Байгалийн шар усыг цэвэршүүлэх чиглэлээр хамтарч ажиллана
 Нийслэл хоттөдийгүй дэлхийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд  Японы "HITACHI" корпарацийн төлөөлөгчидсанал болголоо.Бороо, цасны ус болох байгалийн шар усыг цэвэрлэж, дахин ашиглаж чадвал манай улс цэвэр усны асар их нөөцтэй болох боломжтой юм.
2013 -оны 5 -р сарын 16
967
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол, Орос, Хятадын Эдийн Засгийн хамтарсан чуулга уулзалт болно
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ Эрээн хотын намын хорооны дарга Мин Шин Дун болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Эрээн хотууд хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Гэвч Төлөөлөгчийн газар болон албан ёсны байргүй өдийг хүрсэн. Тиймээс Улаанбаатар хотод Эрээн хотын төлөөлөгчийн газрыг барих, Эрээн хотод Улаанбаатарын төлөөлөгчийн газрын барьж байгуулахад 2 тал хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм
2013 -оны 5 -р сарын 16
935
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Отгонбагана: Зөвхөн шинээр элсэж байгаа хүүхдүүдэд л хамран сургах тойрог хамааралтай
Нийслэлийн хэмжээний цэцэрлэг ЕБС-иуд 2013-2014 оны хичээлийн жилд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдээ авахаар болсон.  Үүнтэй холбоотой ойлголтын зөрүү ч гарах болжээ. Хамран сургах тойрог тогтоосноор хуучин явж байсан хүүхдүүдийг гаргах гээд байна гэсэн асуудал цэцэрлэгүүд дээр гарч байгаа юм.
2013 -оны 5 -р сарын 15
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүд мөрөөдлийн хотоо бүтээнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэл хотын эзэд болсон хүүхэд багачуудын дунд “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааныг зарлалаа. Энэхүү уралдаанд оролцох хүүхэд бүхэн өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж байгаа шинэ Улаанбаатарыг өнгө будгаар дүрслэн гаргахаас гадна 3 насны ангиллын дагуу өөр өөр  сэдвээр “Мөрөөдлийн хот”-оо бүтээх юм.
2013 -оны 5 -р сарын 15
1794
ДЭЛГЭРЭНГҮЙ
Байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийг цахимжуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн төрийн байгууллага хоорондын албан хэрэг хөтлөлтийн програм хангамж нэвтрүүлэх тухай “А/474 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын  2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр
2013 -оны 5 -р сарын 15
1317
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТҮК-ийн ажилчид Хонгконг, Сингапурт аялна
Их цэвэрлэгээ, хот тохижилтын ажилд иргэдийн  сэтгэл их өндөр байна. Нийслэл хот маань хур хогноосоо салж, цэвэр цэмцгэр хот болоход ТҮК-ийн ажилчдын хувь нэмэр хамгаас их байдаг. Тиймээс Нийслэлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийг хийж гүйцэтгэдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих үүднээс “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааныг зарлаж байна
2013 -оны 5 -р сарын 14
1547
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөө оройноос Сэлбийн хос гүүрний хойд талыг хааж зам засвар, шинэчлэлийн ажил явагдана
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна.  Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж, 05 сарын 20-нд нээхээр  ажиллаж байна
2013 -оны 5 -р сарын 14
1395
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Отгонбагана: 80 бага сургуулийг 4 жилийн хугацаанд барина
НИТХ-ын ээлжит хуралдаанаар  “80 бага сургуулийн байршил тогтоох” тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Цаашид ажил хэрхэн үргэлжлэх талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.
2013 -оны 5 -р сарын 14
2529
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш 4 хэсэгт зам хааж засвар, шинэчлэлийн ажил явагдана
Нийслэл хотод зам засвар, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Олимпийн гудамж буюу ГХЯ-ны уулзвараас ЗЦГ-ын уулзвар хүртэлх 1,1 км замыг 05 сарын 10-ны өдрөөс хааж 05 сарын 20-нд нээхээр төлөвлөн замын ажил хийгдэж байгаа бол маргаашаас 4 хэсэгт зам хаах гэж байна
2013 -оны 5 -р сарын 14
1446
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дандар баатарын гудамжийг хугацаанаас нь өмнө нээлээ
Баянзүрх дүүргийн 16, 22 дугаар хороодын нутаг, Дандар баатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9  км авто замын шинэчлэлтийн ажлыг  5 сарын 07-ны өдрөөс 14-ний өглөө хүртэл хийхээр төлөвлөж, замын хөдөлгөөнийг хязгаарласан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн  энэ ажилд  "Наранбулаг Хан" ХХК-ийн ажилчид өдөр шөнөгүй ажиллаж, хучилтыг хийж, төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 
2013 -оны 5 -р сарын 13
1015
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гудамж төслийн хүрээнд 122 км хурдны замтай болно
Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх “Гудамж  төсөл”-ийг хэрэгжүүлэхийг Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор шийдвэрлэж төслийн хөрөнгө оруулалтыг “Чингис” бонд болон бусад эх үүсвэрээс холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргахаар болсон билээ
2013 -оны 5 -р сарын 13
2278
ДЭЛГЭРЭНГҮЙ
6 сарын 1-нд хүүхэд бүхэн баярлана
"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"  буюу “Хүүхдийн баяр”-ыг жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас энэ жилийн хүүхдийн баярыг “Дэлхийн байгаль орчны өдөр"-тэй хамтатган "Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй" уриан дор 5 сарын 05-наас 6 сарын 5 хүртэл нэг сарын аян зохион байгуулж,  тэмдэглэхээр боллоо
2013 -оны 5 -р сарын 13
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн татварыг өөрсдөд нь зарцуулна гэв
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-ын удирдлагууд мэдээлэл өглөө
2013 -оны 5 -р сарын 13
1232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу, Долоон буудлыг 10 жилийн хугацаанд дэд төв болгон хөгжүүлнэ
Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан 5 дугаар сарын 10-нд болж Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах тухай, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 5 -р сарын 11
1210
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлалынхан эрсдлээ тооцоолно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран жуулчны бааз, зэрэглэлтэй болон энгийн зочид буудал, дэн буудлуудын дунд “Жуулчны аюулгүй байдал ба аялал жуулчлалын эрсдлийн менежмент” сургалтыг зохион байгууллаа. Аялал жуулчлалтай уялдаагүй салбар гэж байдаггүй
2013 -оны 5 -р сарын 10
896
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүрэг бүрт бүх нийтээрээ мод тарина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан  билээ.  2010 оноос хойш 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдрийн хүрээнд маргааш  УИХ, Засгийн Газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.
2013 -оны 5 -р сарын 10
1395
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш нийслэлд 85 мянган мод тарина
Хаврын уламжлалт  “Мод тарих үндэсний өдөр” –ний өдрийн нээлт Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцож, нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мод тарих ажилд идэвхитэй оролцохыг уриаллаа
2013 -оны 5 -р сарын 10
1184
ДЭЛГЭРЭНГҮЙ
“24 цагт өөрчлөх үү” цуврал нэвтрүүлэг үзэгчдэд хүрнэ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизтэй хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлын хүрээнд  гэр хорооллын инженерийн дэд бүтцийн холболтын тухай цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн  үзэгчдэд хүргэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮОНТ-ийн Программын албаны дарга Г.Агааноров, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгс, нэвтрүүлгийн технологийн түнш “Атмор” компанийн захирал С.Дэлгэрбаяр нар оролцож мэдээлэл өглөө
2013 -оны 5 -р сарын 10
1337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүүргийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг баталлаа
Нийслэлийн сонгуулийн хороо 2013 оны 5 дугаар сарын 9-нд хуралдаж   Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүүргийн сонгуулийн хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүүргийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
2013 -оны 5 -р сарын 10
1444
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ахмадын орон сууц” хөтөлбөр батлагдлаа
НИТХ-ын ээлжит хуралдаан нийслэлийн Төр захиргааны Хангарьд ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар  “Ахмадын орон сууц” хөтөлбөр, “Улаанбаатар-орон сууц” сангийн журам батлах тухай,  80 бага сургуулийн барилгын байршил тогтоох болон НИТХ  дахь  МАН бүлэг,  МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс санал тавьсны дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, нийслэлийн 2013 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн зэрэг 6 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
2013 -оны 5 -р сарын 9
1313
ДЭЛГЭРЭНГҮЙ