Баянзүрх дүүргийн удирдлагууд бүтээлч залуусаа дэмжиж “Дундын оффис” байгууллаа
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх санаачилж, дүүргийнхээ бүтээлч залуусыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дэргэд SHARE CENTER буюу “Дундын оффис”-ыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-т байгууллаа.
2021 -оны 6 -р сарын 4
212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот төлөвлөлт, судалгааны институтээс хоёр дахь гавьяат төрлөө
Хот төлөвлөлт, судалгааны институтийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга, Монгол Улсын зөвлөх архитектор Лувсанренчингийн Ганбат өнөөдөр Гавьяат барилгачин цол тэмдгээр шагнууллаа.
2021 -оны 6 -р сарын 3
238
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг 6-7, 8-9, 10-12 насны ангиллаар тавдугаар сарын 5-18-ны хооронд зохион байгуулсан.
2021 -оны 5 -р сарын 28
268
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” цахим үзэсгэлэнгээс онцлох 10 бүтээгдэхүүн, үйлчилгээ
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээ энэ жил цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм. Уг томоохон арга хэмжээнээс бид онцлох 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг түүвэрлэн танилцуулахаар бэлтгэлээ.
2021 -оны 5 -р сарын 27
507
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот доторх аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуульд хамрагдаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2021 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, онолоор судалсан мэдлэгийг бататгаж, бодит байдалд тулгуурлан дадлага олгож, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уг дадлага сургуулийг зохион байгуулж байгаа юм.
2021 -оны 5 -р сарын 27
383
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул, Тэрэлж, Хэрлэн голд завьт эргүүл ажиллана
Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана.
2021 -оны 5 -р сарын 27
502
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Бямбадорж: Эрүүл мэндийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, ил тод, нээлттэй болгоно
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
2021 -оны 5 -р сарын 27
556
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа
Ядуурлыг бууруулах Японы Сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дэргэд “Улаанбаатар хотын хүнсний хаягдлыг дахин боловсруулах төсөл” хэрэгжиж байна.
2021 -оны 5 -р сарын 25
462
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг долоо хоногоор хойшлууллаа
Хотын зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээг Хотын ерөнхий менежерийн оны эхэнд баталсан хуваарийн дагуу энэ сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаад байсан.
2021 -оны 5 -р сарын 21
685
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд саналаа өгөөрэй
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан.
2021 -оны 5 -р сарын 21
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй уулзлаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 17 байршлын 37 хэсэгчилсэн талбайд 32 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа. 2013-2020 онд нийт 1899 айлын газрыг чөлөөлж, 10.287 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна инженерийн шугам, сүлжээний ажилд 171.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.
2021 -оны 5 -р сарын 21
910
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.
2021 -оны 5 -р сарын 20
866
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно. Энэ хүрээнд хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
2021 -оны 5 -р сарын 20
772
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын инновацын цахим үзэсгэлэн болоход нэг хоног үлдлээ
Инновацын долоо хоногийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновацын үйл ажиллагааны нийлбэр цогц гэж болох үзэсгэлэн зохион байгуулагддаг. Бид энэ жил тус үзэсгэлэнгээ "Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд" сэдвийн дор, олон улсын шилдэг байгууллага, старт апуудыг нэгтгэн, цахим хэлбэрээр тавдугаар сарын 21-22-нд зохион байгуулах гэж байна.
2021 -оны 5 -р сарын 20
446
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлд олон нийтээс санал авч байна
Хот байгуулалт, хөгжлийн газар болон Spatial planning podcast-ын хамт олон хамтран хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсан.
2021 -оны 5 -р сарын 20
418
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын түүхийг судалгааны эргэлтэд оруулах санамж бичиг байгуулав
Нийслэлийн Архивын газар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Түүхийн тэнхимтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхийг өвлөн хадгалж буй Нийслэлийн Архивын газрын баримтыг судалгааны эргэлтэд оруулах, сурталчлах, хэвлэн нийтлэх, нийтийн хүртээл болгох зорилготой юм.
2021 -оны 5 -р сарын 20
472
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна.
2021 -оны 5 -р сарын 19
604
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны ус зайлуулах шугамын лаг цэвэрлэгээний ажил хийж байна
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ 2021 онд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний лаг цэвэрлэгээний ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж зайлуулахаар төлөвлөн, графикийн дагуу цэвэрлэгээний ажил хийж байна.
2021 -оны 5 -р сарын 19
602
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн жолооч нарыг сургалтад хамрууллаа
Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас нийтийн тээврийн жолооч нарын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцуулах дадал бий болгох зорилготой сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2021 -оны 5 -р сарын 18
378
ДЭЛГЭРЭНГҮЙ
2021 оны агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын төсөлд санал авч байна
Агаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан.
2021 -оны 5 -р сарын 18
379
ДЭЛГЭРЭНГҮЙ