Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо.
2021 -оны 7 -р сарын 3
562
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд 712 орон сууц барина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд "Улаанбаатар хотын ногоон орон сууц" төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулсан юм.
2021 -оны 7 -р сарын 1
460
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм.
2021 -оны 7 -р сарын 1
298
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн салбарын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багц олголоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг нар өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад коронавируст цар тахлаар өвчилсөн, олон хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай нийслэлийн 28 эрүүл мэндийн байгууллагын 232 эмч, ажилтанд хүнсний дэмжлэг болон ариун цэврийн багцыг байгууллагаар нь дамжуулан олголоо.
2021 -оны 7 -р сарын 1
146
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй объектуудыг буулгалаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу газар чөлөөлж, зөвшөөрөлгүй объектуудыг буулгаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
2021 -оны 7 -р сарын 1
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн 500-600 автобусыг шинэчилнэ
НИТХ-ын ээлжит VII хуралдаан цахимаар болж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцууллаа.
2021 -оны 6 -р сарын 29
289
ДЭЛГЭРЭНГҮЙ
12-15 насны хүүхдүүд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 994.186 иргэн I тунд, 877.379 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 1768 (14.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 3390 (3.3 хувь), 16-17 насны 11699 (34.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.
2021 -оны 6 -р сарын 29
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Ийн хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
2021 -оны 6 -р сарын 28
389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
2021 -оны 6 -р сарын 28
546
ДЭЛГЭРЭНГҮЙ
Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм.
2021 -оны 6 -р сарын 28
409
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгууллаа
Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Монголын Ресторан, зоогийн газрын холбоо ТББ-ын тэргүүн М.Есөнмөнх тэргүүтэй албаныхан оролцов.
2021 -оны 6 -р сарын 26
832
ДЭЛГЭРЭНГҮЙ
Х.Нямбаатар: Хууль батлагдсанаар хотын санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэнэ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Үүний дараа тэрбээр хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм.
2021 -оны 6 -р сарын 25
386
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмыг Хүй долоон худагт үзэгчгүй зохион байгуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Соёлын яамны дэд сайд М.Батбаяр, Үндэсний урлагийн их театрын Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл болон НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар оролцов. Наадмын комиссоос Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үзэгчгүй, цахимаар зохион байгуулна хэмээн мэдэгдэв.
2021 -оны 6 -р сарын 25
128
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.
2021 -оны 6 -р сарын 24
1120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар ирэх долоо хоногийн даваа гарагаас буюу 6 дугаар сарын 28-ны өдрөөс 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар боллоо. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер үйлдвэрийн вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм.
2021 -оны 6 -р сарын 24
498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга халдвар авсан жирэмсэн эхчүүдэд “Амин дэмийн багц” хүргүүллээ
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар өвдсөн 1600 гаруй жирэмсэн эхэд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар Эх, нярай, эмэгтэйчүүдийн Үндэсний II төвд хэвтэн эмчлүүлж байгаа 382 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц”-ыг хүлээлгэн өглөө. Бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жирэмсэн эхчүүдэд тухайн эмнэлгийн эмч, ажилтнуудаар дамжуулан “Амин дэмийн багц”-ыг хүргүүлж байгаа юм.
2021 -оны 6 -р сарын 24
294
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн хөгжлийн банктай хамтарсан Ажлын хэсэг хуралдлаа
Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төвүүд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдлаа.
2021 -оны 6 -р сарын 23
288
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцуулсан юм.
2021 -оны 6 -р сарын 23
504
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Шарилжгүй Улаанбаатар” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг. Аяны хүрээнд 148 иргэнийг түр ажлын байраар хангаж, зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маскийг бэлтгэн өгч ажиллуулж байна.
2021 -оны 6 -р сарын 22
442
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийн тогтмол зохион байгуулдаг.
2021 -оны 6 -р сарын 22
423
ДЭЛГЭРЭНГҮЙ