Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зөвшөөрөлгүй 53 гараашийг буулгалаа. Тус хороонд ерөнхий боловсролын 84 дүгээр сургууль болон 147, 129 дүгээр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрөлгүй гарааш байсан хэсэгт явган хүний зам хангалтгүй байдаг байна.
2021 -оны 8 -р сарын 30
93
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай боллоо
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан “Өглөөний гудамж” болгож, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Анхны “Өглөөний гудамж”-ийг НЗДТГ-аас санаачлан Жуулчдын гудамжинд байгуулсан бөгөөд мөн үеэр Нийслэлийн Засаг дарга дүүргүүд өөрсдийн онцлогт тохирсон ийм гудамжтай болно гэдгийг хэлж байсан юм.
2021 -оны 8 -р сарын 30
116
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна
Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн сургалтын систем буюу е-learning платформ хөгжүүлэх, нутагшуулах болон гуравдагч системд интеграци хийх төсөлд бизнес болон систем шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна.
2021 -оны 8 -р сарын 30
642
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ
НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.
2021 -оны 8 -р сарын 30
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээвэр, такси үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар зохион байгууллаа.
2021 -оны 8 -р сарын 30
848
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зорилтот бүлгийн иргэдийг маргаашнаас гурав дахь тунд хамруулна
Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо.
2021 -оны 8 -р сарын 29
884
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-ний өдөр хүртэл үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа.
2021 -оны 8 -р сарын 28
361
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна
10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна. Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 27
212
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиудын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нөхцөл байдал ямар байгааг шалгах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн юм. Энэ дагуу НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын холбогдох албан тушаалтнууд газар дээр нь ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 27
531
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид тохижилтын ажил хийлээ
Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа. Ингэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тогтоосон хугацаанд цугларч, бие бүрэлдэхүүний дүрэмт хувцас, хувийн бичиг баримт болон аранзанд үзлэг хийв.
2021 -оны 8 -р сарын 27
473
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангалаа
Өнөөдрийн байдлаар 81 аж ахуйн нэгж үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлт өгөөд байна. Зургаан байршилд нийт 164 асраар сурагчийн дүрэмт хувцас, цүнх, хичээлийн хэрэгсэл, дэвтэр, хүүхдийн гутал, хувцас, цэцэрлэгийн багц, амны хаалт, гар ариутгагч, тоглоом, танин мэдэхүйн карт, бусад хувцас, хэрэглэлийн худалдааг зохион байгуулна. Түүнчлэн явуулын зургаан цэгээр халуун кофе, зуушны үйлчилгээ гаргахаар төлөвлөжээ.
2021 -оны 8 -р сарын 27
468
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.
2021 -оны 8 -р сарын 26
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн эрэлт буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ковид 19”-ийн үед хэрэглэж буй вирусийн эсрэг эмийн хангамж, нөөц, чанар, аюулгүй байдалд хяналт тавих үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын удирдлагад өгсөн.
2021 -оны 8 -р сарын 26
126
ДЭЛГЭРЭНГҮЙ
Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо
Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төсөл болон НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд Вакцин, био бэлдмэлийн төв агуулахын өргөтгөлийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа.
2021 -оны 8 -р сарын 26
408
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ суурьшлын бүсэд олгосон газруудын зөвшөөрлийг цуцалж, НОСК-д шилжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар Нийслэлийн Орон сууцны корпорац /НОСК/-ын хэрэгжүүлж буй төслүүдийн газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулав.
2021 -оны 8 -р сарын 26
470
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн.
2021 -оны 8 -р сарын 26
108
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн. Тэгвэл өчигдрөөс “АстраЗенека” вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан иргэдэд гурав дахь буюу дархлаа сэргээн тун хийж эхлээд байна.
2021 -оны 8 -р сарын 26
156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
“Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаасаа 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарган, бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөрийг “Инвескор” санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
2021 -оны 8 -р сарын 25
621
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулган, тохижилтын ажил хийж байна
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 чингэлэг, гараашийг буулгалаа. Газар чөлөөлсөн талбайд 1800 ам метр явган хүний зам, 3996 ам метр талбайд ногоон зүлэг тарьж, үерийн далан сувгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 600 ам метр эко хавтан суурилуулсан.
2021 -оны 8 -р сарын 25
383
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нар угтсан өглөө” арга хэмжээ боллоо
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын тэргүүлсэн залуучууд Нийслэл хүрээнд хуран цугларч, “Бошгыг халах Залуучуудын эвлэл”-ийг байгуулсан түүхтэй.
2021 -оны 8 -р сарын 25
441
ДЭЛГЭРЭНГҮЙ