Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 9 -р сарын 14
159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журам батлагдлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа.
2019 -оны 9 -р сарын 13
229
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ.
2019 -оны 9 -р сарын 13
226
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан төрийн бүх байгууллагуудын хаягийг шинэчлэнэ
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас Нийслэлийн Засаг даргын 05 албан даалгаврын хүрээнд барилгын гадна орчны аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар хийсэн судалгааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас “Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага” гарын авлагыг эмхэтгэж гаргасан байна.
2019 -оны 9 -р сарын 13
64
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зарим хэсэгт цахилгаан хязгаарлана
Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ны засварын ажилтай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 06:00-09:00 цагийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана.
2019 -оны 9 -р сарын 13
213
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно
Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
2019 -оны 9 -р сарын 13
1245
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Seedstarts Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа
Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг “Seedstars World” тэмцээн наймдугаар сарын 31-ний өдөр “Seedstars Ulaanbaatar” нэртэйгээр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдлаа. Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны компани бүртгүүлснээс эцсийн шатанд 10 гарааны компани шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө гурван минутад багтаан танилцуулга хийсэн.
2019 -оны 9 -р сарын 13
173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон соёлын наадам болно
Улаанбаатар хотод “Япон соёлын наадам” энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хийлээ. Хоёр улсын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр арав дахь удаагаа зохион байгуулагдах тус наадам энэ жил “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдах аж. Наадмын үеэр Япон улсын соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.
2019 -оны 9 -р сарын 13
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн салбар комиссын II дугаар хурал боллоо
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын хоёрдугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд салбар комиссын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, ажлын хэсгийн ахлагч, гишүүд оролцлоо. “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн салбар комиссын хийж хэрэгжүүлсэн ажлын явц, өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Нийслэлийн салбар комиссын нарийн бичгийн дарга С.Гаваа мэдээлэл хийлээ.
2019 -оны 9 -р сарын 13
281
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаанд “Хогон дундах бидний ирээдүй” бүтээл шалгарлаа
Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн байдлыг төр засгийн анхааралд хүргэх, иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхээр “Хөрс ба амьдрал” гэрэл зургийн уралдаан, хөрсний бохирдлыг бууруулах төсөл бүтээлийн уралдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Монгол Гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 12
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ амралтын өдрүүдэд “Цэвэр агаартай автомашингүй өдөр” айсуй
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.
2019 -оны 9 -р сарын 12
96
ДЭЛГЭРЭНГҮЙ
Беате Транкманыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов.
2019 -оны 9 -р сарын 12
429
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байгууллагуудыг хүлээн авч уулзан тусгай зөвшөөрөл олгох тухай хуралдлаа.
2019 -оны 9 -р сарын 12
226
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт есдүгээр сарын 16-нд болно
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор есдүгээр сарын 16-ны өдөр 11:00 цагаас “Би хариуцлагатай аав ээж” аяны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулна.
2019 -оны 9 -р сарын 12
246
ДЭЛГЭРЭНГҮЙ