Хүлэмжийн хийн ялгарлын талаар уулзалт ярилцлага, сургалт боллоо
Нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн тооллого” сэдэвт сургалт, ярилцлагыг 2019 оны есдүгээр сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулав.
2019 -оны 9 -р сарын 9
156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын Хүүхдийн спортын их наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дүгээр заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, “Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, “Спортын наадам зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны А/777 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын YII наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх, Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх олгох зорилгоор Монголын хүүхдийн спортын наадмын нийслэлийн шатны тэмцээнийг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 7
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдээс уда адараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр орой Зайсангийн Peace Village, General town хотхонуудад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах сөрөг нөлөө үзүүлэхүйц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн орчины газар дээр нь албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 7
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 01-ноос 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 9 -р сарын 7
229
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Цэвэр агаартай-Автомашингүй” өдөрт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүртгэж байна
Энэ сарын 14-15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Цэвэр агаартай-Автомашингүй” өдрийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур,сайжруулсан хатуу түлшний талаархи мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм. Мөн энэ арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг 9 дүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэх юм байна.
2019 -оны 9 -р сарын 7
469
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр НЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (GIZ) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг" төслийн хүрээнд 2018-2021 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдал ихтэй 20 сургууль, цэцэрлэгийг дулаалахаар болсон. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 158-р цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах дулаан техникийн их засварын ажил амжилттай дууссан байна. Өнөөдөр /2019.09.06/ уг цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
2019 -оны 9 -р сарын 7
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тохижилтын ажлыг чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх шаардлагатай гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 7
133
ДЭЛГЭРЭНГҮЙ
М.Халиунбат: Нийтийн тээврийн машин/цагийн системийг бүхэлд нь халах хэрэгтэй
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах үйлчилгээний ухаалаг системийн үйл ажиллагааг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал дүгнэлтийг Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа.
2019 -оны 9 -р сарын 6
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Тогтохбаяр: Батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна
Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг бол Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил юм. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм.
2019 -оны 9 -р сарын 6
314
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчлэн НИТХ-д өргөн барихаар боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
2019 -оны 9 -р сарын 6
87
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийж буй ажлын талаар танилцуулав
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16 квт/цаг-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухыг цахилгаан, дулаан хангамжаар халаах ажлын явцын тухай хэлэлцлээ.
2019 -оны 9 -р сарын 6
177
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ амралтын өдрүүдэд "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээн болно
Монголын морин харвааны холбооноос "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 7, 8-нд "Чингис хааны хүрээ жуулчны бааз"-д зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Морин харвааны Дэлхийн аварга Э.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 9 -р сарын 6
69
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмын төслийг НИТХ-д өргөн барихаар тогтов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай”, “Теле хяналтын камеруудын байршлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай захирамжийн танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-ын төсөл, “Нийслэлийн нутаг дэвсгэр дээр оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журам”-ын тухай шинэчилсэн найруулгын тухай хэлэлцлээ.
2019 -оны 9 -р сарын 6
356
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор явган хүний зарим гарцуудыг цөөллөө
Тээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна.
2019 -оны 9 -р сарын 6
367
ДЭЛГЭРЭНГҮЙ