БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
БНХАУ болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилгоор Монгол улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал арга хэмжээг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал арга хэмжээний нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд боллоо.
2019 -оны 9 -р сарын 2
549
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн болно
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюуу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.
2019 -оны 9 -р сарын 2
320
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч удаашралтай байгаа барилгын ажлыг шуурхайлах чиглэл өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны барилгын ажил удаашралтай байгаатай Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатын хамт газар дээр нь очиж ажиллан, гүйцэтгэгч компанийн төлөөллөөс тулгамдсан асуудлыг нь сонсож, барилгын ажлыг шуурхайлах үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 9 -р сарын 1
525
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Бид ямар ч үед хүүхэд багачуудынхаа ирээдүйд зориулах хөрөнгө оруулалтаас гар татах учиргүй
Өнөөдөр “Хичээлийн шинэ жилийн баяр” буюу есдүгээр сарын 1-ний өдөр. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилийг багш сурагчид болон эцэг эхчүүдийн хамт угтлаа.
2019 -оны 9 -р сарын 1
1114
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хэрэгжиж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүрэг дэх Богд хааны ордон музейн 1.6 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах ажлын явцыг шалгалаа.
2019 -оны 8 -р сарын 31
272
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Газар тариалан эрхлэгчдийг дэмжиж ажиллана
Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Экспо Монгол" ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, шинэ ургацын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор өнөөдөр, маргааш “Атар-60” газар тариалангийн үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна.
2019 -оны 8 -р сарын 31
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл өнгөрсөн долоо хоногт
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2019 -оны 8 -р сарын 31
164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Удаа дараа хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр боллоо
Өнөөдөр Захирагчийн ажлын алба, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто замын хөгжлийн газар зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбогдуулан үйл ажиллагаагаа явуулдаг нийслэлийн харьяа агентлагийн хариуцлагатай албан тушаалтнуудтай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар шуурхай хуралдаан хийлээ.
2019 -оны 8 -р сарын 30
605
ДЭЛГЭРЭНГҮЙ
БНХАУ-ын ОУЭЗТХАДН-ийн Гадаад улс дахь хамтын ажиллагааны хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хятадын Олон улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэгийн Гадаад улс дахь хамтын ажиллагааны хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2019 -оны 8 -р сарын 30
342
ДЭЛГЭРЭНГҮЙ
Оюутнуудын автобусны картыг есдүгээр сарын 6-наас эхлэн ажлын 3-10 хоногт багтаан олгоно гэв
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврийн смарт картыг шинээр олгох болон сунгах асуудлаар нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар смарт карт” компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ.
2019 -оны 8 -р сарын 30
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зориулалтын бус газарт авто машины худалдаа эрхэлж буй иргэн, ААН-ийн газар эзэмших, өмчлөх эрхийг цуцална
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 20-22-ны өдрүүдэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нийт 62 аж ахуйн нэгжид гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус албанаас өгсөн шаардлагынхаа дагуу энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналт хийжээ. 62 ААН, байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байсан аж. Иймд холбогдох хууль, тогтоомжийн дагуу зөрчилтэй 46 ААН, байгууллагаас 15 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэн, ААН байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болсон байна.
2019 -оны 8 -р сарын 30
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлтийн ажлыг тогтмол сайтар зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлт ямар шатанд хийгдэж байгааг "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдалд гэнэтийн шалгалт хийж ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 29
724
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш түрээсийн орон сууцны эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг эцэслэн батална
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, дэд захирал С.Дорждэрэм нар хүргэв.
2019 -оны 8 -р сарын 29
497
ДЭЛГЭРЭНГҮЙ
60 хүүхдэд 30-100 хувийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг байна. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ.
2019 -оны 8 -р сарын 29
538
ДЭЛГЭРЭНГҮЙ
Европын Сэргээн босголт хөгжлийн банкны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) Суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евроазийн дэд бүтэц хариуцсан ахлах банкер Светлана Радченко нарыг хүлээн авч уулзлаа.
2019 -оны 8 -р сарын 29
152
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ гэв
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллалаа.
2019 -оны 8 -р сарын 29
922
ДЭЛГЭРЭНГҮЙ
ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулга Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийлээ
Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетын Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченкюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Тэгвэл өнөөдөр Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд уг тоглолтоо дахин толилууллаа.
2019 -оны 8 -р сарын 28
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаан зарлалаа
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
2019 -оны 8 -р сарын 28
693
ДЭЛГЭРЭНГҮЙ
100 айлын зам стандартын дагуу хийгдсэн
Сүхбаатар дүүргийн 11, 12-р хороо, 100 айлын уулзвараас 32-н тойрог хүртэлх 1.6 км авто замын засвар, шинэчлэлтийг ажлыг өнгөрөгч 7 дугаар сард эхлүүлж, хэдхэн хоногийн өмнө зорчих хэсгийг нээгээд байгаа билээ. Зам барилгын ажлыг ирэх 10 дугаар сард бүрэн дуусган хүлээлгэн өгөх байсан ч хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж, түгжрэл үүсэж байгаа тул зорчих хэсгийг эхэлж нээсэн байна.
2019 -оны 8 -р сарын 28
239
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баялаг бүтээгчидтэйгээ хамтран ажиллахад хот бүх талаар нээлттэй байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Засгийн газрын гишүүд болон Хотын захирагчийн хамт бизнес эрхлэгчидтэй уулзлаа. МҮХАҮТ-д болсон энэхүү “Бизнес уулзалт”-д 250 гаруй бизнес эрхлэгч, 10 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, санал бодлоо хэлсэн юм.
2019 -оны 8 -р сарын 27
264
ДЭЛГЭРЭНГҮЙ