X хорооллын туслах замын шинэчлэлийн ажил эхэллээ
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажил хийгдэнэ. Одоогийн байдлаар хуучин хашлага болон хөрс хуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус ажлыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх юм.
2017 -оны 4 -р сарын 18
1282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд өвөлждөг шувуудын тооллогын дүн гарлаа
Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгууллаа. 2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэсэн бол 2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу тоолжээ.
2017 -оны 4 -р сарын 17
1130
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол хүн” хүмүүжлийн аяны “Эцэг эхийн анхдугаар зөвлөгөөн” боллоо
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо , Боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, Чингэлтэй дүүрэг хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг УБ паласын их танхимд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 3000 эцэг эх оролцоотойгоор амжилттай зохион байгууллаа. Монгол хүн хүн аян нь Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хүүхдийн хүмүүжил нэгт тавигдаж, ирээдүйн монгол хүүхдийг төлөвшүүлэх зорилготой хөтөлбөр юм.
2017 -оны 4 -р сарын 17
1644
ДЭЛГЭРЭНГҮЙ
Захирагчийн харьяа газруудын дотоод ажилд “ХЯНАН ЗААВАРЛАХ-ЗӨВЛӨН ТУСЛАХ” үйл ажиллагаа явуулж эхэллээ
Захирагчийн харьяа газруудын дотоод ажлын хэрэгжилтэд хянан зааварлах, зөвлөн туслах ажлыг явуулах замаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд зөвлөмж, чиглэл өгөх зорилго бүхий Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд ажиллаж эхэллээ. Энэхүү ажил нь Аудит, дотоод хяналтын хэлтсээс алба, харьяа газруудад 2017 онд явуулах, дотоод хяналт, хяналт шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын нэг болно.
2017 -оны 4 -р сарын 14
1855
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүүрэн гарцуудад байршуулсан сурталчилгааны самбар, мэдээллийн байгууламжийн байдалд үзлэг шалгалт явуулж, зарим зөрчлийг арилгуулав
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран гүүрэн гарцнуудад байршуулсан мэдээлэл зар сурталчилгааны самбаруудын аюулгүй байдал, өргөх байгууламж /лифт/-ийн ашиглалт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээний байдалтай 2017 оны 04 дүгээр сарын 05, 06-ны өдөр танилцаж, үзлэг шалгалт явууллаа. Мэдээлэл зар сурталчилгааны самбар байршуулах асуудлыг гэрээний хүрээнд хариуцаж буй “Асокин” ХХК-ний захирал н.Болормааг байлцуулан, гүүрэн байгууламжийн дунд хэсэгт байршуулсан мэдээллийн самбаруудын гагнаас, бэхэлгээ нь зохих шаардлагын дагуу хийгдсэн болон байгууламжийн хийц бүтээцэд сөргөөр нөлөөлж буй байдалтай танилцасны дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
2017 -оны 4 -р сарын 14
1852
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй байжээ
Замын цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд зам тээврийн осолд өртсөн, холбогдсон жолооч, зорчигчдын 64,4% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 19,1% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 16,5% нь хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ. Харин амь насаа алдсан хүмүүсийн хамгаалах бүсний хэрэглээнээс харахад 4,2% нь хамгаалах бүс хэрэглэсэн, 82,5% нь хамгаалах бүс хэрэглээгүй, 13,3% нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй, тогтоогдоогүй гэсэн судалгаа байгаа юм.
2017 -оны 4 -р сарын 14
1720
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хайс угааж, цацруулагч суурилууллаа
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ -ын Үйлдвэрлэлийн албанаас төвийн зургаан дүүргийн замын тэмдэг, хайс хашлагыг арчилж цэвэрлэх ажлаа эрчимжүүлээд байна. Тухайлбал Энхтайваны өргөн чөлөө дагуу 483 ширхэг 1449 урт метр хайс, Чингисийн өргөн чөлөө дагуу 104 ширхэг 312 метр хайс, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн автобусны буудлаас 32-н тойрог хүртэлх 243 ширхэг 729 урт метр хайс нийт 2491 урт метр замын голын эгнээ тусгаарлах цагаан хайсыг угааж арчиллаа. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу 576, Чингисийн өргөн чөлөө дагуу 171, Баянзүрх дүүрэг Дандарбаатарын гудамжинд 52 ширхэг тэмдэг, Доржийн гудамжинд 64, Их Тойруугийн гудамж Баянбүрдээс 13 дугаар хороолол хүртэл 83 нийт 946 ширхэг тэмдэг арчилсан байна.
2017 -оны 4 -р сарын 13
2926
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хууль зөрчиж мод, бут, торлог тайрах, зөвшөөрөлгүй худаг гаргуулахгүй байхыг анхааруулж байна
Нийслэлийн ногоон бүсийн ойн сан бүхий газарт хууль зөрчин мод тайрч, бут, сөөг, торлог устгаж барилга барих, зөвшөөрөлгүй худаг гаргуулах тохиолдол гарч байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дараах анхааруулгыг хүргэж байна.
2017 -оны 4 -р сарын 13
2952
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цармын бүргэдийг эмчилж, тэнхрүүлэн байгальд нь буцаан тавилаа
Нийслэлийн шуурхай утас болох 310005 утсанд энэ сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Цагдаагийн гудамжны эмнэлгийн хашаанд хөл нь гэмтсэн бүргэд шувуу байна” гэсэн иргэний мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газар, Агнуурын мэргэжлийн байгууллагын төлөөлөл газар дээр нь очиж шалгахад цармын бүргэд хөл чанга уяатай удаан байсны улмаас яс нь цухуйж шархалсан, хумс нь тайрагдаж нисэх чадваргүй турж эцсэн байдалтай байсан тул эмнэлгийн тусламж үзүүлэхээр тухайн газраас шилжүүлэн авч явсан аж.
2017 -оны 4 -р сарын 13
1787
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр бүлийн номын өдөрт хүрэлцэн ирэхийг урьж байна
“Дэлхийн гэр бүлийн номын өдөр”-ийн хүрээнд “Хүүхдийг номтой нөхөрлөхөд ээжүүдийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2017.04.15 ны өдөр зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үер хүүхдүүдэд бага насанд нь номтой зөв харьцах,
2017 -оны 4 -р сарын 13
2150
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Камержуулалт" болзолт уралдаан зарлалаа
Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орон сууц түүний гадна орчин, гэр хорооллын гудамж, талбайг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газраас санаачлан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 60.000.000 төгрөгийн шагналын сантай "Камержуулалт" болзолт уралдааныг зарлалаа. Уралдаан ирэх зургаадугаар сарын 1-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай болох юм.
2017 -оны 4 -р сарын 13
1763
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлнэ
Төрийн зарим үйлчилгээг хороонд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. Одоогоор төрийн анхан шатны нэгж хорооноос иргэд 77 нэр төрлийн төрийн үйлчилгээг авдаг гэсэн судалгаа бий. Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж энэ ажлын талаар 1-20 хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнуудад мэдээлэл өгөв.
2017 -оны 4 -р сарын 13
812
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг 11.3 хувиар буурчээ
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор гэмт хэргийн хяналтын цогц систем, эргүүлийн үйл ажиллагаа, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт, хэв журмын урамшилт эргүүл зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажил үр дүнгээ өгч нийслэлийн хэмжээнд 2017 оны 1 дүгээр улиралд 4353 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 556 хэргээр буюу 11.3 хувиар буурсан үзүүлэлт юм.
2017 -оны 4 -р сарын 13
930
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА ИННОВАЦИ” форум болно
Энэ сарын 14,15-ны өдөр “Корпорейт Конвеншн төв“-д болох “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнгийн үер “Зочлох үйлчилгээний хөгжлийн чиг хандлага инноваци” сэдэвт форум зохион байгуулагдана. Энэхүү форумын гол зорилго нь зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд салбарын хөгжлийн чиг хандлага, эдийн засгийн үр өгөөж, техник технологийн хувьсал, маркетинг сурталчилгааны арга барил, олон улсын сүлжээ зочид буудлуудын талаарх шинэлэг мэдээллийг хүргэхэд оршиж байна. Форумд дараах илтгэлүүд хэлэлцэгдэнэ.
2017 -оны 4 -р сарын 13
1055
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриаллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх 4 дэх удаагийн сургалтыг өнөөдөр Сүхбаатар дүүргийн 3-р сургууль дээр зохион байгууллаа. Өнгөрсөн хугацаанд тус сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1000 гаруй ахлах ангийн сурагчид хамрагдсан байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Хорт зуршилд автсан хүний эрүүл мэнд хэрхэн доройтож байгааг та бүхэн миний бэлтгэсэн мэдээллээс харлаа. Хажуудаа байгаа найз нөхөд болон өөрийгөө хорт зуршилд автахыг бүү хүлээн зөвшөөр, эрүүл амьдралын хэв маягт суралцаарай таны ирээдүй таны гарт байна” гэж уриаллаа.
2017 -оны 4 -р сарын 11
1018
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургалт зохион байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагуудын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан дүрмээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл үр дүнг сайжруулахад чиглэсэн дэмжлэг үзүүлэх, ажлаа бүрэн, зөв төлөвлөх, тайлагнах, байгууллага, нэгжид дотоодын хяналтыг сайжруулах замаар хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах зорилго бүхий “Мэргэжил арга зүйн зөвөлгөө” өгөх сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд 2 үе шаттай зохион байгууллаа.
2017 -оны 4 -р сарын 11
1025
ДЭЛГЭРЭНГҮЙ
“HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” болно
Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнг жил зохион байгуулж ирсэн билээ.
2017 -оны 4 -р сарын 11
1614
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хугацаандаа татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Авто тээвэр эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэн та хуулийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч, 2017 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал төлнө.
2017 -оны 4 -р сарын 11
1147
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ТЕХНОЛОГИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МОНГОЛД - 2017” олон улсын үзэсгэлэн хурал
ҮЗЭСГЭЛЭН: Олон улсын үзэсгэлэн, хурал нь Монгол улсыг хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбарын дэлхийн дэвшилтэт шинэ технологи, шилдэг шийдлийг танилцуулах болно. Манай үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн шилдэг компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна олон орны хөрөнгө оруулагчид нэг дор цуглах болно. Дэд бүтэц, барилга байгууламж, уул уурхай, хот төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, мах сүү боловсруулалт, эрчим хүч, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлдэг бол манай үзэсгэлэнд хүрэлцэн ирээрэй.
2017 -оны 4 -р сарын 10
1879
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бор гөрөөсны амийг аварч нийслэлийн Шуурхай албанд мэдэгджээ
Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Сэлхийн амны эхэнд оршин суугч Г.Ганбаатарын зэргэлдээ хашааны орчмоос золбин нохдод бариулсны улмаас бэртэж, гэмтсэн бор гөрөөс энэ сарын 4-ний өдөр олджээ. Уг гөрөөс өмнөх орой нь зэрлэг нохойд хөөгдөн уулнаас хурдтай зугтаан бууж, айлын торон хашааг харалгүй мөргөн хоёр эвэр, урд хөлөө хашааны төмрийн завсар зоож шарх авсайн байна. Мөн бөгсөө хүчтэй савснаас болж нуруу, нугасаа гэмтээн, бөгсөн бие нь мэдээгүй болж, хашааны төмөр орооцолдсон байжээ.
2017 -оны 4 -р сарын 10
1253
ДЭЛГЭРЭНГҮЙ