Ирэх онд цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолбор барина
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан 11 сарын 28-ны өдөр болж,  “Нийслэлийн 2014 оны төсөв”-ийг хэлэлцэн баталлаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны зорилт, нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлах, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг хэмнэх, бууруулах үндсэн чиглэл, бодлогыг баримтлан 2014 онд нийслэлийн төсөвт төвлөрөх төсвийн орлогын төлөвлөгөөг 556,9 тэрбум төгрөг байхаар баталлаа.
2013 -оны 12 -р сарын 3
1346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Усны үнийг ялгавартайгаар нэмэх саналыг Засгийн газарт оруулна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 12 сарын 02-ны өдөр болж, “Ус сувгийн удирдах газрын алдагдал, зээлийн өр, усны үнийн тухай” асуудлыг хэлэлцлээ.
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн танилцуулахдаа ”Ус сувгийн удирдах газар нь нийслэлийн 1,2 сая гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр, бохир усаар хангах үйл ажиллагааг хариуцдаг нийслэлийн томоохон агентлагийн нэг бөгөөд олон жил хуримтлагдсан гадаадын зээл, өр, торгууль, алдагдалтай ажиллагаа, усны бодлогогүйгээс шалтгаалан өнөөдөр санхүүгийн хувьд ихээхэн хүнд нөхцөл байдалд хүрээд байна.
2013 -оны 12 -р сарын 3
1041
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд төрийн үйлчилгээг гэрээсээ авах боломжийг бүрдүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 13-р хуралдаан 11 сарын 28-ны өдөр болж, “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт”-ыг баталлаа.
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтын төслийг Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний  тодотгол,  2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баримталж, нийслэлийн 2014 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл, бусад холбогдох бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулжээ.
2013 -оны 12 -р сарын 3
2389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зөвшөөрөл авах шалгуур үзүүлэлтээр манай улс 25 байраар урагшилжээ
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу барилгын зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөх, нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх ажлыг нийслэлээс өнгөрсөн оны 12 сараас хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэхүү ажлыг дүгнэж, ирэх онд  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлах зорилгоор “Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын Олон Улсын хөгжлийн Агентлагын “Бизнесийг дэмжих санаачилга төсөл”-тэй хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, олон улсын болон холбогдох мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм.  
2013 -оны 12 -р сарын 3
1433
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Цагаан: Утаатай тэмцэхэд таны оролцоо чухал
Ерөнхийлөгчөөс “Агаарын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьлаа. Энэ талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд танаас хэдэн зүйл тодруулая?
2013 -оны 12 -р сарын 3
1680
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд 103 мянган иргэн газраа өмчилжээ
Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр хот хөдөөгөөс шилжин ирэгсэд зөвшөөрөлгүйгээр хаа сайгүй хашаа хатган суурьшил бий болгосон. Иргэн бүртээ газрыг нь өмчлүүлэх, гэр хороололд дахин төлөвлөлт хийх ажил явагдаж байна. Шинээр бий болгох 52 байршлын газар зохион байгуулалт, газрын бүс, зураглалыг хийж дууссан байна.
2013 -оны 12 -р сарын 3
1684
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангах ёстой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны 07 сарын 23-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” А/690 дугаар захирамж гаргасан юм. Уг захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага 
2013 -оны 12 -р сарын 3
1585
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгслийг товчоодын хураамжаас чөлөөллөө
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаан 2013 оны 11 сарын 28-ны өдөр болж, Улаанбаатар хотын зам ашигласны татвартай болох талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. 
2013 -оны 12 -р сарын 3
1409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын 21700 иргэн дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг НИТХ-ын 2012 оны 2 дугаар сарын 28-ны хуралдаанаас тогтоосон бол НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны 8 сард гэр хорооллын дахин төлөвлөлт хийх дараагийн 8 байршлыг тогтоосон юм
2013 -оны 12 -р сарын 2
1251
ДЭЛГЭРЭНГҮЙ