Нийслэлийн зүүн 4 дүүргийн малыг вакцинжуулахаар боллоо
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр шүлхий өвчний талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн 12 суманд 2 957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 952 үхрийг зориудаар утсгаж дээрх аймгуудын 2 202 086 толгой малд вакцин хийжээ.
Шүлхийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд 8 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт 295 ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна. Шүлхий өвчнөөр өвчилсөн малын тоо өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 230-аар нэмэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар өвчилсөн малын тоо өдөрт 44 болж буурч, голомтын бүс нэмэгдээгүй байна.
2014 -оны 2 -р сарын 27
1052
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жолооч нар, иргэдийн анхааралд
Сүхбаатар аймгийн Онгон суманд 2014 оны 1 дүгээр сарын 27-нд шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн тав, Хэнтий аймгийн нэг, Дорноговь аймгийн таван суманд 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчлөн 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
2014 -оны 2 -р сарын 26
1314
ДЭЛГЭРЭНГҮЙ
1 дүгээр хорооллоос Алтай хотхон, Зайсан чиглэлд шинэ маршрут нээлээ
Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг  02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр  нээлээ.  Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр  нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн  энэхүү шугамыг нээжээ.
2014 -оны 2 -р сарын 26
1001
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гэр хорооллын цахилгаангүй, хүчдэлийн уналттай айлуудыг цахилгаанаар хангах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/110 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах  хөтөлбөрийн төсөл  боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа.
2014 -оны 2 -р сарын 26
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто худалдааны цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж байна
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-нд болсон хуралдаанаар Авто худалдааны нэгдсэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Авто худалдааны төвийн нэгдсэн цогцолборыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооноос 1,7 орчим км зайд 130 га газарт барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулсан юм. Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байна.
2014 -оны 2 -р сарын 26
2333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд
Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилдаг байна. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлдэнэ. Улаанбаатар хотод кадастрын зураг үйлдэх албан ёсны  тусгай зөвшөөрөлтэй 76 аж ахуйн нэгжийг танилцуулж байна
 
2014 -оны 2 -р сарын 26
8260
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлэг болно
Нийслэлийн ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 жилийн дотор 186,7 км унадаг дугуйн зам, 99 унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгасан. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Залуучуудын холбоо, "New Image" клуб, Монголын Авто замчин залуучуудын холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо зэрэг 9 байгууллагатай хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж, төслийг хэрэгжүүлэх нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсөвт суулгасан байна
2014 -оны 2 -р сарын 26
1591
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах үйл ажиллгаанд оролцож хяналт тавих хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Иргэд, төрийн бус байгууллага нөгөө талаас мэргэжлийн байгууллагын төлөөлөл тендерийн сонгон шалгаруулалт хийн ажилладаг Үнэлгээний хороонд эрх тэгш байдлаар оролцож, хамтарсан шийдвэр гаргах хуульзүйн орчин нөхцөл бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Үүний дүнд иргэд өөрийн дүүрэг, хороондоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлыг ямар компаниар хийж гүйцэтгүүлэх сонголтыг хийлцэн Үнэлгээний хороонд орж ажиллах, үүнийхээ төлөө урамшуулал авч үнэлүүлэх, улмаар уг ажлын хэрэгжилтийн үе шатанд хяналт тавин оролцох боломж бүрдсэн
2014 -оны 2 -р сарын 25
1350
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатараас Сайншанд, Замын-Үүд чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сүхбаатар аймгийн Онгон суманд 1 сарын 27-нд  шүлхий өвчин анх гарснаар өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2 812  үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2 803 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2 173 792 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон.
 
2014 -оны 2 -р сарын 25
1954
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын 4 хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байна
Зүүн аймгийн зарим сумдын нутаг дэвсгэрт Олон улсын хөл хориот мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч оношлогдон,  халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас  нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн юм. Мөн  Улаанбаатар хотод шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, Налайхын 4-р зөрлөг, Баянзүрх, Нисэх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодын 9 цэгт  24 цагийн турш хяналт, шалгалт явуулж байна. Эдгээрээс  Хэрлэн, Яармаг,  4-р зөрлөг, Тэрэлжийн постуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг ажиллуулж байна.
2014 -оны 2 -р сарын 24
1136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүйтэн бүсийн дэд бүтцийг хэрхэн шийдэх талаар Япончуудын туршлагаас сонслоо
Өвсний үндэс" төслийн хүрээнд хэрэгжүүлж буй "Хүйтэн бүсийн нутгийн дэд бүтцийг барьж байгуулах технологийг сайжруулах төсөл"-ийн талаарх сургалт семинар амжилттай боллоо. Семинарын хүрээнд Асахикава хотын зам барилгын технологи, ногоон байгууламж ба цэцэрлэгт хүрээлэн байгуулсан жишээ, Японы барилгын зөвшөөрлийн тогтолцооны тухай ярилцсан юм. Асахикава хот нь Японы хамгийн хүйтэн уур амьсгалтай хот бөгөөд 350 мянган хүн амтай.  Гол горхи ихтэй тус хотод 700 гаруй гүүр байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжид онцгой анхаарал хандуулдаг юм байна. Япон улсад анх 1873 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан түүхтэй.
2014 -оны 2 -р сарын 24
1069
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан Баасан гарагт болно
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр /2 сарын 24/ болж хуралдаанаар НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааны товыг зарлах тухай, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдааныг 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Баасан гарагт 09:00 цагт хуралдуулахаар тогтоол баталж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай, НИТХ-ын хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.
2014 -оны 2 -р сарын 24
1078
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодыг нэгдсэн сүлжээнд холбоно
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, Хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд асуудлыг Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий танилцуулсан юм.
Нийслэлийн нэгдсэн сүлжээ нь 2010 онд анх байгуулагдсан бөгөөд 2011, 2012 онуудад үе шаттайгаар Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг сүлжээнд холбожээ
2014 -оны 2 -р сарын 21
1269
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдтэй дахин хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдлээ
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 02 сарын 20-ны өдөр болж, UB TOWN, WIZARD ХХК-ийн бохирын усны шугамын талаар гарсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2014 оны 02 сарын 10-ны өдрийн нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр дэх UB TOWN-ны бохир ус нь халиад нэг сарын нүүр үзэж байгаа талаар нийслэлийн удирдлагуудад уламжилж, яаралтай шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн юм. Тиймээс дүүргийн Засаг даргын хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.
2014 -оны 2 -р сарын 21
1345
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт орлоо
НИТХ-ын  2013 оны 3/31  дугаар  тогтоолоор “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ-аас тогтоосон 20 байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Харин төсөл хэрэгжих явцад үүсч буй зарим харилцааг боловсронгуй болгож зохицуулах зайлшгүй шаардлага гарч байгаа учраас журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Журамд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц, Монгол улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төслийн агуулга, зорилт зэрэгтэй уялдуулснаас гадна  гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үйл ажиллагааны хугацаа, дарааллыг нарийвчлан, зарим нэр, томъёог илүү ойлгомжтой болгожээ.  
2014 -оны 2 -р сарын 21
1429
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзлаа. Ноён Азизов Искандер Кубарович нь 2013 оны 11-р сараас ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажлаа хүлээн авнаас хойш анх удаа нийслэлийн Засаг даргатай уулзаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар талууд цаашдаа хэрхэн
2014 -оны 2 -р сарын 20
995
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Бүгд найрамдах Куба улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Маррерог хүлээн авч уулзлаа. Ноён Омар Лауро Марреро нийслэлийн Засаг даргад хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд найрамдах Куба Улсын нийслэл Гавана хотын Захирагчийн мэндийг уламжиллаа. Тэрээр хоёр улсын
2014 -оны 2 -р сарын 20
2758
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын гишүүд хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11 сарын 15-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотыг 2013-2016 онд 5 үндсэн чиглэлээр буюу Агаар цэвэр Улаанбаатар, Амины орон сууцтай Улаанбаатар, Ажилтай, орлоготой Улаанбаатар, Аюулгүй, амгалан Улаанбаатар, Авлигагүй Улаанбаатар гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2016 он хүртэлх
2014 -оны 2 -р сарын 20
1056
ДЭЛГЭРЭНГҮЙ