“Залуучуудын үйлчилгээний цогцолбор” байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/963 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр болжээ
2013 -оны 10 -р сарын 24
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль найрал дууны наадамд түрүүллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор Нийслэлийн өдрийг тохиолдуулан Хүүхдийн найрам дууны уралдаант наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 21 дэх жилдээ болж буй тус наадамд  нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 90 гаруй сургуулийн найрал дууны хамтлагийн 6000 гаруй хүүхэд багачууд оролцлоо
2013 -оны 10 -р сарын 24
1699
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүд цахилгаан, дулаан, хэрэглээний усаа хэмнэж сурна
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Улаанбаатар Дулааны Шугам Сүлжээ” ХК, “Ус сувгийн удирдах газар”, “Цахилгаан тээвэр” НӨААТҮГ зэрэг томоохон үйлдвэр аж ахуйн газар, соёлын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудтай танилцуулах аяллыг 10-р сарын 25-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран зохион байгуулахаар боллоо
2013 -оны 10 -р сарын 24
759
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Элбэгдорж: Төр сайн ажиллая гэвэл улам нээлттэй бай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр нийслэлд ажиллаж, цаг үеийн ажилтай танилцлаа. Нийслэлийн 374 жилийн ойн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн ажилтай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ
2013 -оны 10 -р сарын 24
855
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хөрөнгө оруулалтыг хариуцах Удирдах хороог байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Удирдах хороо байгуулах тухай” А/955 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлах, 2014-2021 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Хөрөнгө оруулалтын удирдах хороог байгууллаа.
2013 -оны 10 -р сарын 23
743
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд 45,4 мянган иргэн ажилтай болжээ
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын гаргасан судалгаанаас үзэхэд жилд дунджаар 30,0 мянган хүн хөдөө орон нутгаас шилжин ирж, 40,0 мянган оюутан залуус нийслэлийн хөдөлмөрийн зах зээлд нэмэгддэг байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 61 хувь нь буюу 738 мянга нь хөдөлмөрийн насны, 382,8 мянга нь эдийн засгийн идэвхитэй, 140 мянган суралцагч, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэн байгаа юм
2013 -оны 10 -р сарын 23
767
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хямдралтай худалдааг 7 цэгт зохион байгуулна
Нийслэлийн өдрөөр иргэддээ бэлэг барин хямдралтай худалдаа зохион байгуулахыг нийт ахуйн нэгжүүдэд нийслэлийн Засаг даргауриалсан. Хотын Захирагчийн уриалгад 30 гаруй аж ахуйн нэгж нэгдэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдааг зохион байгуулах гэж байна
2013 -оны 10 -р сарын 23
996
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сарын 22-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 22-ны өдөр  гэрлэн дохионы 68, хурд хэтрүүлсэн 39 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 10 -р сарын 23
805
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлтэй танилцах аялал зохион байгууллаа
Нийслэлийн  374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас өнгөрсөн бямба гарагт “Миний нийслэл Улаанбаатар” аялалыг зохион байгууллаа. Аялагч хүүхдүүд Замын хөдөлгөөний Удирдлагын төвөөс аялалаа эхэлсэн бөгөөд тус салбарт ажиллагсадын 60 гаруй хүүхэд хамрагдаж нийслэлийн түүх соёлын дурсгалт газруудтай танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүллээ.
2013 -оны 10 -р сарын 22
698
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шавыг анх тавьсан газрыг түүх, соёлын цогцолбор болгоно
Нийслэлийн өдрийг тэмдэглэх төлөвлөгөөт ажлын хүрээнд Нийслэлийн удирдлагууд нийслэлийн анхны үүслийн өлгий нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Их монгол уулын бэлд орших Ширээт цагаан нуурын хөвөөн дэх гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
2013 -оны 10 -р сарын 22
1785
ДЭЛГЭРЭНГҮЙ
Герман улсын архитектор Улаанбаатар хотод зөвлөнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Герман улсын Ханбург хотдахь Монголын өргөмжит консул Маркус Райнбергийг хүлээн авч уулзлаа. Хотын дарга уулзалтын эхэнд Монгол улсыг Герман улсад бүхий л талаар сурталчилан, төлөөлөн ажиллаж байгаа Өргөмжит консулд талархал илэрхийлсэн юм
2013 -оны 10 -р сарын 22
884
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын нийт өрхийн 10,43 хувь нь амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой
Нийслэлийн Засаг даргын “Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” 01 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг  тогтоосон. Энэ үзүүлэлтийн дагуу амьжиргааны баталгаажих  түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүр дээр нийт хүн амд тооцон гаргахад Баянгол дүүрэг 3,55 хувь, Хан-Уул дүүрэг 5,8 хувь, Сүхбаатар дүүрэг 7,08 хувь, Чингэлтэй дүүрэг 7,88 хувь буюу  хэвийн үзүүлэлттэй гарчээ
2013 -оны 10 -р сарын 22
1076
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үүрийн 03:30 цагаас эхлэн цас цэвэрлэж байна
Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас Улаанбаатар хотын автозамд үүссэн  хальтиргаа гулгаа арилгах талаар хэрхэн ажиллаж байгааг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэгтгэлийн дарга Д.Энхсайхан-аас тодруулахад:  Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн. Бид шөнийн 03:30 цагаас хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж  эхэлсэн
2013 -оны 10 -р сарын 22
990
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургуулийн автобусыг тусгай маршрутаар явуулахаар туршиж эхэллээ
Улаанбаатар хотын Авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд өртөхөөс  сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн автобустай болгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3 424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Гэхдээ хүүхдийн автобусны хүрэлцээ хангалтгүй байгаа учраас Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг шинээр гаргалаа. 
2013 -оны 10 -р сарын 22
984
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах санал авч байна
Нийслэл анх удаа Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шагналд нэр дэвшиж байгаа бүтээн байгуулалтыг иргэдийн саналаар шалгаруулах бөгөөд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn  цахим хуудсаар санал авч эхэллээ. 
2013 -оны 10 -р сарын 21
956
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүрэн автомат товчоодын үйл ажиллагаа жигдэрлээ
Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/191 дугаар захирамжийн дагуу 22-ын товчоог хоёр салгаж, Баруунтуруун ба Эмээлтэд нүүлгэн шилжүүлэх ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлээд байна. Энэ ажлын хүрээнд Шалган бүртгэх товчоодыг бүрэн автомат  тоног төхөөрөмж бүхий хаалттай болголоо
2013 -оны 10 -р сарын 21
934
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын төсвийн гүйцэтгэл 71,4 хувьтай байна
2013 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр нийслэлийн төсөвт 312,9 тэрбум төгрөгийн орлого  төвлөрч, 230,9 тэрбум төгрөгийн зарлага, санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлжээ. Мөн орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 3,6  тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Нийт 191,1 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 136,4 тэрбум төгрөг буюу нийт зардлын 71,4 хувийг санхүүжүүлсэн байна
2013 -оны 10 -р сарын 21
767
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоттой холбоотой дуудлагыг 45-35-01 утсаар авч байна
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” байгуулагдсанаар хотыг тойрсон олон асуудал нэг дор зангидагдаж, хариуцах эзэнтэй болох эхлэл тавигдсан. Тус нэгтгэл нь нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, авто замын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж
2013 -оны 10 -р сарын 21
849
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлсэн дүүрэг, хорооны засаг дарга нарыг урамшуулна
Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцдэг өдөр болгон тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, үүрэг даалгаврыг амжилттай биелүүлсэн, тогтвортой, үр дүнтэй үйл ажиллагаагаар байгууллагыг хангасан, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа
2013 -оны 10 -р сарын 21
1172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрчим хүчний алдагдлыг 20 гаруй хувиар бууруулжээ
Дэлхийн Банкнаас 2001 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын долоон дүүрэг, зүүн хэсгийн гэр хороолол болон зарим аймгуудын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх болон эрчим хүчний үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах төслийн үйл ажиллагаа дуусч байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийн газрын Эрчим хүчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Петер Иохансенийг хүлээн авч уулзлаа
2013 -оны 10 -р сарын 18
849
ДЭЛГЭРЭНГҮЙ