Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Исогай Тошинорийг хүлээн авч уулзлаа. Исогай Тошинори нь 2009 оноос хойш Жайка ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа нийслэл хотод хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро явуулах боломжийг судлах, хэд хэдэн хэсэгт гүүрэн гарц барих, хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд туслалцаа үзүүлэх, шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлэх зэрэг хот байгуулалтын чиглэлээр илүүтэйгээр хамтран ажилласан