Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрсаг харилцаатай хотууд хооронд “Ковид-19” цар тахлын цаг үеийн асуудлаар 7 хоног бүр харилцан мэдээлэл солилцож байгаа талаар товч дурдаад, нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллах талаар мэдээлэл өглөө.
2020 -оны 5 -р сарын 18
260
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй шаардлага хангахгүй хашаануудыг буулгаж, цэгцлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгууллаа. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгч байна.
2020 -оны 5 -р сарын 15
72
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулахгүйг мэдэгдлээ
Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оноос эхлэн “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн 05 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон.
2020 -оны 5 -р сарын 15
111
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ.
2020 -оны 5 -р сарын 15
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 11-нээс тавдугаар сарын 18-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 5 -р сарын 15
41
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд дэмжлэг тухай асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат танилцууллаа. Тэрбээр “Паркт төлөвлөсөн бусад үйлдвэрүүдийг байршуулж үйл ажиллагааг нь эхлүүлснээр 2020 он гэхэд 50 гаруй үйлдвэрийг шинээр байршуулан 1500 ажлын байрыг бий болгох боломж бүрдэх юм.
2020 -оны 5 -р сарын 15
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХСҮТ-ын зүүн талд зөвшөөрөлгүй өргөтгөсөн барилгыг албадан буулгаж орц гарц нээв
Хавдар судлалын үндэсний төвд жилд 6000 гаруй иргэн хавдраар оношлогдож, өдөрт 1000 гаруй иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн судалгаа бий. Тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд яаралтай тусламж үйлчилгээ авахад ганцхан орц, гарцтайн улмаас нэлээд хүндрэл учирдаг тул эмнэлгийн удирдлагууд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хандсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт очиж ажиллах үеэрээ эмнэлгийн удирдлагууд болон бусад холбогдох албаныхантай эмнэлгийн орц, гарцыг нэмэгдүүлж болохуйц байршлуудыг газар дээр нь үзэж танилцаад, эмнэлгийн баруун талд буй оршин суугчдын байр болон эмнэлгийн ажилчдын орон сууц хоорондох замыг чөлөөлж орц, гарц нээх үүргийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Автозамын хөгжлийн газарт өгч байв.
2020 -оны 5 -р сарын 15
131
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй хашааг буулгахыг холбогдох албаныханд даалгалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө.
2020 -оны 5 -р сарын 15
202
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ковид-19” халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өгсөн юм.Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 оронд тархаж дөрвөн сая гаруй хүн өвчилснөөс 1.5 сая хүн эдгэрч, 300 мянга орчим хүн нас барсан мэдээлэл бий. Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлууд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын тоонд Монгол багтаж байгаа юм.
2020 -оны 5 -р сарын 14
70
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажилласнаар ой хээрийн түймрийн дуудлага буурчээ
Цаг үеийн асуудлаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 5 -р сарын 14
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Багахангай дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.13/ нийслэлийн Багахангай дүүрэгт ажиллалаа. Эхлээд шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх постын үйл ажиллагааг шалгав. “Өнөөдрийн байдлаар 3400 гаруй зорчигч шалган нэвтрүүлэх товчоогоор зорчлоо. Дулаан орсонтой холбоотойгоор хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020.02.12-ноос эхлээд пост маань ажиллаж эхэлсэн. Нэг удаагийн ээлжинд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хоёрдугаар сарын 12-ноос эхлээд өнөөдрийг хүртэл 45 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 154 мянга гаруй зорчигч нэвтэрч өнгөрсөн байна. Одоогийн байдлаар коронавирусийн ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн зүйлгүй тайван байна” гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Дагвадорж мэдээллээ.
2020 -оны 5 -р сарын 14
73
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвд ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп нийгмийн хариуцлагын хүрээнд түрээсийн төлбөргүйгээр 3 жил ашиглуулж байгаа аж.
2020 -оны 5 -р сарын 13
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
12 дугаар ангийн сурагчдын давтлага эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд олгож эхэлсэн. БСШУС-ын Сайдын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар ЕБС-ын 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагын үеэр мөрдөх “Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг батласан.
2020 -оны 5 -р сарын 12
247
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
2020 -оны 5 -р сарын 12
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын ажил тогтмолжиж, иргэд өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчиж байна
Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа.
2020 -оны 5 -р сарын 12
352
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна.
2020 -оны 5 -р сарын 11
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотын соёл” онлайн контент фестивалийг зарлалаа
Хотын соёл аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачилан “Жи энтэртаймэнт” ХХК хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.
2020 -оны 5 -р сарын 11
73
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл туршлага солилцож байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад халдварын тохиолдол илэрээгүй ч эрсдэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаарх дадлага сургуулилтыг улсын хэмжээнд 3000 төрийн албан хаагчдыг оролцуулан зохион байгуулсан.
2020 -оны 5 -р сарын 11
196
ДЭЛГЭРЭНГҮЙ
МЭНДЧИЛГЭЭ
Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмрээ оруулж буй Эрхэм хүндэт татвар төлөгч та бүхэндээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Улс орноо хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдал, иргэний эрх чөлөөг батлан хамгаалах эдийн засгийн гол тулгуур нь Үндсэн хуулийн дагуу эрхэм таны шударгаар төлж буй татвар билээ. Нийт аж ахуй эрхлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотод оршдог тул тэр хэрээр улс орондоо оруулж буй хувь нэмэр өгүүлшгүй юм.
2020 -оны 5 -р сарын 11
198
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Мөнхжаргал: Нийслэлийн дүүргүүдэд “Төгсөгчдийн төгөл” байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиож байна. Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачлагыг эхлүүлж, дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст төгсөгчдийн нэрэмжит ойн төгөл байгуулах зориулалтаар 3 га газрыг олгож, газрын гэрчилгээг гардуулах арга хэмжээ өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Минж нутагшуулах төвд боллоо.
2020 -оны 5 -р сарын 9
630
ДЭЛГЭРЭНГҮЙ