Энэ жил нийслэлийн хэмжээнд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км зам шинээр барина. Замын өргөтгөл шинэчлэлийн ажлууд 4 сараас эхэлсэн. Одоогоор Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил, Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын ажил, Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил, Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил, Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын ажил, Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км, Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих ажил болон Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам, Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн 6 км авто замуудын ажил графикт төлөвлөгөөний дагуу эхэлсэн байна.