Хотын захиргааны шинэ цогцолборыг барих аж ахуйн нэгж шалгарлаа
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хотын захиргааны шинэ цогцолборыг СХД-ийн 6-р хороо,  Ханын материалын орчим  9 га газарт барихаар НИТХ-аас шийдвэрлэсэн билээ
2013 -оны 8 -р сарын 16
1843
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгалийн чулуугаар зам барина
Эх орны байгалийн баялгийг бүтээн байгуулалтад ашиглахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор 98 цэгт автозамыг байгалийн чулуугаар хучиж, шинэчлэхээр болсон. Сонгон шалгаруулалтад зөвхөн эх орны чулуугаар бэлдэц үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд оролцох юм. Энэ онд дээрх төсөл хөтөлбөрийн эхлэл болгож 9 байршилд байгалийн чулуугаар орон сууцны доторх замыг хучих ажлын сонгон шалгаруулалт хийхээр болжээ
2013 -оны 8 -р сарын 16
2169
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэллээ. Хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна
2013 -оны 8 -р сарын 16
705
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 15-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 114, хурд хэтрүүлсэн 492 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 8 -р сарын 16
1257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Доржийн гудамжийг өнөөдрөөс эхлэн 14 хоног хаана
Доржийн гудамж буюу Сансарын аюулгүйн тойргийн уулзвараас Цайз зах хүртэлх 2.8 км авто замыг "Беринг" ХХК өргөтгөн шинэчилж байна. Уг ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн 2 долоо хоногийн турш хуваарийн дагуу зам хаахаар Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газартай тус тус зөвшилцөн өнөөдрөөс эхлэн хааж, зам барилгын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр боллоо.
 
2013 -оны 8 -р сарын 16
1229
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарантуул худалдааны төв 19, 20-нд ажиллахгүй
Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн  хуралдаанаар Баянзүрх дүүргийн 
14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм. Тиймээс засварын ажил хийгдэх  2013 оны 08 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй
2013 -оны 8 -р сарын 16
1166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахмадуудыг орон сууцтай болгох Нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, Ус сувгийн удирдах газартай нэгтгэх, “Өргөө” зочид буудал  нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагааг сэргээх, “Ахмадын хотхон-1” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах, Шинээр ашиглалтад орж буй барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэх, “Пума” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр барьсан Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын бохир усны шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэн авах, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмрийн болон тоосгоны үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний тухай тус тус хэлэлцлээ
2013 -оны 8 -р сарын 16
1556
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-аас баталсан 52 байршилд 2014 оноос газар өмчлүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн иргэдтэй  уулзаж, газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр нийслэлээс  хэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлого, журам дүрмийн тухай нээлттэй хэлэлцлээ
2013 -оны 8 -р сарын 16
1933
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга иргэдтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн иргэдтэй  уулзаж, газрын харилцаа, хот төлөвлөлтийн чиглэлээр нийслэлээс  хэрэгжүүлж эхэлсэн шинэ бодлого, журам дүрмийн тухай нээлттэй хэлэлцлээ. Уулзалтад  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, холбогдох албан тушаалтнууд  оролцлоо
2013 -оны 8 -р сарын 16
2257
ДЭЛГЭРЭНГҮЙ