захиргааны шинэ цогцолборыг Шинжлэх ухаан, инноваци, технологийн төв болгох санал гаргалаа
Нийслэлийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Улаанбаатар эдийн засгийн форум 2019” арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Яармагт баригдаж буй хотын захиргааны шинэ барилгыг хүүхэд, залуусын танин мэдэхүй, оюуны чадавхийг хөгжүүлэх, инноваци, технологийн чиглэлээр ашиглах саналтай байгаагаа танилцууллаа. Улаанбаатар хотын суурин хүн амын 63.3 хувийг 35 хүртэлх насныхан эзэлж байгаа учраас хотын Захирагч “Хүн төвтэй хот” бодлогынхоо хүрээнд хүүхэд, залуусыг чөлөөт цагаа үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх, тэднийг багаас нь бүтээлч, инженер техникийн сэтгэхүйтэй болгож хөгжүүлэхэд анхаарч байгаа гэдгээ чуулганд оролцогчдод танилцуулсан юм.
2019 -оны 6 -р сарын 28
552
ДЭЛГЭРЭНГҮЙ
Илтгэл хэлэлцүүлэг “Хотын хэрэглээ” сэдвээр үргэлжлэв
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” чуулганы үйл ажиллагаа одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Дөрөв дэх илтгэлийг “Хотын хэрэглээ” сэдвээр Zagal`s академийн үүсгэн байгуулагч, Дэлхийн банкны зөвлөх С.Загал хийв.
2019 -оны 6 -р сарын 28
394
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр Б.Отгонсүх илтгэл тавилаа
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болж байна. Форумын үйл ажиллагаа өдгөө илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж буй. Чуулганы дараагийн илтгэлийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Замын хөдөлгөөн, тээврийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэв.
2019 -оны 6 -р сарын 28
419
ДЭЛГЭРЭНГҮЙ