Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г зохион байгуулахаар болжээ. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэдэг байна. Монгол улсын хувьд төрийн бус байгууллагын санаачилгаар 1998 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж эхэлжээ.
Өчигдөр 17 цаг 23 минут
99
ДЭЛГЭРЭНГҮЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал боллоо
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг “Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, “Улсын үзлэгийг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийн хүрээнд дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг 2019 оны ээлжит улсын үзлэгийг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан байна.
Өчигдөр 17 цаг 20 минут
186
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой
-Төрийн үйлчилгээний төлбөр, тооцоог энэ оны аравдугаар сарын 16-наас “Ebarimt” аппликэйшн ашиглан төлөх боломж бүрдсэн. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 39 төрлийн үйлчилгээ, авто тээврийн татварыг тус аппликэйнээр төлөх боломжтой. Мөн мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт, импортын гэрчилгээний төлбөр төлөх үйлчилгээг тус аппликэйшнд нэмж нэвтрүүллээ. Иргэн гэрчилгээгээ МХЕГ-аас авах юм. Түүнчлэн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг заавал Татварын албанаас бус, цахим шуудангаар авах боломжтой. Харин УБЕГ, МХЕГ-аас үйлчилгээ авахын тулд заавал очих шаарлагатай.
Өчигдөр 15 цаг 40 минут
65
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өчигдөр 12 цаг 8 минут
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэргэжил арга зүйн сургалт зохион байгууллаа
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2019 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр улирлын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургалтыг нээж, Шинэлэг мэдээ, мэдээллээр хангах зорилготой сургалт зохион байгуулж буйг онцлоод амжилт хүслээ.
Өчигдөр 11 цаг 41 минут
293
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой боллоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол Улс Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн эсэнд мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа. Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийслэлийн иргэддээ Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.
2019 -оны 11 -р сарын 20
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Миний хот" цуврал контент:  #1 - “Улаанбаатар” амьтны хүрээлэн 
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан "Миний хот" сэдэвт хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна. Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлсээрээ нийслэлийн иргэдэд үлгэр дуурайлал болж, хотын иргэдэд эерэг хандлагыг түгээж буй сайн жишээнүүдийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
2019 -оны 11 -р сарын 20
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо  
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Европын Холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улсын стандартууд” сэдэвт олон улсын сургалтыг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа.
2019 -оны 11 -р сарын 20
238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ
Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
2019 -оны 11 -р сарын 20
424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалтад хамрагдлаа
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын сахилга хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын арга барилыг хэвшүүлэх зорилгоор жолооч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх зүйн мэдээлэл болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутам анхаарч ажиллах сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 19-ний өдрүүдэд шалгалт авч, суурь түвшинг тогтоож, үнэлэх ажлыг зохион байгууллаа.
2019 -оны 11 -р сарын 20
142
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд хийгдэж байгаа шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг эХэХот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер П.Цэрэнжаргал нар хийв.
2019 -оны 11 -р сарын 20
364
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ
Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна.
2019 -оны 11 -р сарын 19
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж гарч хэрэгжилтийг бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд хангаж ажиллаж байна.
2019 -оны 11 -р сарын 19
671
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн баасан гарагаас явуулж эхэлсэн. Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж байна.
2019 -оны 11 -р сарын 19
54
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Ус сувгийн удирдах газрын 60 жилийн ой тохиож байна
Өдгөө нэгэн жарны тэртээ гал голомтоо бадрааж асан Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нийслэлчүүдээ ундаалж эхэлсэн түүхт ойгоо тэмдэглэж байна. Улаанбаатар хотод ус сувгийн төвлөрсөн системийн барилга байгууламжийг 1956 оноос хойш барьж эхний хэсгийг 1959 онд ашиглалтад оруулсанаар Сайд нарын зөвлөлийн 196 дугаар тогтоолоор ус сувгийн ашиглалтыг эрхлэх газрыг байгуулжээ. Улмаар 1959 оны 11 дүгээр сарын 19-ний энэ өдөр Туул голын ай саваас газрын гүний усыг цахилгаан хөдөлгүүрт насосоор олборлон, дамжуулан шахаж, төвлөрсөн системээр нийслэлчүүдэд цэвэр цэнгэг усны анхны дээжийг түгээж эхэлсэн түүхтэй.
2019 -оны 11 -р сарын 19
406
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлнэ
Нийслэлийн удирдлага 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ хүрээндээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас маргааш буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт нийслэлийн Иргэний танхимд Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
2019 -оны 11 -р сарын 19
307
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг болно
Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээг нэг дороос авч, ажлын шууд ярилцлагад орох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн үйлчилгээг сурталчлан таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Манлайлагч хүний нөөцийн менежерүүдийн клуб ТББ хамтран “Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1000-1600 цагийн хооронд МҮЭСТО-д зохион байгуулах гэж байна.
2019 -оны 11 -р сарын 19
205
ДЭЛГЭРЭНГҮЙ