Нийтийн тээвэрт цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Словак улсын Эдийн Засгийн Яамны 1-р орлогч сайд Павел Павлосыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Словак улсын Братислав хот болон Улаанбаатар хотын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо
2013 -оны 9 -р сарын 24
902
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого эхэллээ
Нийслэлийн Засаг дарга болон Татварын Ерөнхий газрын дарга нарын хамтарсан захирамж, тушаалаар “Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх” ажил энэ сарын 20-ноос албан ёсоор эхэллээ.  Тооллого, бүртгэлжүүлэх ажлыг  2 үе шаттай явуулах бөгөөд 1-р шат нь дүүргийн салбар комисс өөрийн нутаг дэвсгэртээ  2013  оны 9-р сарын 20-ноос  11-р сарын 01 хүртэл  ажлын  30 хоногийн хугацаатай зохион байгуулах юм
2013 -оны 9 -р сарын 23
786
ДЭЛГЭРЭНГҮЙ
Матрицын төслийн талаар дүүрэг, хороодод хэлэлцүүлэг зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 1 сарын 2-ны өдрийн А/01 тоот захирамжаар батлагдсан Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалын дагуу нэгтгэсэн үзүүлэлтүүдийн эхний төслийг хэлэлцэх уулзалт хэлэлцүүлэг нийслэлийн Хангарьд ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга М.Отгонбаяр болон нийслэл дүүргийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн, харьяа газар, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо
2013 -оны 9 -р сарын 23
757
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013-оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд Сингапур улсад томилолтоор ажиллалаа. Монгол Улсын Сангийн яам, Сингапурын Хөгжлийн Агентлаг хоорондын төр-хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банк болон Сингапурын TEMASEK хөрөнгө оруулалтын сангаас мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор айлчлалыг зохион  зохион байгуулжээ
2013 -оны 9 -р сарын 23
1059
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвлийн эрсдэлийг тооцоолж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж,  өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа
2013 -оны 9 -р сарын 23
1064
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын автобусаар 1940 хүүхэд үйлчлүүлж байна
Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд  32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар 5 дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна
2013 -оны 9 -р сарын 23
858
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 21, 22-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 300, хурд хэтрүүлсэн 305 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 9 -р сарын 23
3008
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 63 хувь нь торгуулаа төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зортлгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцож байгаа.
2013 -оны 9 -р сарын 23
1092
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ
Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа  39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил  өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг  23:00 цагаас нээх юм.
2013 -оны 9 -р сарын 23
37744
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр буюу Даваа гарагт  Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна.
2013 -оны 9 -р сарын 21
414
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тендер зохион байгуулалт, үнэлгээний үйл явцыг баримтжуулж эхэллээ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Тендер зохион байгуулалт, үнэлгээ”-ний үйл явцыг шударга, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Тендерийн үнэлгээний хурлын явцыг бүхэлд нь видео хэлбэрээр архивлан хадгалах тусгайлан тоноглож бэлдсэн Үнэлгээний хорооны хурлын танхимтай боллоо. Энэ нь тендерийн үнэлгээ хуулийн дагуу, шударга явагдсан эсэхийг баримтжуулдаг олон улсын стандартын шалгарсан аргад тооцогддог танхим юм
2013 -оны 9 -р сарын 20
905
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот хөгжүүлэх “Санхүүгийн төв” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн  ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт, Лондон хотын Захирагч /Санхүү, Эдийн Засгийн асуудал хариуцсан/ Алдерман Рожер Гифорд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хот байгуулалт болон ногоон хөгжлийн талаархи төсөл хөтөлбөр, Хот хөгжүүлэх  санхүүгийн үйл ажиллагааг мэргэшүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар харилцан ярилцаж, Улаанбаатар хотод “Санхүүгийн төв” байгуулах талаар санал солилцлоо
2013 -оны 9 -р сарын 20
842
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дарь-Эхийн замыг 3 хоног хааж хучилт хийнэ
Сансарын Шатахуун түгээх станцийн уулзвараас хуучин эцэс хүртэлх Дарь-Эхийн 1.2 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр буюу 2013 оны 9 сарын 20-ны 23:00 цагаас эхлэн хязгаарлаж, замын хучилтын ажлыг гүйцэтгээд 23-ны өглөөний 06:00 цагт нээхээр болжээ
2013 -оны 9 -р сарын 20
492
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн 4 замын уулзвар хэсгийг 4 хоног хаана
Зүүн 4 замын уулзвараас зүүн тийш 250 метр авто замын урд талын урсгалыг өнөөдөр буюу 2013 оны 9 сарын 20-ны 22:00 цагаас эхлэн 22-ны 22:00 цаг хүртэл хааж, уулзварын хучилт хийж нээнэ. Энэ үед хойд урсгалаар хоёр эгнээ зорчино
2013 -оны 9 -р сарын 20
974
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл 374 жилийн ойгоороо иргэддээ ажлаа тайлагнана
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай, Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлэ
2013 -оны 9 -р сарын 20
1186
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсвийн мөнгөөр архи согтууруулах, ундаа худалдан авахыг нийслэлд хориглолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсвийн хөрөнгө хэмнэх тухай”  А/876 тоот захирамж гаргалаа. Уг захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэх, үр ашиггүй зардлыг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үер Төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглолоо
2013 -оны 9 -р сарын 19
1111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 60.2 хувь нь торгуулиа төлжээ
 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 18947 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна
2013 -оны 9 -р сарын 19
834
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нисэхийн "Цагаан хаалга"-ыг буулгахаар шийдвэрлэлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх, нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах, НИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
2013 -оны 9 -р сарын 19
1559
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгах үүрэг өглөө
“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан. Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон
2013 -оны 9 -р сарын 19
977
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 18-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 18-ны өдөр  гэрлэн дохионы 129, хурд хэтрүүлсэн 113 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 9 -р сарын 19
939
ДЭЛГЭРЭНГҮЙ