Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж
Сүүлийн үед хот суурин газарт зэрлэг амьтад орж ирэх явдал нэмэгдэж байгаа тул аюулгүй байдлын үүднээс дараах шаардлагуудыг мөрдлөг болгоорой. Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
2019 -оны 9 -р сарын 25
237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал cолилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүүдүүлэхэд чиглэсэн шат дараатай цөөнгүй ажлуудыг хэрэгжүүлж байгааг дурьдлаа. Төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд иргэд та бүхний оролцоо чухал” гэдгийг тэрбээр онцолж хэлсэн юм.
2019 -оны 9 -р сарын 25
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын 20,9 км автозамын хучилт 40 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 25
128
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-ын Төвдийн өөртөө засах орны орлогч дарга Мөн Шяолинийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, БНХАУ-ын ТӨЗО-ны нарийн бичгийн даргын орлогч Дань Зэн Лүнь Жү, БНХАУ-ын ТӨЗО-ны Соёлын танхимын бодлого зохицуулалтын газрын дарга Ли Шиун нар байлцав.
2019 -оны 9 -р сарын 24
422
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад шалгалт хийж, үйл ажиллагааг хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргах, санал боловсруулах чиг үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
2019 -оны 9 -р сарын 24
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг болон Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Худалдаа, эдийн засгийн хэлтсийн дарга гуравдугаар нарийн бичгийн дарга Ива Шустаакова нар байлцав.Талууд хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
2019 -оны 9 -р сарын 24
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Орлогод нийцсэн орон сууц” төслийн барилга угсралтын ажил 90 хувьтай явагдаж байна
Нийслэлээс бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууц барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийсээр байгаа юм. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шавийг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр уг төслийн явц, хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь ажиллав.
2019 -оны 9 -р сарын 23
217
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Home plaza” тойрсон хөдөлгөөн огтлолцолгүй болох шийдэл
Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе. Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн байхгүй болж байгаа аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна.
2019 -оны 9 -р сарын 23
92
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.
2019 -оны 9 -р сарын 23
196
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэдийн спортын viii наадмын cпорт явган аялалын тэмцээн боллоо
Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр - Баянзүрхийн товчоо - Баянзүрх хайрхан – Хар усан тохой - Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.
2019 -оны 9 -р сарын 23
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
ИНФОГРАФИК: Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш борлуулж буй 339 цэгийн БАЙРШИЛ
БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөг өнөөдөр Төв талбайд болж байна. Энэ үеэр Таван толгой түлш” ХХК-ын борлуулалт, маркетингийн дарга Д.Минягаас шахмал түлшний борлуулалт болон нөөцийн талаар тодрууллаа.
2019 -оны 9 -р сарын 23
325
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
2019 -оны 9 -р сарын 23
130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө
Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан өглөө. Өнгөрсөн онд мөн 14 мотоцикл, нэг Тоёота Лэнд круйзер 76 загварын автомашин олгосон юм.
2019 -оны 9 -р сарын 23
71
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.
2019 -оны 9 -р сарын 23
343
ДЭЛГЭРЭНГҮЙ