“Хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан старт-ап багуудад санхүүжилт олголоо
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн залуусын Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний сонгон шалгаруулалтын эхний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Багануур, Баянзүрх, Налайх дүүргээс “Хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан нийт 18 баг оролцож, гарааны бизнесийн санаагаа уралдуулсан юм.
2021 -оны 9 -р сарын 8
656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 7/29, 2014 оны 19/23, 2015 оны 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад урьж байна.
2021 -оны 9 -р сарын 7
1290
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ дэд төвийн тохижилтын ажил бүрэн дууслаа
Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж байгаа. Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжиж буй уг дэд төвийн цогц бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэг ашиглалтад оров.
2021 -оны 9 -р сарын 6
1651
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын харилцаатай холбоотой 27 үйлчилгээг цахимаар авах боломжтой
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын удирдлагын цахим систем” буюу гар утасны Egazar аппликэйшн хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Дээрх системийг хэрэглээнд нэвтрүүлснээр 27 нэр төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна.
2021 -оны 9 -р сарын 3
1096
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэмэлт гурав дахь тунд 49.831 иргэн хамрагдаад байна
Файзер, Синофарм вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр хийж буй. Есдүгээр сарын 2-ны байдлаар 49.831 хүн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад байна.
2021 -оны 9 -р сарын 3
703
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгынх болгон барьж байна
Үндсэн гүүрний ажил дуустал түр ашиглахаар төлөвлөж байсан уг гүүрийг байнгын болгох хүсэлтийг иргэд олон удаа өгчээ. Тэдний хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна.
2021 -оны 9 -р сарын 2
751
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын гарааны бизнесийн эко системийг судална
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтаар Монголын гарааны бизнесийн эко системийн судалгааг холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран боловсруулахаар болсон юм.
2021 -оны 9 -р сарын 2
509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Ривер гарден" хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд байна.
2021 -оны 9 -р сарын 1
857
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх "Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 30
547
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа билээ.
2021 -оны 8 -р сарын 29
611
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна
Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна.
2021 -оны 8 -р сарын 28
875
ДЭЛГЭРЭНГҮЙ
Онлайн үйлчилгээ, цахим хэрэглээний давуу талыг танилцууллаа
iUB буюу “Инновацлаг Улаанбаатар” аяны хүрээнд Налайх дүүргийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр тус дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгууллаа. Сургалтаар худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг танилцуулсан юм.
2021 -оны 8 -р сарын 27
489
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаягдал гялгар уут цуглуулах аяныг маргааш нээнэ
"Өнгө нэм", “Лантуун дохио” ТББ, “Пластик центр” ХХК хамтран “Асуудлаар асуудлыг шийдье” уриатай хаягдал гялгар уут цуглуулах “Зүгээр битгий хая” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар санаачилга гаргаад байна. Аяны нээлт маргааш буюу наймдугаар сарын 28-ны бямба гарагийн 11:00-16:00 цагийн хооронд УИД-ийн урд талын Фонтанд болох юм.
2021 -оны 8 -р сарын 27
490
ДЭЛГЭРЭНГҮЙ
Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд байна. Мөн эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүрлэх, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байгаа.
2021 -оны 8 -р сарын 27
523
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагыг сонгох шалгаруулалтад урьж байна.
2021 -оны 8 -р сарын 27
980
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгийн эмч нар коронавирусийн шинжилгээ авах сургалтад хамрагдаж байна
Дүүргийн онцгой комисс болон Эрүүл мэндийн төвөөс сургууль, цэцэрлэгийн эмч нарт Коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сорьц авах арга, бүртгэх, мэдээлэх танхимын дадлага сургалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 27
464
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орно
Наймдугаар сарын 28, 29-ний амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн 36 чиглэлд өөрчлөлт орж байна.
2021 -оны 8 -р сарын 27
1198
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг цахимжуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
2021 -оны 8 -р сарын 26
457
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багш нарт “Ковид-19”-өөс сэргийлэх, хариу арга хэмжээ авах сургалт зохион байгуулж байна
2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлэхтэй холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ.
2021 -оны 8 -р сарын 25
367
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцны байруудад гадна фасад, дулаалга хийж байна
Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны байруудад гадна фасад, дулаалга хийж байна. Тодруулбал, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд дээрх хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байрт гадна фасад, дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
2021 -оны 8 -р сарын 23
668
ДЭЛГЭРЭНГҮЙ