Зарим бар, рестораны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг дарга  захирамж гаргаж, 2013 оны 06-р сарын 03-аас хэрэгжиж эхэлсэн билээ. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны үйлчилгээний сүлжээ газрууд 24 цагаар ажилладаг байсныг 07.00-03.00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчилсөн. Мөн иргэдээс ирүүлсэн саналын дагуу  тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан юм
2013 -оны 8 -р сарын 1
1318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Завьт эргүүлийнхэн хүний амь аварчээ
Нийслэлийн Аврах ангийхан Туул голд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл хийж яваад хүний амь аварсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршалын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байгаа  дуудлагын дагуу эрэн хайх аврах  бүлэг дуудлагын дагуу очиход 38 настай эрэгтэй С усанд живж байсныг аварчээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, анхны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна
2013 -оны 8 -р сарын 1
1077
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөв шинэчлэн нэмэх шаардлагатай ажлууд дээр дахин тендер зарлахаар боллоо
Тендерт нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй, ирсэн саналууд батлагдсан төсвөөс хэтэрсэн шалтгаанаар зарим тендерийг дахин зарлахаар боллоо.Тухайлбал, Ханын материалын үйлдвэрийн бохирын шугам өргөтгөх ажил, Бохир усны 12- а,б магистрал шугамын өргөтгөлийн ажлын тендерийн батлагдсан төсвийг нэмж шинэчлүүлэхээр үнэлгээний хороодын дүгнэлт материалыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргэсэн
2013 -оны 8 -р сарын 1
1119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дарь-эхийн замыг 4 хоног хаана
Сансарын шатахуун түгээх станцаас хойш, Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг 8-р сарын 01-ний 22 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо
2013 -оны 8 -р сарын 1
731
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн 4 замаас зүүн тийш зам хаалаа
"Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх 1 км авто замын урд талын урсгалыг 7 сарын 31-ний 23 цагт хаалаа. Өнгөас фаль тбетон хучилтыг 3 хоногт багтаан хийж, энэ хэсгийг нээнэ
2013 -оны 8 -р сарын 1
1100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслан чиглэлд гал унтраах, аврах анги үүрэг гүйцэтгэхээр боллоо
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр боллоо.
2013 -оны 8 -р сарын 1
1093
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 7-р сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурсан үзүүлэлтэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7786 төгрөг, үхрийн ястай мах 8700 төгрөгийн үнэтэй байна
2013 -оны 8 -р сарын 1
1169
ДЭЛГЭРЭНГҮЙ