Техникийн захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар төлөвлөж байна
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах  ажиллаж байна.
2013 -оны 9 -р сарын 16
1288
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 9-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ
2013 -оны 9 -р сарын 13
839
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо энэ сарын 25 хүртэл ажиллана
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна.
2013 -оны 9 -р сарын 13
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инженерийн шугам сүлжээг засварлахын тулд зарим замыг хаана
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралын А/99 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлаас 2013 оны 9 сарын 11-нээс 15-ны хооронд авто замын хөдөлгөөнийг хааж, инженерийн шугам сүлжээний засварын ажил хийх жагсаалт гарлаа гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
2013 -оны 9 -р сарын 13
893
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баатартуул: Хэрэглэгчдийг халаалт болон хэрэглээний халуун усаар найдвартай хангана
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил,  тэр дундаа орон сууц нийтийн аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явагдаж байгаа талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлогийн хэлтсийн дарга П.БААТАРТУУЛААС тодрууллаа.
2013 -оны 9 -р сарын 13
950
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд аюул учруулж болзошгүй гэрэлтүүлгийн цамхагийг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/857 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, Спорт цогцолборын баригдаж дуусаагүй барилгын гаднах гэрэлтүүлгийн 4  цамхагийг 2013 оны 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногт багтаан мэргэжлийн байгууллагаар буулгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар,N
2013 -оны 9 -р сарын 12
894
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн үйлчилгээг нэг бодлогоор 24 цагийн турш зохицуулна
НИТХ-н 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/846 дугаар захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ,  “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” НӨҮГ, Усны Барилга байгууламж НӨҮГазруудыг  татан буулгаж, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгууллаа.
2013 -оны 9 -р сарын 12
1042
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио цахилгааны хязгаарлалтад орохгүй
“Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах” ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ямар нэгэн шалтгаанаар “Эрчим хүчний түр  хязгаарлалт” хийх үед нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио удаан хугацаагаар ажиллахгүй байгаа талаар хэлэлцлээ.
2013 -оны 9 -р сарын 12
1011
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөрчилтэй зарим барилгын ажлыг зогсоож, нураах захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байгаа. 09 сарын 10-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” А/853 тоот захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар боллоо.
2013 -оны 9 -р сарын 12
1795
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Алтанцэцэг: Төрийн албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдсан. Энэ талаар нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.АЛТАНЦЭЦЭГЭЭС тодрууллаа.
2013 -оны 9 -р сарын 12
1676
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн иргэдийн 54% нь төлбөрөө төлжээ

2013 оны 9-р сарын 11-ны 15:00 цагт 1663иргэнд торгуулийн баримтжуулсан хуудас хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4977 бол хурд хэтрүүлсэн 11656 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.

Эдгээр дүрэм зөрчсөн иргэд 84,660,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.

2013 -оны 9 -р сарын 12
722
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар "Цайны замын хөгжил"-ийн тулгуур төв болно
Монгол, Хятад, ОХУ-ын соёл, аялал жуулчлал, худалдаа тээврийн 250 гаруй жилийн  түүхтэй“Цайны зам”-ыг уламжлан хөгжүүлэх асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 3 орны 31 хот, аймаг, сум суурин газрын 250 гаруй зочин төлөөлөгч, эрдэмтэн мэргэд, бизнесийн төлөөлөл оролцсон “Түмэн газрын цайны зам ба хотуудын хөгжил-II” чуулга уулзалт 2013 оны 09 сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2013 -оны 9 -р сарын 12
864
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 11-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 11-ний өдөр  гэрлэн дохионы 156 , хурд хэтрүүлсэн 178 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна.
2013 -оны 9 -р сарын 12
951
ДЭЛГЭРЭНГҮЙ
Денвер хотын ногоон байгууламжтай танилцана
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгагдсан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шинээр төлөвлөх ажлыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн чиг хандлага”-тай уялдуулан хэсэгчлэн төлөвлөн ажиллаж байна
2013 -оны 9 -р сарын 11
939
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Намрын ногоон өдрүүд-2013” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчидэд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд-2013” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.  Энэ арга хэмжээг Төрийн болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн харилцан туршлага солилцох, худалдаа үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс уламжлал болгон 8 дахь жилдээ зохион байгаа юм
2013 -оны 9 -р сарын 11
951
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлдвэрийн гудамжны замыг баасан гаригт нээнэ
Үйлдвэрийн гудамж буюу "Говь" ХК-ийн өмнөх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Си Эф Си” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Ажилчны гудамжны уулзвараас зүүн тийш төмөр замын гарц хүрэх 600 метр замын суурь хучилтыг хийжээ. Тус хэсгээс зүүн тийш 600 метрт суурийн ажил явагдаж байгаа бөгөөд энэ долоо хоногийн баасан гариг буюу 13-ны оройн 20 цагт суурь хучилтыг бүрэн гүйцэтгэснээр замын хөдөлгөөнийг нээх юм
2013 -оны 9 -р сарын 11
904
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ямар барилгууд энэ өвөл төвийн дулаанд холбогдохгүй вэ?
Энэ өвөл төвийн дулаанд холбогдохгүй барилгуудын жагсаалт Нийслэлд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудад энэ жил дулаан, цахилгаан өгөхгүй байх нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу энэ өвөл төвийн дулаанд холбогдохгүй барилгуудын жагсаалтыг танилцуулж байна 
2013 -оны 9 -р сарын 11
2071
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төв талбайг тойрсон 12 аж ахуйн нэгж хаягийн шинэчлэл хийнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 07 сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Сүхбаатарын талбай”-г  Их Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай хэмээн өөрчилж, үүнтэй холбогдуулан талбайн нэрээр нэрлэдэг барилга байгууламжид дугаар, хаяг олгон, мэдээллийн санд нэмэлт өөрчлөлт оруулахыг 79-р тогтоолоор нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон билээ
2013 -оны 9 -р сарын 11
1500
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 10-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 10-ны өдөр  гэрлэн дохионы 170 , хурд хэтрүүлсэн 233 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 9 -р сарын 11
950
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд зарагдаж байгаа  35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 9-р сарын эхний долоо хоногийн ажиглалтаар 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 3 нэрийн барааны үнэ буурсан, 10 нэрийн барааны үнэ өссөн дүнтэй байна. Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 7 814 төгрөг, үхрийн ястай мах 8 663 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.8 хувиар буюу 234 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байлаа
2013 -оны 9 -р сарын 11
846
ДЭЛГЭРЭНГҮЙ