Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн санал өгсөн тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа аж.
2019 -оны 8 -р сарын 15
471
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.
2019 -оны 8 -р сарын 14
700
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй бусад холбогдох албаныхан өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 14
761
ДЭЛГЭРЭНГҮЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн зохион байгуулах нэгдсэн сургалт болж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай 2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/518 тоот захирамж гаргасан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Хангарди ордонд “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах салбар комиссын ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалт боллоо.
2019 -оны 8 -р сарын 14
905
ДЭЛГЭРЭНГҮЙ
ИБУИНВУ-ын Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав.
2019 -оны 8 -р сарын 14
168
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт хамрагдсан гадаадын гэрэл зурагчидтай уулзлаа
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хөтөлбөрт ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гадаадын зочдыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо.
2019 -оны 8 -р сарын 14
150
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвлийн бэлтгэл ажил 86 хувьтай байна
Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм.
2019 -оны 8 -р сарын 13
345
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай өнөөдөр танилцаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 13
257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, эрсдэлээс урдчилан сэргийлэх үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 15-наас эхлэх тарваган тахлаас урдчилан сэргийлэх арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.
2019 -оны 8 -р сарын 13
399
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амахрсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа.
2019 -оны 8 -р сарын 12
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэгт бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 12
375
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрт гадаад, дотоодын 20 гаруй гэрэл зурагчид хамрагдаж байна
Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг санаачлан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Өнөөдрийн Монгол-2019” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төсөл хөтөлбөрийн нээлт өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
2019 -оны 8 -р сарын 12
261
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 05-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 8 -р сарын 12
139
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Нэг айлаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 9
337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй барилга барьсан компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг байгуулах захирамжийг Хотын захирагч гаргасан. Тус ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 8 -р сарын 9
564
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Болормаа: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт ил тод, шударга явагдаж байна
"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 5-ныг дуустал 14 хоногийн хугацаанд явуулсан юм. Цахимаар түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 35058 иргэн бүртгүүлээд байгаа.
2019 -оны 8 -р сарын 8
739
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийн зам дээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж эхэллээ
Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэг рүү орсон.
2019 -оны 8 -р сарын 8
901
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн авто замын байгууламж, дэд бүтцэд гарсан хохиролыг тухайн компани төлж барагдуул
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 7
482
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.
2019 -оны 8 -р сарын 6
939
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
2019 -оны 8 -р сарын 6
890
ДЭЛГЭРЭНГҮЙ