Тээврийн хэрэгслийн татвараа төлсөн эсэхийг шалгах хяналтын үзлэг шалгалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/189 дүгээр захирамжаар автоотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг 2014 оны 6 дугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт явуулж эхэллээ. 
2014 -оны 6 -р сарын 10
1212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүүрэн гарц барих ажлын хүрээнд зуун айлын замыг түр хаана
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил 2 байршилд гүүрэн гарц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаас  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барих ажил эхэлсэн.  Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ" ХХК ажиллаж байгаа бөгөөд  2014 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. 
2014 -оны 6 -р сарын 10
1762
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энхтайваны өргөн чөлөөнд таксийн зогсоолыг нэмэгдүүллээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 4 буудлыг шилжүүлсэн.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм. 
2014 -оны 6 -р сарын 9
1079
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХАГАС, БҮТЭН МАРАФОН ГҮЙЛТЭНД ОРОЛЦОГЧДОД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
            
Хэрэв Та ямар нэг архаг, хууч өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, 45-иас дээш настай бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна. Та марафон гүйлтэнд оролцохоор шийдсэн бол дараах Зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу?
2014 -оны 6 -р сарын 6
1127
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр замын Railbus үйлчилгээнд явж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь  үдээс өмнө 3, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж  Толгойтоос Амгалан хүрэхдээ  Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм.
2014 -оны 6 -р сарын 6
2210
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Л.Энэбиш агсны хөшөөний байршлыг өөрчилнө
Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор зарим хөшөөг шилжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон. Тодруулбал, Баянгол дүүрэг 3,4-р хорооллын эхлэл Л.Энэбишийн өргөн чөлөө, Ахуйн үйлчилгээний авто замын уулзварыг өргөтгөн шинэчлэхтэй холбоотойгоор   Л.Энэбиш агсны хөшөөг хуучин сууринаас нь зүүн урагш 10 м орчим шилжүүлэн цогцолбор байдлаар байршуулахаар болсон юм. Тус уулзварыг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна Ингэснээр ахуйн үйлчилгээний одоо байгаа тойрог замыг өөрчлөн 4 замын уузлвар болгож аль аль талруугаа шууд гарах боломжтой болох юм.
2014 -оны 6 -р сарын 5
1047
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн журмыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн Улаан загалмайн зөвлөл өнөөдөр хуралдаж, зөвлөлийн журам,  бүтэц,  орон тоог шинэчлэн баталж,  энэ онд хэрэгжүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Нийслэлийн Улаан загалмайн зөвлөлийн тэргүүнээр НИТХ-ын дарга Д.Баттулга ажилладаг. Тус зөвлөл нь нийслэл, дүүрэг хоорондын болон дүүргийн улаан загалмайн чиг үүрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргах   эрх бүхий байгууллага юм.
2014 -оны 6 -р сарын 5
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бичил бизнесийн зээлийг тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан хариуцлагатай иргэнд олгоно
НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталсан.  Ингэснээр иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны төвшинг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан онцолж байна.   Бичил зээлийн дээд хэмжээ 5 сая хүртэл төгрөг бөгөөд жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар энэхүү зээлийг олгоно.  
2014 -оны 6 -р сарын 4
1186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулан шагнал гардууллаа
Олон Улсын болон  улс, хотын чанартай олимпиад, уралдаанд тэргүүлэн, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 21 сурагчийг өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагналаар шагнан, шилдэг хүүхдээр өргөмжиллөө.  Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл баяр хүргэн хэлсэн үгэндээ “Хүүхдүүд та бүхний сурлага, спорт, урлагаараа тэргүүлсэн энэхүү амжилт зөвхөн  эцэг эх, хамт олон,  сургуулийн тань нэр хүндийг өндөрт өргөөд зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Шилдэг хүүхдүүд та бүхэндээ улам их амжилт хүсэе” гэлээ.  
2014 -оны 6 -р сарын 4
1302
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шаардлага хангасан хайрга, дайрга олборлогч аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгохоор боллоо
Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй цемент зуурмагны үйлдвэрүүд, барилга барьж буй барилгын компаниудыг хашаан дотроо болон засмал зам руу нийлэх хэсэгт  тээврийн хэрэгслийн дугуйг  цэвэрлэх зориулалтын  2 талбайтай  болгож, шаардлагыг биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байхаар шийдвэрлэсэн.  Энэхүү захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, тус ажлын хэсэг нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргасан байна.
2014 -оны 6 -р сарын 3
1101
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууны замын зурваст орсон 9 айлд 268 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4,6 км авто  замыг өргөтгөн шинэчлэх ажил 5 сард эхэлсэн.  Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Экспресс зам” ХХК шалгарч ирэх аравдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх гэрээтэй ажиллаж байна.   Тус замыг өргөтгөхтэй холбогдуулан замын зурваст орсон  9 иргэний эзэмшил газар дээр байгаа  үл хөдлөх хөрөнгийг  нөхөн олговортойгоор чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Энэхүү нөхөн олговорт  нийт хоёр зуун жаран найман сая долоон зуун дөчин зургаан мянга есөн зуун далан нэг төгрөгийн нөхөх олговрыг олгох юм байна гэж Нийслэлийн Хэвэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
2014 -оны 6 -р сарын 3
1115
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар марафоны үед гүйлтийн зам дагуу 5 цэгт яаралтай тусламжийн цэг байгуулна
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг 2014 оны 6 сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байна. Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал:1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож 
2014 -оны 6 -р сарын 3
509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар марафоны үед гүйлтийн зам дагуу 5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулна
Нийслэлийн 375 жилийн ойд зориулан энэ жил анх удаа Улаанбаатар хотноо 30 000 хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг 2014 оны 6 сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байна.
Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал:1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2010 оны Хятадын Гуан Жоу хотод болсон Азийн наадмын марафон гүйлтийн мөнгөн медальтай, марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 10 мин 51 сек, хагас марафон нь 1 цаг 2 мин 17 сек, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Хагас марафоны тамирчин, Марафон гүйлтийн амжилт нь 2 цаг 13 мин 22 сек, хагас марафон 1 цаг 02 мин 03 сек, 2005 оны хагас марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан Ито Коичи Япон улсын марафоны шигшээ багийн дасгалжуулагч тамирчдын хамт оролцоно. 
2014 -оны 6 -р сарын 3
1327
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуунд ногоон байгууламж бүхий амралтын талбай байгуулжээ
Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, иргэдтэйгээ хамтран  “Хөгжил бидний ирээдүй” оршин суугчдын бүлэг байгуулан ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор амралтын талбайг Баянхошуунд байгуулжээ. 
2014 -оны 6 -р сарын 2
1162
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алдарт эхийн одон гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонг НИТХ-ын дарга Д.Баттулга гардууллаа. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор СХД-ийн 21-р хорооны иргэн Н. Цэрэндулам, БГД-ийн 12-р хорооны иргэн Ш.Энх-Оюун, БГД-ийн 15-р хорооны иргэн Л.Болорцэцэг, ЧД-ийн 7 дугаар хорооны иргэн Ш.Пагма, БГД-ийн 12-р хорооны иргэн Б.Батжаргал, СБД-ийн 19-р хорооны иргэн Р.Алтанцэцэг, ЧД-ийн 9-р хорооны иргэн О.Мажигсүрэн, 
2014 -оны 6 -р сарын 2
916
ДЭЛГЭРЭНГҮЙ
Японы сумогийн 71 дэх аварга М.Анандыг НИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа
НИТХ-ын дарга Д.Баттулга 6 сарын 1-нд Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.  Анх 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлэн захидал бичсэнээр Японыг зорьж , 13 жилийн дараа их аварга цол хүртсэн тухайгаа  М.Ананд ярилаа.
Тэрээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн юм байна. НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. 
2014 -оны 6 -р сарын 2
987
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яаралтай тусламжийг тосон уулзах “Болзох цэг”-ийг гэр хороололд байгуулна
Улаанбаатар хотын Захирагчийн гэр хорооллын ажлын албадын дарга нар нийслэлийн яаралтай тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, дэд захирал Н.Ариунболд нартай уулзжээ.
 
Уулзалтаар Нийслэлийн 103 төвийн   яаралтай түргэн тусламжийн авто машинууд гэр хорооллын айл өрхийн дуудлагад явахад гудамж нь мухар, хаягжилт тодорхойгүй зэрэг хүндрэл учирдаг. Энэ нь түргэн тусламжийнхан айлдаа хүрч чадахгүй цаг алдах,  цаашилбал өвчтөний биеийн байдалд сөргөөр нөлөөлөх  хэмжээний хүндрэл учруулдаг. Тиймээс мухар гудамжинд амьдардаг, түргэн тусламжийн машин хүрэхгүй айл өрхүүдийн судалгааг гаргаж хамтарч ажиллахаар болсон байна.
2014 -оны 6 -р сарын 2
1284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хуулийн хугацаа дууслаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж дууслаа. Замын цагдаагийн газар, дүүргүүдийн татварын хэлтсээс хамтран  06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24–нийг хүртэл албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг байгуулна. 
2014 -оны 6 -р сарын 2
1319
ДЭЛГЭРЭНГҮЙ
100 айлын уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ
“Гудамж” төслийн хүрээнд энэ онд хэрэгжүүлэх замын ажлын тоонд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил багтсан. Тэгвэл энэ ажлын зам барилгын гүйцэтгэгчээр “Паблик роуд” ХХК шалгарч, ажлаа эхлүүллээ. Уулзварыг өргөтгөтгөн шинэчлэхдээ зорчих хэсгийн эгнээг нэмэгдүүлэхээс гадна бүх чиглэлдээ саадгүй зорчих боломжтой болгож, хөдөлгөөний зохион байгуулалтад өөрчлөлт оруулна. Тодруулбал, 11 дүгээр хороолол болон 100 айл чиглэлээс аль ч тал руугаа гэрлэн дохиогоор хөндлөн нэвтрэх, 11 дүгээр хорооллоос Их тойруу чиглэлд, гүүртэй талаасаа 11 дүгээр хороолол чиглэлд тус тус зүүн гар тийш эргэх боломжтой болно. 
2014 -оны 6 -р сарын 2
1673
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны хөтөлбөр хэрэгжсэнээр 4 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд 150 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орно
НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Иргэдийг орон сууцны зээлд хамруулж орон сууцжуулах нөхцөлийг бүрдүүлэх “Орон сууцны дэд хөтөлбөр”-ийг боловсруулж хэрэгжүүлнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулжээ.
2014 -оны 5 -р сарын 30
1341
ДЭЛГЭРЭНГҮЙ