Соёмбо толгойд гарсан түймрийг унтраажээ
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутагт Соёмбо толгойд түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт  5 сарын 5-ны 16 цаг 14 минутанд иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн гал унтраах тасаг 16 цаг 21 минутанд хүрэлцэн очиж шуурхай ажиллаж унтраасан байна. 
2014 -оны 5 -р сарын 6
993
ДЭЛГЭРЭНГҮЙ
VIII Богд Жавзундамба хутагтын дурсгалын хөшөөний загвар шалгаруулах уралдаан зарлалаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2013 оны 12 сарын 20-ны хуралдаанаар VIII Богд гэгээн Жавзундамба хутагтын хөшөөг шинээр бүтээж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд байршуулахаар шийдвэрлэсэн юм.  Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн уран бүтээлчдийн дунд  уралдаан зарлаад байна.
2014 -оны 5 -р сарын 6
1324
ДЭЛГЭРЭНГҮЙ
БАЯНХОШУУ ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 5 САРЫН 09-НД ХААНА
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд 5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. 
2014 -оны 5 -р сарын 6
1085
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэл “Дэлхийн Зөн”-тэй хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ, "Дэлхийн Зөн Монгол" ОУ-ын байгууллагатай нийслэлийн хэмжээнд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ. Талууд хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс хамгаалах, хүүхдийн эрх хамгааллыг сайжруулахад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн оролцооны болон зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн боловсрол,  хөгжлийг дэмжих, хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих гэсэн хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах юм. 
2014 -оны 5 -р сарын 6
1155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэг барих тендерийн хороог дүүргийн Засаг дарга нар удирдаж байна
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа 36 төсөл хөтөлбөрийн Үнэлгээний хороог дүүргүүдийн Засаг даргын орлогч нар удирдан ажиллаж байна.  Эдгээрт хотын төвийн дүүргүүдэд барих цэцэрлэгийн барилга 14, бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барилга 16 багтах байгаа бөгөөд 7 560 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд шинээр хамруулах таатай боломж бүрдэх юм.
2014 -оны 5 -р сарын 5
991
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын зориулалтаар газар эзэмшүүлэх, ашиглалтад оруулах харилцааг зохицуулсан нийтлэг журмыг танилцуулж байна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар барилгын зориулалтаар газар эзэмшүүлэхээс эхлэн, барилга барьж ашиглалтад оруулах харилцааг бүхэлд нь зохицуулсан нийтлэг журмыг баталсан. Мөн энэхүү журамтай хамтатган “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт, хэмжээг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн баталсан юм.  Журам батлагдсанаар  иргэн, хуулийн этгээдийн барилгын зориулалтаар газар олгох, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох, эзэмшлийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтаар талбайн хэмжээг өөрчлөх зэрэг хүсэлтийг шийдвэрлэх, эдгээр харилцааг зохицуулах бүрэн мэдээллийг авах боломж бүрдэж байгааг нийслэлийн удирдлагууд онцолж байна.
2014 -оны 5 -р сарын 5
2261
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой журмуудыг шинэчлэн баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /5 дугаар сарын 5/ болж хуралдаанаар нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой хэд хэдэн журмуудын шинэчилсэн төсөл, нэмэлт өөрчлөлтүүд, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн байгуулах тухай зэрэг асуудлыг  хэлэлцлээ.
2014 -оны 5 -р сарын 5
1367
ДЭЛГЭРЭНГҮЙ
Номын худалдаачид шинэ байртай болно
Арслантай гүүрээс хойш Сэлбэ голын баруун эргээр 0.7 км автозам шинээр  тавихаар өнгөрсөн оноос замын ажил эхэлсэн. Нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Оч наран” ХХК тус ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 10 сард ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна. Тус замын зурваст номын худалдаа эрхэлдэг иргэдийн 12 павилон байрлаж байсан бөгөөд номын худалдаачид нийтийн эзэмшлийн зам талбайд албан ёсны зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Тиймээс Нийслэлийн өмчийн харилцааны газраас замын зурвасыг чөлөөлөхийг шаардан, өнгөрсөн оны 9 сараас эхлэн албан мэдэгдэл хүргүүлж,  өнгөрсөн 4 дүгээр сард газрыг албадан чөлөөлжээ. 
2014 -оны 5 -р сарын 2
1121
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 5 сарын 16-нд дуусна
Ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын бүртгэл 4 дүгээр сарын 28-нд эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн  ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг зохион байгуулах зөвлөмж гаргаж,  сургуулиуд нэг хугацаанд  бүртгэл хийж эхэлсэн юм.  Энэ нь  нэг хүүхдийг  олон сургуульд зэрэг бүртгүүлснээс үүдэж  сургуулиудын хүүхдийн тоог бодитой   тогтоох,  анги танхимын зохион байгуулалтыг зөв хийх зэрэгт үүсдэг хүндрэлийг  арилгасан гэж албанхын үзэж байна.  Мөн  рөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ерөнхий боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах зорилгоор  нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон.
2014 -оны 5 -р сарын 2
1756
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хангарьд ордны орчмын хөдөлгөөнийг зохицуулна
Жигжиджавын гудамжны орчмын замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж, тэмдэг тэмдэглэгээ шинээр хийж байна. Ингэснээр Төв шуудангийн арын зам, Хангарьд ордны орчим, Гутлын 22-ын замын хөдөлгөөн зохион байгуулалтад орно. Зөвшөөрөгдсөн зогсоолоос бусад зам талбайд тээврийн хэрэгсэл байршуулахыг хориглох бөгөөд зохиомол түгжрэл үүсгэж дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлэх болохыг анхаарна уу 
2014 -оны 5 -р сарын 2
1715
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилнэ
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил  эхлээд байна.  Энэхүү төсөл хэрэгжиж дууссанаар 0.9 км урт, 1 чиглэлдээ 3 эгнээ нийт 6 эгнээ авто зам барихаас гадна  Сэлбийн гүүрийг бүрэн шинэчилж нэг чиглэлдээ 3 эгнээтэй 0,74 у/метр гүүртэй болох юм.
2014 -оны 5 -р сарын 1
1303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд уулын арын замыг наадмаас өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна
Энэ жил нийслэлийн хэмжээнд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км зам шинээр барина. Замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд 4 сараас эхэлсэн. Одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил,  Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын ажил, Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын  өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил,  Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын ажил, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км, Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих ажил болон Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн 6 км авто замуудын ажил графикт төлөвлөгөөний дагуу эхэлсэн байна.
2014 -оны 4 -р сарын 30
1176
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжингийн гудамжны зам засвартай холбоотойгоор автобусны зарим чиглэлд өөрчлөлт орлоо
БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийнн хөрөнгөөр “Улаанбаатар хотын Бээжингийн гудамжны өргөтгөл, шинэчлэлийн  ажлыг явуулж байна. Энэхүү замын ажилтай холбогдуулан өчигдрийн 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас  11-р хорооллын уулзвар хооронд  болон  Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хаагаад байна. Тиймээс тухайн замаар дайран өнгөрөх нийтийн тээврийн үйлчилгээний зарим  чиглэлд өөрчлөлт орлоо.  
2014 -оны 4 -р сарын 30
1516
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот эрүүл мэнд, боловсролын салбарт Бангкок хоттой хамтарч ажиллана
Тайландын Вант улсын Бангкок хотын Иргэдийн хурлын урилгаар НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Банкок хотод албан ёсны айлчлал хийж байна.
2014 оны хувьд Монгол Улс Тайландын Вант улстай дипломат харилцаа тогтоосны 40 жил, Банкок хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал НИТХ-тай хамтын ажиллагаагаа эхлүүлсний 15 жилийн ой болон Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн түүхэн ойн өдрүүд тохиож байгаагаараа онцлог жил юм. 
2014 -оны 4 -р сарын 30
1119
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоон буудлын эцcийн зогсоолыг “Зунжин” руу шилжүүлэх санал гаргав
Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2013 оны А/645 дугаар захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Долоон буудал, орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргалаа.
2014 -оны 4 -р сарын 30
1219
ДЭЛГЭРЭНГҮЙ
ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хоорондох замыг хаалаа
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг явуулж байгаа юм.  Тус ажлын хүрээнд 2 урсгалтай 3 эгнээ авто зам барьж, Сэлбэ гол дээрх хуучин гүүрийг буулгаж шинээр 74 уртааш метр гүүр барина. Энэхүү зам барилгын ажилтай холбогдуулан  өнөөдөр буюу 2014 оны 4 дүгээр сарын 29-ны 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас  11-р хорооллын уулзвар хооронд  болон  Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн
2014 -оны 4 -р сарын 29
2360
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жүжигчид “хотын соёл” таниулж явна
Улаанбаатар хотын баруун захын дүүрэг Сонгинохайрханаас  нийслэлчүүдээ хотын соёлтой иргэн болгон төлөвшүүлэхээр  “Хотын соёл” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.  Нийслэл хотынхоо 375 жилийн ойг угтан хэрэгжүүлж байгаа энэ төслийн нэгэн гол ажил нь “Хотын соёл-Танаас эхэлнэ” сэдэвт илтгэл, хэлэлцүүлэгийн арга хэмжээ юм.  Долоо хоног бүрийн Баасан гарагт  Засаг дарга М.Чинболд дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Хотын соёл”-ын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг хийж байна.
2014 -оны 4 -р сарын 29
989
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Самбалхүндэв”-ийн оршуулгын газар дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болно
Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу Далан давхрын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор НИТХ-ын 2010 оны 12 дугаар сарын тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д оруулж  төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр баталсан. Улаанбаатар хотын төв хэсэгт ЧД-ийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус
2014 -оны 4 -р сарын 28
1784
ДЭЛГЭРЭНГҮЙ
Асфальтбетоны үйлдвэрийн туршилтыг хийнэ
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд байгуулагдсанаасаа хойш хийж хэрэгжүүлсэн, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Улаанбаатар хотын  Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар болон Улаанбаатар Нэгтгэлийн инженер техникийн ажилчдын хамтарсан комиссын бүрэлдэхүүн 2 сарын хугацаанд Нийслэлийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид үзлэг, тооллого хийсэн дүнгээ танилцууллаа. Мөн 2014 онд 23 760 тн өнгө болон суурь асфальтбетон хольц үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа. Өнгөрсөн онд цагт
2014 -оны 4 -р сарын 28
989
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануураар дамжин өнгөрөх постуудад тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах үйлчилгээ байгуулна
Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.  Ажлын явцын талаар дүүргийн татварын хэлтсүүд Засаг даргын удирдлагын зөвлөлийн хуралдаанд тогтмол танилцуулж байгаа. 
Багануур дүүргийн хувьд татварын хэлтсийн гурван улсын байцаагч нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Төрийн албан хаагчдыг татвар төлөгч иргэдийг манлайлан АТБӨЯХАТ, агаарын бохирдлын төлбөр,
2014 -оны 4 -р сарын 28
1028
ДЭЛГЭРЭНГҮЙ