Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Архивын газартай хамтран “Өргөө” амаржих газарт эрүүл мэндийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн байдал хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.Энэхүү сургалтад эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын  архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтнүүд, НЭМГ-ын орлогч дарга Б.Ганбат нар оролцлоо.
2014 -оны 11 -р сарын 25
1290
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хороодын эрүүл аюулгүй байдлын индексийг www.eabi.ub.gov.mn цахим хуудсанд байршууллаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хороо, дүүрэг бүр, нутгийн захиргааны байгууллагуудад тогтоож буй Эрүүл аюулгүй байдлын индекс нь нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг нотолгоонд суурилсан үзүүлэлт юм.
2014 -оны 11 -р сарын 25
1533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг пүрэв гарагт болно
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-аар 2 удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр тогтлоо. 11 дүгээр сарын 27-ны өдрийн /Пүрэв гараг/ НИТХ-ын хуралдаанаар эхний хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний /Пүрэв гараг/ өдрийн хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэлээ.
2014 -оны 11 -р сарын 25
1390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтэс,  нийслэлийн төвийн зургаан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс Хуурай хими цэвэрлэгээний ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийх гэж байна.
2014 -оны 11 -р сарын 25
1559
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/977 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож,  ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны  1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны  21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр , Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр , Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар боллоо.
2014 -оны 11 -р сарын 24
1118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын зураг төслийг боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажил зохион байгуулах тухай” А/978 дугаар захирамж гаргаж,  Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих ажлын зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний зардлыг шийдвэрлэлээ. Тус ажлыг хийхэд шаардлагатай  6.0 тэрбум төгрөгийг ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.
2014 -оны 11 -р сарын 24
1125
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Их хотын гудамж” зураг төслийн уралдаан зарлалаа
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж”  зураг төслийн уралдааныг зарлалаа.  Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.
2014 -оны 11 -р сарын 24
1259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүдэд хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явуулж,  дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.
2014 -оны 11 -р сарын 24
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хэлэлцүүлэхээр боллоо. Үүний дараа нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөж байна.
2014 -оны 11 -р сарын 24
1452
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын гудамжны орц гарцыг нээлээ
Улаанбаатар хотын Захирагчийн Дарь эх, Цайз дахь ажлын албанаас санаачлан Баянзүрх дүүргийн 22-р хорооны Алтан-Өлгийн 21-р гудамжны орцыг хаасан бетонон хавтанг зөөж автомашин чөлөөтэй зорчих гарцыг нээсэн байна.  Ингэснээр Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон зарим гэр хорооллын орох, гарах гарцыг хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарласан хаалт, хашаа, хайсыг чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангасан. Зөөж холдуулсан барилгын хавтангууд 21-р гудамжны замыг хаахаас гадна албан бус хогийн цэг үүсгэж байсан.
2014 -оны 11 -р сарын 24
1302
ДЭЛГЭРЭНГҮЙ
ШАР ХАНТААЗТАНУУД ХОНКОНГТ ЗОЧЛОВ
Жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг олон хөлийн газар – Азийн санхүүгийн төв Хонконгт нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ, тохижилтыг гардан хариуцдаг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн харьяа зам цэвэрлэгээ, үйлчилгээний тэргүүний 21 ажилчин өнгөрсөн долоо хоногт 3 хоног зочлов.
2014 -оны 11 -р сарын 24
1295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 140 өрхийн эмнэлэг анхан шатны үзлэг оношлогоо хийх аппараттай болно
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын  Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,  эрүүл мэндийн хөтөлбөрийн  гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бин, Монгол дахь Руйсана корпорацийн ерөнхийлөгч Ким Жунш Бүн болон холбогдох албаны хүмүүс оролцсон бөгөөд гэрээ 3 жилийн хугацаатай хэрэгжих юм.
2014 -оны 11 -р сарын 21
1533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчиллээ
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчлэн батлах тухай” А/975 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүрэг бүхий 4 албан хаагчийн орон тоог Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албанд шилжүүлэхээр боллоо.
2014 -оны 11 -р сарын 21
1381
ДЭЛГЭРЭНГҮЙ
Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” А/970 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийг хариуцсан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо.
2014 -оны 11 -р сарын 21
1359
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн аварга шалгаруулах “School police-Дэвжээ” тэмцээн боллоо
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй “School police” төслийн эргүүлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчинг бий болгоход ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, тэдний хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын сурагчдын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “School police-Дэвжээ” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион явууллаа.
2014 -оны 11 -р сарын 21
1498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 9 дүүргийн 60-80 үсчин сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Schwarzkope professional Монгол дахь албан ёсны дистрибьютер Дождь ХХК хамтран нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн 60-80 үсчинд “Мэргэжлийн бүтээгдэхүүний хэрэглээ үс арчилгааны сургалт зохион байгууллаа. Сургалтаар үс арчилгааны онцлог бүтээгдэхүүн, үс будах шинэ техник,  мэргэжлийн стайлинг буюу хэлбэржүүлэлт хийх аргуудыг зааж сургасан. Онол техник хосолсон сургалтаар моделуудын үсийг засаж, будаж, хэлбэржүүлэлт хийн харуулсан нь сургалтанд оролцогсодын талархлыг хүлээсэн.
2014 -оны 11 -р сарын 21
1570
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл 2015 онд 57 тэрбум төгрөгийг хэмнэхээр төсвийн төслөө боловсрууллаа
Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, иргэдийн саналыг тусгах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар, дүүргийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгч нар болон ТББ, иргэдийн төлөөлөл оролцлоо.
2014 -оны 11 -р сарын 20
1126
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулна
Нийслэлийн Засаг дарга “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай” А/971 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийн тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэхийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд, тохижилтын ажлын зураг төсөлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ –д даалгалаа.
2014 -оны 11 -р сарын 20
910
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануурыг нийслэлийн хамгийн өрсөлдөх чадвартай хот болно гэлээ
Улаанбаатар хотоос 135 км-ын зайд орших Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох тухай асуудлыг  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх  ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт тусгасан байдаг. Багануур дүүргийг бие даасан хот болгохын тулд эхлээд Нийслэлийн ЗДТГ-аас “Хотын үндсэн дүрэм”-ийн төслийг  боловсруулж,  дүрмийг иргэдийн оролцоотойгоор хэлэлцэж батлуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Хотын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг Багануур дүүрэгт зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж болон иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд Багануур хотын үндсэн дүрмийн төслийг иргэдэд танилцуулж, тэдний санал бодлыг нь сонссон юм.
2014 -оны 11 -р сарын 20
939
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” А/968 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 28  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгахаар боллоо.
2014 -оны 11 -р сарын 20
1332
ДЭЛГЭРЭНГҮЙ