Шалган нэвтрүүлэх товчоодуудад иргэдээс асуулга авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол дахь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенког хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар байлцав.
2020 -оны 2 -р сарын 17
202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын байгаль орчны шагналаар Э.Баттулгыг шагнажээ
“EcoWorld” олон улсын байгаль орчны нэр хүндтэй шагналаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга шагнуулсан байна. Түүний тэргүүлсэн хамт олны биологийн олон янз байдал болоод ой усны нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, санаачилгууд бүс нутгийн хэмжээнд сайн дуурайл, манлайллыг үзүүлсэн гэж Шагналын хорооныхон үзжээ.
2020 -оны 2 -р сарын 17
390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй зарим ажлын талаар мэдээлэл хийлээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, коронавируст /Ковид-19/ халдварын талаарх иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг телевиз, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн цахим сүлжээгээр тогтмол түгээн ажиллаж байна. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх гарын авлага 100,000 ш, зурагт хуудас 3000 ширхэгийг боловсруулан хэвлүүлж, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч байгаа иргэдэд мэдээлэл, зөвлөмжийг хүргэж эхэлсэн.
2020 -оны 2 -р сарын 17
200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг захиргааны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийлээ
Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь шинэ коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг захиргааны байруудад ажиллаж буй төрийн албан хаагчид, үйлчилгээ авч буй иргэдэд тогтмол амны хаалт зүүх шаардлага тавьж, халуун хэмжигчээр халууныг шалган нэвтрүүлж байна. Мөн Нийслэлийн засаг захиргааны байруудын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөнд гар ариутгагч спиртэн суурьт халдваргүйжүүлэлтийн уусмалыг байршуулан ажиллаж байна.
2020 -оны 2 -р сарын 17
597
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн албан хаагчид явган эргүүл хийнэ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЭМГ-ын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 2 -р сарын 17
324
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээг цахимаар авах нь таньд олон талын ашигтай
Томуу, томуу төст өвчлөл болон шинэ төрлийн коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр нийслэлээс олон арга хэмжээ авч ажиллаж байгаа энэ цаг үед иргэн та төрийн үйлчилгээ авах гэж заавал төрийн байгууллага явахаас илүү мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглан цаг зав, мөнгөө хэмнэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимаар доорх хувилбараар авах боломжтой.
2020 -оны 2 -р сарын 17
405
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээс өгсөн үүргийн дагуу автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагдаж байна
Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн.
2020 -оны 2 -р сарын 17
238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийхийг даалгалаа
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр холбогдсон байна. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явган хүний замын тохижилт, тэмдэглэгээг байршуулах 61 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв.
2020 -оны 2 -р сарын 17
235
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Дэлхийд хурдацтай тархаж байгаа цар тахлаас бид сонор сэрэмжтэй байж иргэдээ хамгаалах,хүнд нөхцөл байдлыг даван туулна
Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ.Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл өглөө.
2020 -оны 2 -р сарын 15
222
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо.
2020 -оны 2 -р сарын 14
151
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уриалга
Дэлхий дахинд “Шинэ корона вирус”-ын халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаад бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
2020 -оны 2 -р сарын 14
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны хоёрдугаар сарын 10-наас хоёрдугаар сарын 14-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 2 -р сарын 14
176
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын төлөөлөл Хотын даргатай уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
2020 -оны 2 -р сарын 14
227
ДЭЛГЭРЭНГҮЙ