СХД-ийн 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих газрын асуудлыг шийдэв
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хотын захирагч С.Амарсайхан нар СХД-ийн 24 дүгээр хорооны 158 дүгээр цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хотын Захирагч одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа гэр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад гэр цэцэрлэг барьсан газар, зэргэлдээх 2-3 айлын газрыг зохих журмын дагуу авч, өргөтгөл барих газрын асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.
2019 -оны 5 -р сарын 31
415
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хилчин хотхон”-ыг төвлөрсөн шугамд холбох ажлыг эхлүүлэхээр боллоо
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хилчин хотхон” нь төвийн дулаан хангамж, цэвэр бохир усны нэгдсэн шугамд холбогдоогүй, мөн хөрсний ус зайлуулах хоолой хийгдээгүй байгаа аж. Үүний улмаас 3500 гаруй оршин суугчийн эрх зөрчигдөж иржээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан өнөөдөр газар дээр нь очиж ажиллав.
2019 -оны 5 -р сарын 31
228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багшийн дээдийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим газарт түр хязгаарлахаар болсон байна. Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.
2019 -оны 5 -р сарын 31
197
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Талын салхи-2019” олон улсын мото наадам 5 дахь жилдээ болно
Чопперын моторын дуунд нэгдсэн 800 мотоциклчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ “Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээг зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулах бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө.
2019 -оны 5 -р сарын 31
276
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Амарсанаа: Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 16 бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм. 14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.
2019 -оны 5 -р сарын 31
121
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх танилцуулга, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцын мэдээллийг сонсож, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай гэсэн зургаан асуудал хэлэлцэх товтой байв.
2019 -оны 5 -р сарын 30
533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд болсон "Иргэдийн төсөв-2019" эмхэтгэлийг танилцуулах хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж, сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй зарим мэдээлэлд тайлбар өгсөн. МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн сүлжээгээр хотын Захирагч руу чиглэсэн элдэв мэдээлэл түгээх болсон тул дээрх асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, үнэ мөнийг тогтоолгохоор болсноо энэ үеэр мэдэгдсэн билээ.
2019 -оны 5 -р сарын 30
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх зорилгоор сурагчдын дунд тэмцээн зохион байгууллаа
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайхын Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр Налайх дүүргийн тэргүүний 109 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулагдав. Энэ шатанд гурван сургуулийн таван багийн 50 орчим хүүхэд оролцож, аваргаа шалгаруулахаар өрсөлдөж байгаа юм.
2019 -оны 5 -р сарын 30
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдрийн Нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Нийслэлийн соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын нэгдсэн үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тус үйл ажиллагаануудын албан ёсны арга хэмжээ буюу Д.Сүхбаатарын талбайн хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа зургадугаар сарын 1-нд 11:00-17:00 цагийн хооронд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
2019 -оны 5 -р сарын 30
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдад Халх голын байлдааны үнэ цэнийг ойлгуулах тойрон аялал зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Дуурсах он жилүүд” ТББ хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж, Улаанбаатар дахь түүх дурсгалын газруудыг түшиглэн Халхын голын байлдааны талаарх өсвөр үеийнхний түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, Монгол, Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяаг мөнхжүүлэх, сурагчдын эх орноо хайрлах хүмүүжил төлөвшлийг нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр “Халхын гол тандаа баярлалаа” тойрон аяллыг Монгол дахь Сингапур ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.
2019 -оны 5 -р сарын 30
432
ДЭЛГЭРЭНГҮЙ
Талийгаачдын ар гэрийнхэнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өглөө
Ус сувгийн удирдах газрын харьяа Төв Цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 17-нд үйлдвэрлэлийн осол гарч дөрвөн ажилтан харамсалтайгаар амиа алдсан. Нийслэлчүүдийн хувьд “шүдний өвчин” болсон хамгийн эмзэг голомтод ажиллаж байгаад амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан орон сууцны асуудал шийдэж өгнө гэдгээ амласан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд дөрвөн ажилтны ар гэрийнхэнд тус бүр нь 56 ам метр бүхий хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.
2019 -оны 5 -р сарын 29
191
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхэд бидний аюулгүй орчин” хэлэлцүүлэг болов
Хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд жил бүрийн тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригийг Нийслэлийн “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч гаргасан байдаг.
2019 -оны 5 -р сарын 29
156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд хотын төсвийн орлого, зарлагыг “тольдож”, хяналт тавих боломжтой боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар донор байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотын иргэдэд зориулсан төсвийн эмхэтгэлийг анх удаа боловсруулан гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэ талаарх мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Швейцарийн Хөгжлийн агентлагийн захирал Габриелла Спирли, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев, Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл болон бусад албаны төлөөлөл хийв.
2019 -оны 5 -р сарын 29
782
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НОГООН УЛААНБААТАР” төслийн үр дүнг танилцууллаа
Нийслэл Улаанбаатар хот нь Япон улсын Хоккайдо мужийн захиргаатай хамтран “Ногоон Улаанбаатар” техникийн төслийг ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагаа ирэх есдүгээр сард дуусах бөгөөд үүнтэй холбогдуулан төслийг хэрэгжүүлэгчид өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаныханд танилцууллаа.
2019 -оны 5 -р сарын 29
417
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Яг энэ байршилд барилга байшин барихгүй
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчмын нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбай болох 2194 мкв газрыг "Номин холдинг" ХХК-д олгосон нь 2004 оноос хойш иргэд, оршин суугчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хотын Захирагч С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус газарт очиж, нөхцөл байдалтай танилцлаа.
2019 -оны 5 -р сарын 28
541
ДЭЛГЭРЭНГҮЙ
СЭМҮТ-ийн гадна талбайн тохижилтыг наадмаас өмнө дуусгах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын Захирагчийг тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаны хүмүүс байлцав.
2019 -оны 5 -р сарын 28
337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн IX хороонд 50 ортой “Хүүхдийн амбулатори” ашиглалтад орлоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өнөөдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан 50 ортой “Хүүхдийн амбулатори” нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцлоо.
2019 -оны 5 -р сарын 28
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баярыг автомашингүй тэмдэглэж, хүүхэд багачуудаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриалав
Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан өнөөдөр нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд болон НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд мэдээлэл хийлээ. Зургадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах нэгдсэн арга хэмжээний талаар болон маргааш болох “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ийг тохиолдуулан “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй тухайгаа нийслэлийн холбогдох газрууд танилцуулав.
2019 -оны 5 -р сарын 28
171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримталж, хүнд сурталгүй ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад анхаарууллаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
2019 -оны 5 -р сарын 27
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ
Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна. Гадаад жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань 380 жилийн түүхтэй нийслэл хотынхоо дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм.
2019 -оны 5 -р сарын 27
314
ДЭЛГЭРЭНГҮЙ