БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан айлчлал хийлээ
Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ.
2019 -оны 5 -р сарын 21
227
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ОЮУТАН ЦАГДАА-2019” арга хэмжээний бүртгэл энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ
Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо хамтран “Оюутан цагдаа” арга хэмжээг зургаа дахь жилдээ 2019 оны зургадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.
2019 -оны 5 -р сарын 21
333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Компьютерын үндсэн хэрэглээний программын ээлжилт сургалт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн “Эм Кэй Ай Ти” сургалтын төвд сар бүр төлбөргүй зохион байгуулагддаг компьютерийн үндсэн хэрэглээний сургалт 2019 оны тавдугаар сарын 20-ны өдөр эхэллээ. Тус сургалтад энэ онд 861 хүн сурах хүсэлт гаргаж, 110 иргэн хамрагдаж, 62 иргэн сургалтаа амжилттай дүүргэсэн байна.
2019 -оны 5 -р сарын 21
331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зочлох үйлчилгээний салбарт есөн мэргэжлээр 15 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна
Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг.
2019 -оны 5 -р сарын 21
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн.
2019 -оны 5 -р сарын 20
397
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ХҮҮХДЭД ЗОРИУЛАВ-2019” үзэсгэлэн худалдаа болно
Монгол Улсын хүн ам 2018 оны байдлаар 3.2 саяд хүрсэн. Хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
2019 -оны 5 -р сарын 20
358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наркологийн эмнэлэг, ХУД-ийн II хороотой хамтран “ЭРҮҮЛ ИРГЭН, АРХИДАЛТГҮЙ ЭРҮҮЛ ХОРОО”-г бий болгоно
НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг, Хан-уул дүүргийн II хорооноос хамтран тус дүүргийн II, XII хорооны ажилтан, ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд Наркологийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Ажлаа танилцуулах өдөрлөг”-ийг энэ сарын 14-нд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог хийж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
2019 -оны 5 -р сарын 20
206
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭГО-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
2019 -оны 5 -р сарын 20
244
ДЭЛГЭРЭНГҮЙ
6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө татвараа төлөөрэй
Тээврийн хэрэгслийн эзэмшигч та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлж байгаа. Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 0 болон 5-аар төгссөн бол та тавдугаар сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломтой.
2019 -оны 5 -р сарын 20
664
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж байна
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс дараах мэдээллийг тодрууллаа.
2019 -оны 5 -р сарын 20
1565
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Амгалан амаржих газар дурангийн мэс заслыг Энэтхэг эмч нартай хамтран хийж, сургалт зохион байгууллаа
Олон улсын “Ротару” клубын санхүүжилтээр хэрэгжиж буй ”Глобал Гранд” төслийн хүрээнд Энэтхэг эмч нарын баг энэ сарын 05-наас 11-ний өдрүүдэд нийслэлийн Амгалан амаржих газарт ажиллалаа. Тухайлбал, тус амаржих газрын ерөнхий эмч, Эмэгтэйчүүдийн эмгэгийг эмчлэх тасгийн эмч нартай хамтарч дөрвөн удаагийн эмч нарын зөвлөгөөнийг хийсэн бөгөөд 18 үйлчлүүлэгчийн эмийн эмчилгээ болон мэс заслын асуудлыг шийдвэрлэсэн байна.
2019 -оны 5 -р сарын 18
214
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна.
2019 -оны 5 -р сарын 17
542
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ
НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
2019 -оны 5 -р сарын 17
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл” сэдвээр уралдаан зарлалаа
Сүүлийн жилүүдэд хотын төлөвлөлтгүй тэлэлт, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник, технологийн хоцрогдол болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр хот, суурин газрын хөрс, ургамал доройтон бохирдож, хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2019 -оны 5 -р сарын 17
380
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бурхан багшийн Их дүйчэн өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэнэ
Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 18-ны өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна.
2019 -оны 5 -р сарын 16
373
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм. Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд иргэнийг тухайн уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.
2019 -оны 5 -р сарын 16
334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Таван толгой түлш” ХХК өнөөдрөөс сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ.
2019 -оны 5 -р сарын 15
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-өөр нийтийн тээврийн чиглэлүүдэд ингэж өөрчлөлт орно
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-18.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.
2019 -оны 5 -р сарын 15
585
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдах албан тушаалтнууд аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллаж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаагийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр баталсан хуваарийн дагуу тус газрын удирдах албан тушаалтнууд нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч байна.
2019 -оны 5 -р сарын 15
443
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38,232 хүүхэд элсэнэ. Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44 дүгээр тушаалыг үндэслэн зохион байгуулж байна.
2019 -оны 5 -р сарын 15
412
ДЭЛГЭРЭНГҮЙ