Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж, ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар өгөв.
2020 -оны 7 -р сарын 9
162
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын өдрүүдэд бороотой байх тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нэр хүргэв.
2020 -оны 7 -р сарын 9
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн дотоод аудитын газар чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарлаж, хотын бүх салбарт стандартыг дагаж мөрдүүлэх ажлыг эхлүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Дотоод аудитын газар үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлж эхлээд байна.
2020 -оны 7 -р сарын 9
250
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн далан хогийн цэг биш нийслэлчүүд ээ!
Хавартаа шар усны үерт, зундаа борооны усанд автдаг үзэгдэл нийслэлд өнөө жил давтагдаж байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод 10 гаруй минутын аадар бороо ороход Нарны зам усанд автаж, Чингүнжавын гудамжны зам “урссан”.
2020 -оны 7 -р сарын 9
347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хариуцлагагүй ажилласан албан хаагчдыг олон нийтэд зарлаж, арга хэмжээ авахыг санууллаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн автозам, замын байгууламжийг сайжруулах чиглэлээр 2020 онд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра өглөө. Энэ онд нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх чиглэлээр нийт 279 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсанаас 131 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч шалгарч гэрээг байгуулж, нийт 56%-ийн ажлын явцтай хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын төсвөөр шинээр 12,617 км авто зам баригдах бөгөөд 7,766 км авто замын засвар шинэчлэлт хийгдэнэ. Нийслэлийн төсвөөр 1,5 км авто замыг шинээр барьж 7,09 км автозамыг засварлах аж. Нийслэлийн замын сангаар 37,430 км, Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан 1,272 км автозам шинээр тавигдаж аж.
2020 -оны 7 -р сарын 9
221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн үр дүнд иргэд өмчтэй болно
Иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих төслийг нийслэлийн удирдлагууд санаачилан хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.2 га газарт 310 өрхийн орон сууц, 10 дугаар хороонд 140 айлын орон сууц, Баянзүрх дүүргийн 19 дугаар хороонд 4,3 га газарт орон сууц баригдахаар уг төсөл хэрэгжиж буй.
2020 -оны 7 -р сарын 8
328
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТАПАН МИШРА: Тогтвортой хөгжил-тогтвортой төрийн алба
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, Төрийн албаны зөвлөлийн дарга нар уулзаж НҮБ-ын төрийн албаны өдөр болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны тухай, төрийн албаны шинэтгэлийн үйл явц тогтвортой хөгжлийн зорилтуудтай хэрхэн уялдаж байгаа зэрэг бодлого, үйл ажиллагааны талаар ярилцлаа.
2020 -оны 7 -р сарын 8
743
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа
“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.
2020 -оны 7 -р сарын 8
187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар мэдээлэл хийлээ.
2020 -оны 7 -р сарын 8
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймэр унтраах зориулалтын тусгай тоноглол бүхий 40 гаруй нэр төрлийн багаж хэрэгсэлтэй КАМАЗ маркийн автомашин, түймэр унтраах зориулалттай 4 дугуйт мотоцикль 3 ширхэг, ХОЛМАТРО маркийн иж бүрэн техник багаж хэрэгслийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
2020 -оны 7 -р сарын 8
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр “Тоёота мотор корпорац” шийдвэрлэжээ
Үндэсний Их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота мотор корпорац” нь 7 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын албан ёсны түнш болохын хувьд ТОЁОТА компани нь наадмыг тэмдэглэх үйл ажиллагаанд хамтран оролцож, түрүү бөхийн шагнал болох “Тоёота цом”, Тоёота автомашин, хурдан морины унаач хүүхдүүдэд шаардлагатай аюулгүйн хамгаалалтын хэрэглэгдэхүүн өгөхөөс гадна замын хөдөлгөөн болон автомашины аюулгүй ажиллагааны мэдээллийг олон нийтэд хүргэх ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
2020 -оны 7 -р сарын 8
133
ДЭЛГЭРЭНГҮЙ