Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн агентлаг, харьяа газруудын 2870 албан хаагч оролцож, хог хаягдлыг цэвэрлэх, хайс хашлага, гэрлийн шон, сандал, хогийн сав зэргийг угаасан байна. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, хог тээвэрлэгч