Иргэддээ зуслангийн газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан билээ.Үүнтэй холбоотойгоор 2013 оны 08 сарын 01-ээс зуслангийн газрын тооллого бүртгэлийг эхлүүлэх болсон талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиуд, нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/624 дүгээр захирамжийг үндэслэн, Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл”-ийг баримтлан нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах юм