Зүүн дөрвөн замаас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг нээлээ
Улаанбаатар зам засвар арчлалт компани Зүүн 4 замаас Сансарын аюулгүйн тойрог хүрэх 0.9 км авто замын зорчих хэсгийн хучилтыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөө өглөө бүрэн нээлээ. Мөн Сансарын аюулгүйн тойргоос зүүн чиглэлд Доржийн гудамжны Хил хамгаалах Ерөнхий газрын уулзварын хэсэгт замын доогуур бохир, цэвэр ус, дулааны шугамын засварыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийж,  замын хөдөлгөөнийг нээсэн байна
2013 -оны 8 -р сарын 12
1181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төлөвлөгөөт хугацаанаасаа 17 өдрийн өмнө нээлээ.
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 8 сарын 29-нд нээх ёстой байсан замын зорчих хэсгийг өнөөдөр нээлээ. 24 цагаар, хоёр ээлжээр ажиллаж, графикт хугацаанаасаа 17 хоногоор түрүүлж замаа нээсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна
2013 -оны 8 -р сарын 12
1167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үүрэг даалгавар
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2013 ОНЫ 8 САРЫН 26-НЫ ӨДРИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ
ЗӨВЛӨГӨӨНД ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАРЫН ХЭРЭГЖИЛТ
 
 
 
 
2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр                                                           Улаанбаатар хот.     
 
 
 
Өгөгдсөн даалгавар
 
Хэрэгжилт
Биелэлт
/хувь/
 
1  
 
 
   
 
Тайлбар: Хамааралтай заалт байхгүй болно.
 
 
 
 
Хянасан: НАЖГ-ын дарга                                    Э.Баттулга
 
 
 
 
 
 
 
2013 -оны 8 -р сарын 12
2128
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгүүдийн засвар энэ сарын 25- нд бүрэн дуусна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай  зөвлөгөөнөөр, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явц, нийслэлийн Засаг даргатай  уулзах хүсэлт гаргасан иргэдтэй  уулзалт зохион байгуулсан тухай,  өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
2013 -оны 8 -р сарын 12
1126
ДЭЛГЭРЭНГҮЙ
8-р сарын 8-ны өдөр дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өчигдрийн байдлаар гэрлэн дохионы 111, хурд хэтрүүлсэн 397 зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчил гаргасан жолооч нарт гэрийнх хаягаар торгуулийн хуудас очиж байгаа. Тиймээс  жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна
2013 -оны 8 -р сарын 9
1638
ДЭЛГЭРЭНГҮЙ
Манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шар сүүний уураг ашигладаггүй
Шинэ Зеланд улсын “Fonterra” компанид үйлдвэрлэсэн хуурай сүүг авч ашигладаг АПУ, Витафит-Инвест, Тэсо зэрэг ХХК-ууд нь бүтээгдэхүүндээ шар сүүний уураг ашигладаггүй байна. Эдгээр газруудын үндсэн түүхий эд болох хуурай сүүнээс 4 дээж, бэлэн бүтээгдэхүүн болох савласан сүүнээс 4 дээж авч, стандартын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт гаргахаар МХЕГазрын лабораторид шинжлүүлэхээр өгөөд байна.
2013 -оны 8 -р сарын 9
2099
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ирэх оны төсвийн орлогыг 443,3 тэрбум байхаар тооцжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, 2015–2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгын талаарх мэдээллийг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн ирэх оны төсвийн саналыг Монгол улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тухай хуульд заасан хугацаанд багтаан дүүрэг, харьяа газар, агентлагуудаас хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ
2013 -оны 8 -р сарын 9
1106
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яндангийн утаа шүүгчийг энэ жилээс олгохгүй
Нийслэлийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хорооллын айлуудын яндангийн утаа бүрдүүлдэг гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос   гаргасан байдаг.  Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллуудыг байршлаас нь хамааран хязгаарлалтын 3 бүс болгон хувааж, айл өрхүүдийг утаагүй зуух, боловсруулсан түлшээр хангах, эрчим хүчний үнээс хөнгөлөх зэргээр  хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа юм
2013 -оны 8 -р сарын 9
2257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 90,1 хувийг шийдвэрлэжээ
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа мэдээлэл өгөх, судалгаа хийх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, нийслэлээс гарч буй бодлого шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгах, төр иргэндээ шуурхай үйлчлэх зорилготойгоор байгуулагдсан юм. “Иргэд хүлээн авах төв” иргэдийн талархал, санал, гомдол, мэдэгдэл бүрийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан хаагчдад шилжүүлэн, шийдвэрлэлтийн явц, байдалд хяналт тавин ажиллаж байна
2013 -оны 8 -р сарын 9
1079
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот байгуулалтын чиглэлээр Инчон хоттой хамтран ажиллана
Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой 2008 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа билээ. Байгаль орчин,  Ногоон хөгжлийн сайдын урилгаар БНСУ-ын Инчон хотын дарга Сун Ён Гил тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 8 сарын 8-11- ний өдрүүдэд айлчилж байна. Инчон хотын дарга Сун Ён Бил тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа
2013 -оны 8 -р сарын 9
1187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 12-ны 08:00 цагт Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх юм. 
2013 -оны 8 -р сарын 9
1148
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хил хамгаалах ерөнхий газрын урд уулзварыг өнөө орой хаана
Доржийн гудамжны өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөө орой буюу 8 сарын 09-ний 22 цагт Хил хамгаалах ерөнхий газрын уулзвар хэсгийг хаахаар боллоо. Уулзварын хучилтыг хийснээр 8 сарын 13-ны өглөө хөдөлгөөнийг нээнэ. Доржийн гудамж  нь Сансарын аюулгүйн тойргоос зүүн тийш Цайз зах хүрэх зам юм 
2013 -оны 8 -р сарын 9
1274
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжийг түүнэ
Улс төрийн тойм сонин, www.ipost.mn вэб сайт хамтран “Шарилгүй Улаанбаатар” аяныг эхлүүлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор “Улс төрийн тойм” сонин, уг аянд хамтран оролцож байгаа байгууллагуудын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Улс төрийн тойм” сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг, Нийслэлийн хот тохижилтын газрын орлогч дарга Б.Нямсүх, АӨСҮТ-ийн Харшил суд­лалын лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидорж нар оролцсон юм
2013 -оны 8 -р сарын 9
1780
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг хоггүй дүүрэг болно
Баянзүрх дүүргийн хувьд энэ жил зам засвар, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлжээ. Баянзүрхийн товчооноос “Богд” уулын хойд талаар Яармагийн гүүр хүртэлх 17,1 км зам засварын ажил 26 хувь, Энхтайвны өргөн чөлөө, Зүүн 4 замын уулзвараас Офицерүүдийн ордон, Чулуун- Овооны уулзвар, Ботаникийн автобусны буудал хүртэлх 4,5 км,  Доржийн гудамж, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш Цайз зах хүртэлх 2,8 км, 16-р хороо,  Улаанхуарангийн зам, Эскадрилын хөшөөнөөс Цэргийн их сургууль, Шар хадны төв зам хүртэлх 1,5 км,  Нарны зам буюу Нарантуул захаас Чулуун -Овооны уулзвар хүртэлх 0,94 км,  Дандарбаатарын гудамжны 0.9 км зам засварын ажлууд 50-98 хувийн явцтай байна
2013 -оны 8 -р сарын 9
1804
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийн шинэ замыг түр нээлээ
Яармаг, Нисэх чиглэлийн автозамыг өргөтгөж,урд урсгалыг нь шинээр хийж байгаа билээ. Тус замыг 8 сарын 11-ний өдрөөс эхлэн түр нээх бөгөөд  9.5 км суурь хучилт, 0.7 км өнгө хучилтын ажлыг “Эйч Кей Би” ХХК гүйцэтгээд байна. Хойд урсгал буюу Яармагийн хуучин замд гүүр, хоолойн газар шорооны ажил эхлэх шаардлагатай багаа тул урд урсгалын шинэ замыг 9 сарын 15 хүртэл нээхээр болжээ
2013 -оны 8 -р сарын 9
1291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 12-р сард “Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт арга хэмжээ авах тухай” захирамж  гаргасан. Захирамжийн 4 дэх хэсгийн заалтын биелэлт хангалтгүй байгаа тул  Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр нийслэлийн харьяа төр захиргааны байгууллагуудын дарга, Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад албан бичиг хүргүүллээ
2013 -оны 8 -р сарын 8
1157
ДЭЛГЭРЭНГҮЙ