ЭМЯ-наас сэрэмжлүүлж байна
Өнгөрсөн даваа гарагт буюу 2017 оны 1 сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иймд нийт иргэдийг үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ахуйн зориулалтаар хэрэглэх шингэнийг зориулалтаар нь хэрэглэхийг зөвлөж байна. ЭМЯ-аас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт архины хордлогын улмаас хандаж буй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийвчилсан үзлэг хийх, сэжиг бүхий хүн илэрвэл
2017 -оны 1 -р сарын 18
2104
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд албаны сургалт зохион байгуулж эхэллээ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуультай хамтран шинэчлэн батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих болсонтой холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх нь” сэдэвт албаны сургалтыг өнөөдөр эхлүүллээ. Сургалтад Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч, эргүүлийн офицерийн үүрэг гүйцэтгэж буй 658 алба хаагчийг хамрууллаа.
2017 -оны 1 -р сарын 18
2105
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн II хэлтэс иргэдэд 2016 оны ажлаа тайлагналаа
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хамт олон хариуцсан хэсэг болох дүүргийн 10-19 дүгээр хорооны иргэдэд 2016 онд гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тайлангийн хуралд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хяналт, шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Сүхбат нарын албаны хүмүүс оролцлоо. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Доржсүрэн товч мэдээлэл хийлээ.
2017 -оны 1 -р сарын 17
2112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуй нэгж, байгууллагуудыг орчны цасаа цэвэрлэхийг уриалж байна
Өнгөрсөн шөнө цас орсны улмаас нийслэлийн зарим зам, талбайд хальтиргаа үүсэх нөхцөл бүрдээд байна. Иймд дүүргийн аж ахуй нэгж, байгууллагууд цас хатуурч, дагтаршихаас өмнө хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, хальтиргаа үүсэхээс сэргийлж ажиллахыг анхааруулж байна. Хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуй нэгж байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын 2.2-р зүйл, 63-р тогтоолд заасны дагуу тухайн байгууллага, иргэн өөрийн хариуцсан 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замын цас мөсийг тогтмол цэвэрлэх үүрэгтэй.
2017 -оны 1 -р сарын 17
2678
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хайс, хашлагыг угаав
2017 оны 01 сарын 16-ны өдөр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба 238 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуваарьт зам талбайгаа цэвэрлэж, 24 рейсээр 108 тонн цас, хог хаягдал тээвэрлэлээ. Ногоон байгууламжийн алба 98 хүний бүрэлдэхүүтэйгээр Хувьсгалчдын гудамж, Нарны зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөөний замын нуух болон явган хүний замуудын цас цэвэрлэж нийт 7 рейсээр 31.5 тн хог тээвэрлэв. Бөхийн өргөөний арын өгсүүр зам, Сансарын тунель, Нарны гүүр, ЭТГүүрний зүүн талын нүхэн гарц, Чингүнжав, Ард-Аюуш, Амарсанаа, Хасбаатарын гудамжинд автомашины яндангаас үүдсэн хөлдөлтийг 1 тонн бодис цацаж хайлуулан цэвэрлэв.
2017 -оны 1 -р сарын 17
2927
ДЭЛГЭРЭНГҮЙ
129 хорооны айл өрхүүд шөнийн тарифаа 100 хувь хөнгөлүүлнэ
УБЦТС ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс холбогдох журам, тогтоолын хүрээнд хэрэгжүүлж байна. “Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос хөнгөлөлт үзүүлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах өрхийн цахилгааны сарын хэрэглээний дээд хязгаарыг 2016 оны 248, 249 дүгээр тогтоолоор баталсан бол Байгаль орчин, аялал жуучлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарч гаргасан 2017 оны А/04-А/19 дүгээр тушаал, захирамжаар агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон.
2017 -оны 1 -р сарын 17
1038
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдлэг олгох сургалт зохион байгууллаа
Нийгмийн даатгалын тухай хуулийн мэдлэг олгох, нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалтыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад Нийслэл, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, хэлтсийн 50 гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж, батламж гардан авсан юм.
2017 -оны 1 -р сарын 17
1019
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувь хүний орлогын албан татварын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг 2 дугаар сарын 15-ныг дуустал хүлээн авна
ХХОАТТХ-ийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ. ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
2017 -оны 1 -р сарын 17
1816
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо
Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэ сарын 05-нд “Эх барихын тусламж, үйлчилгээ-хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг “Өргөө” амаржих газарт зохион байгууллаа. Нийслэлийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх байгууллага харилцан бие биеэ дэмжиж ажиллах, тэргүүн туршлага болон цаг үеийн мэдээллээ солилцож хамтран ажиллах талаар энд зөвлөлдсөн юм.
2017 -оны 1 -р сарын 16
971
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чанартай үйлчилгээ-Соёлтой харилцаа аян зохион байгуулагдаж байна
Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ой угтсан ажлын хүрээнд Чанартай үйлчилгээ-соёлтой харилцаа 75 хоногийн аяныг зохион байгуулах тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал гарсан байна. Аяны хүрээнд байцаагч ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийг тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг нийслэл, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хэлтсээс хийж хэрэгжүүлэх юм.
2017 -оны 1 -р сарын 16
2414
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн алба “Мэдээллийн ухаалаг хөтөч” байршууллаа
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, мэдээ мэдээллийг нэг цэгээс тасралтгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “МЭДЭЭЛЛИЙН УХААЛАГ ХӨТӨЧ”-ийг байршууллаа. Иргэд энэхүү “Мэдээллийн ухаалагч хөтөч”-өөс хэлтсийн танилцуулга, шалгагдаж буй зам тээврийн ослын мэдээлэл, бүсийн зохицуулагч, хэрэг бүртгэгч нарын утасны дугаар, зураг, өрөөний дугаар болон шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалт, хууль эрх зүйн тусламж зэрэг бусад шаардлагатай мэдээ,
2017 -оны 1 -р сарын 13
1147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн мэдээллийн технологийн газар, “Үндэсний дата төв” хамтран ажиллана
Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Б.Батжаргал нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад орших аж. Талууд санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын өгөгдлийн санд шинжилгээ хийх, дата төвийн үндсэн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
2017 -оны 1 -р сарын 13
5456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургуулийн жилийн нээлт болов
Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийг өнөөдөр эхлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”, “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”, “2017 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл
2017 -оны 1 -р сарын 13
1049
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэгт цэргийн үүрэгтний бүртгэл 44,5 хувьтай байна
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Нийслэлийн хэмжээнд энэ сарын -4нөөс 20ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн салбар ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөний дагуу ажлууд явагдаж байна.
2017 -оны 1 -р сарын 13
1112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ханиад томууны тархалт тодорхой хувиар буурч байгаа ч хүндрэл хэвээр байна
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Энэ хүрээнд томуу, томуу төст өвчний хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, цаашид хийх ажлынхаа үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.
2017 -оны 1 -р сарын 13
766
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадамчдын замын явган хүний 7км замын цасыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд 2017 оны 01 сарын 11-ний өдөр 3 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 3км явган хүний замыг цасыг шүүрдэж
2017 -оны 1 -р сарын 12
1880
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн хэсгийн замыг цэвэрлэлээ
Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 9-ний өдрүүдэд дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллалаа
2017 -оны 1 -р сарын 11
625
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдэд сонгодог урлагийн боловсрол олгох чиглэлээр Дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллана
Дуурь бүжгийн эрдмийн театр нь 54 дэх улирлын тоглолтын хүрээнд “Сонгодог урлаг хүүхдийн боловсролд” уриатайгаар “сонгодог урлагаар дамжуулан хүүхдийн боловсрол, ирээдүйн хөгжил төлөвшил, оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие бялдрын зөв хөгжилтэй, гоо зүйн мэдрэмжтэй иргэн төлөвшүүлэх” зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар 9 дүүргийн зорилтот бүлгийн хүүхдүүд болон Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн хүүхдүүдийг уг хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллана.
2017 -оны 1 -р сарын 11
645
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн удирдлагууд ардын их хурлын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ныг шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөр болгон улс орон даяар тэмдэглэдэг. Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа нар Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр дүүргийн удирдлагууд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд та бүхний улс эх орон, нийслэл, дүүргийн хөгжилд оруулсан хувь нэмэр их.
2017 -оны 1 -р сарын 11
605
ДЭЛГЭРЭНГҮЙ
БГД, СБД, ЧД-ийн хүүхдийн түргэн тусламжийн дуудлагыг 103 дугаарт авна
Нийслэлийн эрүүл мэндийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй хамтран иргэд, ялангуяа хүүхдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээний чанар хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд байсан хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд шилжүүлж, хүүхдийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. 2013 оноос Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжийг
2017 -оны 1 -р сарын 10
1545
ДЭЛГЭРЭНГҮЙ