Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна
Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна.
2021 -оны 8 -р сарын 24
60
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй.
2021 -оны 8 -р сарын 24
156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Хотын хөгжилд Богдхан төмөр замын бүтээн байгуулалт үнэтэй хувь нэмэр оруулна
Богдхан төмөр замын төслийн нээлт Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр Мааньт өртөөнд өнөөдөр боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцсон юм.
2021 -оны 8 -р сарын 23
689
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэлийг сайтар хангахыг үүрэг болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянгол дүүргээс цахимаар зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 14 үүрэг, даалгавар өгснөөс 78.1 хувийн биелэлттэй байна.
2021 -оны 8 -р сарын 23
454
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцох байгууллагуудыг бүртгэж байна
Хичээлийн шинэ жилийг угтсан тус үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдтэй хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс /Хангарди ордны 6 давхар/-т бүртгэж эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 23
835
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын трасст орсон бургаснуудыг шилжүүлэн суулгаж эхэллээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсгэх шалтгаан болдог байна.
2021 -оны 8 -р сарын 22
761
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг төрийн албаны ёс зүйн сургалтад хамрууллаа
Өнөөдөр “Монголчуудын ёс суртахууны өгөгдлийг танин мэдэх, төрийн алба хаагчийн ёс зүйг тогтоон хэвшүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийслэлийн 171 хорооны Засаг дарга нарыг хамрууллаа.
2021 -оны 8 -р сарын 20
453
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний буцалтгүй тусламжийн санхүүжилтээр барьж байгуулах Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 20
702
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Одсүрэн: Зам засварын ажилд шинэ технологи нэвтрүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
2021 -оны 8 -р сарын 20
491
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг цаг үеийн асуудлаар “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийж байна. Цаашид энэ хурлыг тогтмол зохион байгуулж, хэвлэлийнхэнд нээлттэй мэдээлэл өгөх юм.
2021 -оны 8 -р сарын 20
424
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа
Нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдал алдагдсан 2277 зөрчил байгаагаас 1320 байршилд зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, 1283 байршил дахь зөрчлийг арилгасан байна.
2021 -оны 8 -р сарын 19
814
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгуулахаар болов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааг танилцуулав.
2021 -оны 8 -р сарын 19
409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн  хэрэгслийн үзэсгэлэн зохион байгуулж, тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж байна. Хурлаар хичээлийн шинэ жил болох гэж байгаатай холбоотойгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
2021 -оны 8 -р сарын 19
843
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн хоцрогдол арилгахад багш, сурагчдад дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нийгмийн салбарын удирдлагуудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Боловсролын салбар 2019-2020 оны хичээлийн жилд 47 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувь нь танхимын бус хэлбэрээр хичээллэсэн байна.
2021 -оны 8 -р сарын 19
421
ДЭЛГЭРЭНГҮЙ
ШУТИС-ийн Төгсөгчдийн холбооноос Хотын даргыг хүндэт гишүүнээр өргөмжиллөө
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ Төгсөгчдийн холбооноос Хотын дарга Д.Сумъяабазарыг “Төгсөгчдийн холбооны хүндэт гишүүн”-ээр өргөмжилж, үнэмлэх, тэмдгийг өнөөдөр гардуулан өглөө.
2021 -оны 8 -р сарын 19
593
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дүрэм боловсруулахад иргэдээс санал авна
УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм.
2021 -оны 8 -р сарын 18
1039
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо хуралдлаа
УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм.
2021 -оны 8 -р сарын 18
684
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт 60 хоног үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын үзлэг, тандалт хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Үзлэг хяналтыг наймдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар явуулж байна.
2021 -оны 8 -р сарын 18
458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ
“Ковид-19” цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй Хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхлээд байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм.
2021 -оны 8 -р сарын 18
339
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB ENGINEERING системийг хөгжүүлж байна
Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын UB ENGINEERING системийн сургалт үргэлжилж байна. Тус цогц системийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд санаачлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж эхлэхээр Ажлын хэсэг гаргасан юм.
2021 -оны 8 -р сарын 17
317
ДЭЛГЭРЭНГҮЙ