Номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангалаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна.
2021 -оны 8 -р сарын 16
1253
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 15 байршилд зохион байгуулж байна
Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна.
2021 -оны 8 -р сарын 15
1245
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хариуцлагын гэрээ” байгуулсан караоке, бааруудад шалгалт хийн, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж буй.
2021 -оны 8 -р сарын 14
754
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туршилтаар нийслэлийн 30 цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж, цагийн хуваарийг уртасгана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа.
2021 -оны 8 -р сарын 13
559
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Одсүрэн: Автомашины тоо сүүлийн хоёр жилд 100 мянга орчмоор нэмэгдсэн
Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замд ачаалал үүсдэг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дүүргээс нөгөө рүү, хотын захаас төв рүү зөөж байгаа нь хотын түгжрэлд нөлөөлж буй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 8 -р сарын 13
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллыг барилгажуулахаар “Гранд лайн” ХХК-тай байгуулсан гурван талт гэрээг цуцаллаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнөөдөр хуралдаж, “Гранд лайн” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм.
2021 -оны 8 -р сарын 13
673
ДЭЛГЭРЭНГҮЙ
ХСҮТ-ийн эзэмшил газарт хууль бусаар барьсан гараашнуудыг буулгалаа
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна.
2021 -оны 8 -р сарын 10
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
М.Чинсанаа: Түймрийн утаатай холбоотойгоор иргэдийг бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна
ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 8 -р сарын 9
1008
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилга барих гэж байсан газарт ногоон байгууламж, автомашины зогсоол байгууллаа
Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлсэн юм.
2021 -оны 8 -р сарын 9
666
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Туулын хар түнэ” археологийн судалгааны ажил 70 хувьтай хэрэгжиж байна
НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Туулын хар түнэ” археологийн судалгааны төсөл хэрэгжүүлж буй. Төслийн явцтай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцлаа.
2021 -оны 8 -р сарын 6
722
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хийх томоохон бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ-аар шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор шинээр батлагдсан хууль тогтоомжид нийслэл, дүүргийн чиг үүрэгт орсон нэмэлт өөрчлөлтүүд, нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, хөрөнгө оруулалтын ажлын явц, нийслэлийн төсөв санхүүгийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөөлөл, ирэх онд хийх бүтээн байгуулалтын ажлуудын талаар санал солилцох уулзалт боллоо.
2021 -оны 8 -р сарын 6
703
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байна
Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа.Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 гаруй газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2012 онд дөрөв дахин, 2013 онд 10 дахин их бүртгэгджээ. 2021 оны эхний хагас жилийн байдлаар 665 газар хөдлөлт бүртгэгдсэн нь Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжилт буурахгүй байгааг харуулж байна.
2021 -оны 8 -р сарын 6
518
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотыг сонгожээ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенко тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.
2021 -оны 8 -р сарын 6
729
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө
Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 5
1113
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын музей олон нийтэд зориулсан үйл ажиллагаагаа цахимаар зохион байгуулж байна
НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.
2021 -оны 8 -р сарын 5
722
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна
Үерийн уснаас үүдэлтэй замын эвдрэлийг тодорхойлох, шаардлагатай арга хэмжээг авахаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан болон Геодези, усны барилга, байгууламжийн газрын орлогч дарга З.Бямбажав нар газар дээр нь очиж ажиллаж, холбогдох үүрэг, даалгавар өгсөн юм.
2021 -оны 8 -р сарын 4
503
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ" байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.
2021 -оны 8 -р сарын 3
1118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга АНУ-ын “Team Rubicon” байгууллагын багийнхантай уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар АНУ-аас Монгол Улсад ирсэн “Team Rubicon” байгууллагын багтай уулзлаа. Тус байгууллага нь гамшгийн үед түргэн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай сайн дурын гишүүдээс бүрддэг, төрийн бус байгууллага юм.
2021 -оны 8 -р сарын 2
812
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 89.8 хувьтай байна.
2021 -оны 8 -р сарын 2
845
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж нээгдлээ
Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм.
2021 -оны 8 -р сарын 2
691
ДЭЛГЭРЭНГҮЙ