Зөвшөөрөлгүй 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж хийж байна
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.
2021 -оны 7 -р сарын 31
534
ДЭЛГЭРЭНГҮЙ
АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.
2021 -оны 7 -р сарын 31
577
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг E-mongolia.mn-ээс авах боломжтой
Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 10 төрлийн үйлчилгээг E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна.
2021 -оны 7 -р сарын 30
899
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны автомашины даацыг хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцож байна
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Тээврийн цагдаагийн алба, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран долдугаар сарын 28-нд хяналт, шалгалт хийлээ. Ачааны 35 автомашинд тэнхлэг даацын шалгалт хийхэд 12 тээврийн хэрэгслийн жолооч норм стандартаас хэтрүүлэн ачаа тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцож байв.
2021 -оны 7 -р сарын 30
903
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-ын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.
2021 -оны 7 -р сарын 30
999
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ууганбат: 12-17 насны хүүхдүүдийг вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
2021 -оны 7 -р сарын 30
859
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цахим сургалт боллоо
Дэлгэцийн донтолт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв, зохистой өнгөрүүлэхэд туслах зорилгоор “Дэлгэцийн донтолт, цахим орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа.
2021 -оны 7 -р сарын 29
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлснээр их засвар хийх төсвөөс 41 хувийг хэмнэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн авто замын үндсэн хөрөнгийн менежментийн системийг нэвтрүүлэх төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулсан юм.
2021 -оны 7 -р сарын 29
469
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн төлөвлөлтийг танилцуулж байна
Налайх дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн урагш 36 км зайд оршдог. Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог төдийгүй авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй дүүрэг юм. Нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон бөгөөд Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол бүс нутагт хамаардаг. Налайх дүүргийн хүн амын дийлэнхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг.
2021 -оны 7 -р сарын 29
940
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нисэх онгоцны шинэ буудал, нийслэл хооронд буухиа автобус явж эхэллээ
"Чингис хаан" нисэх онгоцны буудлын зорчигч урсгалын эргэлтэд тулгуурлан зорчигчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай, аюулгүй байдлыг хангасан, тусгай чиглэлийн том болон дунд оврын автобусны үйлчилгээг олон улсын болон дотоодын дүрэм, журам, стандартын дагуу эхлүүлээд байна.
2021 -оны 7 -р сарын 29
928
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай нэг цэгээс хүргэх зорилгоор Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Иргэдэд үйлчлэх төвийн барилга барьж эхэлсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн тус төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.
2021 -оны 7 -р сарын 29
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ПОС-ын төхөөрөмжтэй боллоо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.
2021 -оны 7 -р сарын 28
388
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө
Хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгсөн юм.
2021 -оны 7 -р сарын 28
421
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа.
2021 -оны 7 -р сарын 28
290
ДЭЛГЭРЭНГҮЙ
АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ
АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.
2021 -оны 7 -р сарын 28
765
ДЭЛГЭРЭНГҮЙ
Номын сангуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчныг бүрдүүлнэ
НИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн оролцож, зарим асуудлыг танилцуулан, НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад нэмэлт мэдээлэл өгсөн юм.
2021 -оны 7 -р сарын 27
1015
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг нэвтрүүлэв
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэв.
2021 -оны 7 -р сарын 27
713
ДЭЛГЭРЭНГҮЙ