Цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2017” сургалт, зөвлөгөөнийг зохион явууллаа
“Хүүхэд-Зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Хариуцлага-2017” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, эрсдэлгүй ирээдүйн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Санитас-50” хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион явуулж байгаа “Монос косметик” ХХК-тай хамтран 05 дугаар сарын 23-ны өдөр “М плаза” төвд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 210 цэцэрлэгийн эрхлэгчийг оролцуулан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 26
1881
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиад амжилттай боллоо
ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан байгаа юм. Энэ удаагийн олимпиад нь 2017 оны 05 сарын 6-нд мэдээллийн сүлжээний инженерийн улсын 3-р, их дээд сургуулиудын оюутануудын дунд мэдээллийн сүлжээний 7-р олимпиад төрөлтэйгөөр ШУТИС-МХТС-ийн Дээд боловсролтой холбооны инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн хүрээнд тус сургууль болон Үндэсний Дата төв хамтран амжилттай зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 26
606
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа
Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад их засварт байсан троллейбуснуудыг хүлээлгэж өгөх арга хэмжээ энэ сарын 24-нд болж өнгөрлөө. Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай.
2017 -оны 5 -р сарын 26
1893
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугуйн мөрний ховилыг засварлалаа
Энхтайваны өргөн чөлөөнд 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 2016 оны 11 сараас эхлэн үе шаттайгаар судласны үндсэн дээр засварын ажлуудыг хийж эхлэсэн. Үүний эхний хэсэг болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Jobi 72 төвөөс Зүүн дөрвөн зам хүртэлх зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийт 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 100у/м зорж, асфальтаар хучих ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ эхний 50 метрийг галт уулын хүрмэн чулуунаас гарган авсан Basalt wool буюу шилэн мяндсан нэмэлттэй асфальтбетон хольцоор, дараагийн 50 метрийг асфальт бетоны гео тор дэвсэж, хучилтаа хүчитгэн асфальтбетоноор хучсан.
2017 -оны 5 -р сарын 25
2892
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газар өмчлүүлэх ажлын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яам, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулагчдын холбоо, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож “Газар өмчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Газар өмчлөлийн ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, “Нийслэлийн зуслангийн бүсэд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
2017 -оны 5 -р сарын 25
1915
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолт зохиогдоно
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолт зохиогдоно. Тодруулбал, 2002 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, 2012 онд Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд тус тус хамтарсан тоглолт зохион байгуулж байсан Япон Улсын алдарт бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Азүма Канхо тэргүүтэй Японы язгуур урлагийн уран бүтээлчид Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
2017 -оны 5 -р сарын 25
1785
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
2017 -оны 5 -р сарын 25
1854
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тохижилтын ажлаар хуучин авто замыг засварлаж, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар төлөвлөсөн ба нийт 61 ширхэг эко хавтан бүхий автомашины зогсоол хийгдэхээс 5 ширхэг автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөжээ.
2017 -оны 5 -р сарын 25
1161
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хур хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон жил цэвэрлэгдээгүй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх хог хаягдал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4-ийн зүүн урд үүссэн барилгын хур хог хаягдал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн баруун хойд талд зам дагуу үүссэн барилгын хур хог хаягдал, Налайх дүүргийн 3 дугаар хороонд үүссэн хур хог хаягдлыг тус тус цэвэрлүүллээ. Нийт 600 000 м2 талбайгаас 20 000 м3 хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
2017 -оны 5 -р сарын 24
1179
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн зам талбайн сандал, хогийн савыг угааж, засаж сайжруулж байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж буй байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдсан сандал, хогийн савыг угааж цэвэрлэх, засаж будах ажлыг тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
2017 -оны 5 -р сарын 24
1223
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайвны өргөн чөлөөний 4836 м2 талбайн сул шороон хөрсийг алаг хавтангаар хучих ажлыг хийж дуусгалаа. Ингэснээр хүмүүсийн хөдөлгөөн ихтэй томоохон зах худалдааны төв, автобусны буудлын ойр орчмын олон жил зүлэг ногоо тарисан ч хүмүүсийн хөлд талхлагдаж ургадаггүй сул шороон хөрс бүхий талбайн явган замыг алаг хавтангаар хучиж, иргэдийн зорчих хэсгийг тав тухтай
2017 -оны 5 -р сарын 24
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байна.
2017 -оны 5 -р сарын 24
1215
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭКО-ПАРК” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 24
975
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах зөвшөөрөл олгох Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдлаа
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил эхэлсэн тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/300 дугаар захирамжаар байгуулагдсан.
2017 -оны 5 -р сарын 24
1008
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдрөөс “Солонгосын долоо хоног 2017” арга хэмжээ эхэллээ
Монгол Улс – БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2017” арга хэмжээг “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдвийн дор 2017 оны тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд KCBN телевиз хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 23
1222
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны автозамын трасс өртсөн иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг сонсох үйл ажиллагаанд урьж байна
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33 км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч автозамын ажил эхлээд байна.
2017 -оны 5 -р сарын 23
1219
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн зургаан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан “Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, түүнийг дагаж хийгдэж буй газар чөлөөлөх ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай танилцав.
2017 -оны 5 -р сарын 23
1249
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НИЙСЛЭЛ БА ЖЕНДЭР – ШИЙДЭЛ” илтгэлийн уралдаан зарлалаа
Иргэд, олон нийтийн дунд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, энэ талаар иргэдийн чиг хандлага ямар түвшинд байж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн Үндэсний хорооны Нийслэл дэх салбар хорооноос “Нийслэл ба жендэр – шийдэл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд 18-аас дээш насны иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжтой бөгөөд илтгэл нь Улаанбаатар хотын жендэрийн тэгш бус байдал, сөрөг нөлөөлөл, тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, тухайн асуудлыг шийдвэрлэх гарц, үүсэх үр дүн, үр дагаварыг тодорхойлж, судалгаанд суурилсан байх шаардлагатай аж.
2017 -оны 5 -р сарын 23
2561
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг магадлан итгэмжилсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ ”сэдэвт сургалт боллоо
Уг сургалт нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын их тэнхимд 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлын бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгууллаа. “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг магадлан итгэмжилсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ ”сэдэвт сургалтад Нийслэлийн төвийн 6-н дүүрэгт 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухны төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцлоо.
2017 -оны 5 -р сарын 22
1080
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А04 дүгээр тушаалаар батлагдсан “2017 оны бүх нийтийн их цэвэрлэгээний хуваар”-ийн дагуу 05 дугаар сарын 20, 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зуслангийн бүсийн их цэвэрлэгээний ажил хийгдлээ.
2017 -оны 5 -р сарын 22
1080
ДЭЛГЭРЭНГҮЙ