Налайхын замын хөдөлгөөнийг нээхэд зургаан хоног үлдлээ
Налайх чиглэлийн 20.9 км замын хөдөлгөөнийг Нийслэлийн 380 жилийн ойн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр орой уг замын ажлын явцыг шалган ажиллалаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Хөрсөн дээр цочир хүйтэрч, өглөө оройдоо ажиллахад багахан хүндрэл учирч байна. Гэсэн хэдий ч бид хугацаандаа амжиж ажлаа дуусгана” гэлээ.
2019 -оны 10 -р сарын 23
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүл хотын удирдлагууд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлэв
Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хот байгуулалтын хорооны дарга Ким Ин Жэ “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 500 сая долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барьж байгаа төслийн явцын талаар болон Улаанбаатар-Сөүл хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
2019 -оны 10 -р сарын 23
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо
Багануур дүүргийн эрүүл мэндийн төв хүн амын тоотойгоо харьцуулахад түргэн тусламжийн 6 машинтай байхаас 2017 онд парк шинэчлэл хийгдэн 4 машинтайгаар тусламж үйлчилгээг хүргэж иржээ. Хотын захирагч С.Амарсайхан өчигдөр тус дүүрэгт ажиллахдаа дүүргийн Эрүүл мэндийн төвд “Форд” загварын иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө.
2019 -оны 10 -р сарын 23
208
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Налайхын чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус явуулна
Налайхын шинэ замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нд буюу Нийслэлийн 380 жилийн ойн өдрөөр нээхээр төлөвлөн, чанар стандартын горим алдагдуулахгүйгээр хоёр ээлжээр ажиллаж байгаа билээ. Тэгвэл замын нээлтийн өдрөөр Улаанбаатар-Налайхын чиглэлд анх удаагаа байгалийн шингэрүүлсэн хийн /CNG/ хөдөлгүүрт 45 хүний суудалтай том оврын зургаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргахаар болжээ.
2019 -оны 10 -р сарын 23
2323
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Иргэд та бүхэн өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад ирж, өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авахыг урьж байна.
2019 -оны 10 -р сарын 23
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэн, дүүргийн иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, сонирхсон асуултад хариуллаа.
2019 -оны 10 -р сарын 22
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно
UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа. UCLG Олон улсын байгууллага нь Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд хотуудын өмнө тулгамдсан асуудлыг зүй зохистой шийдвэрлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх болон дэлхийн хотуудыг хооронд нь холбож ажилладаг талаараа Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов танилцууллаа.
2019 -оны 10 -р сарын 22
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ийн болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Багануур дүүрггийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж.
2019 -оны 10 -р сарын 22
91
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торуг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тору тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мияконожо хотын Бодлого зохицуулалтын газрын дарга Ёшинага Тошихиро, Мияконожо хотын Олон улсын сурталчилгааны албаны дарга Моришигэ Тацүми нар байлцав.
2019 -оны 10 -р сарын 22
361
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд  шалгарлаа
Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. Энэ жил “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог,
2019 -оны 10 -р сарын 22
100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Дашиев Дмитрий Апексеевич нар байлцав.
2019 -оны 10 -р сарын 22
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо
Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцууллаа. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах, шуурхай удирдлагаар хангах ажлын төсөл хэд хэдэн хэсгээс бүрджээ.
2019 -оны 10 -р сарын 22
252
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна
Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлагаар үйлчлэх зорилтод ажлыг эхлүүлжээ. Энэ нь иргэд та бүхэн 70119400 утсанд дуудлага өгснөөр сайжруулсан түлшний зөв хэрэглээ, галлагааны өмнөх зааварчилгаа, пийшин зуухныхаа янданг хэрхэн хөөлөх зөвлөмжүүдийг авахын зэрэгцээ пийшин, зуухандаа засвар үйлчилгээ хийлгэх боломжийг ч мөн тус компани бүрдүүлээд байна.
2019 -оны 10 -р сарын 22
77
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Ундармаа: Өдөрт 1800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц, борлуулалт, түгээлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгаатай газар дээр нь очиж танилцан ажиллалаа. “Таван толгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Сайжруулсан шахмал түлшний борлуулалт 359 цэгээр тогтмол хийгдэж байна. Долоо хоногт айл өрхүүдэд зургаан шуудай түлш картаар өгч байгаа.
2019 -оны 10 -р сарын 21
134
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Найрамдалт харилцаат хотуудын аялгуу” хамтарсан  тоглолт боллоо
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” арга хэмжээнд зургаан орны 16 хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэн, санал солилцож, хуралдлаа.
2019 -оны 10 -р сарын 21
147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд оролцож буй баг тамирчид оролцлоо.
2019 -оны 10 -р сарын 21
144
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
2019 -оны 10 -р сарын 21
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан- “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр уралдааны дүнг танилцуулан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулан баяр хүргэсэн юм.
2019 -оны 10 -р сарын 21
277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа
Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
2019 -оны 10 -р сарын 21
410
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Даваасүрэн: Угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага буурч байна
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийж байх үүргийг өгсний дагуу өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Агаар бохирдолтой тэмцэх газраас мэдээлэл өглөө. Өнгөрөгч өдрүүдэд нийт 6 дүүргийн 3 дүүргээс 6 дуудлага ирж 16 иргэн угаартсан гэх дуудлага өгсөнөөс /9 хүүхэд, 7 насанд хүрсэн иргэн/ угаартсан гэх 7 иргэнд түргэний эмч гэрээр нь зөвлөгөө өгч, 9 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн гэрт нь буцаасан байна.
2019 -оны 10 -р сарын 21
184
ДЭЛГЭРЭНГҮЙ