Нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглаж байна
Нийслэл бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоон коронавируст /Ковид-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн ажлыг зохион байгуулсан.
2021 -оны 3 -р сарын 1
1677
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга
Хот байгуулалт, хөгжлийн газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/431, А/785, 2019 оны А/87, А/653, А/1056, А/1164, 2020 оны А/430 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2021 -оны 2 -р сарын 24
1923
ДЭЛГЭРЭНГҮЙ
2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн Цахим санал асуулгын бэлтгэлийг хангаж байна
Нийслэлийн болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр 2022 онд хийгдэх төсөл хөтөлбөрт иргэдээс санал авах зорилгоор цахим санал асуулгыг зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар есөн дүүргийн 171 хороонд 2021 оны 03.01-04.01-н хүртэл энэ ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байна.
2021 -оны 2 -р сарын 22
529
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Social innovation week 2021” зохион байгуулагдах гэж байна
“Кайт Монгол” ХХК болон Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures хамтран ''Social Innovation Week 2021'' цахим арга хэмжээг энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжин ажиллах, сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг дэмжин оролцож байна. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab, Жайка, ТОС Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагын төлөөлөл, бусад олон улсын болон Монголын экспертүүд оролцоно.
2021 -оны 2 -р сарын 19
1205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул гол дээр үүссэн нөхцөл байдалд арга хэмжээ авч ажиллав
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран “Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна” гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр газар дээр нь очиж хяналт, шалгалт хийв.
2021 -оны 2 -р сарын 17
630
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Цогтсайхан тэргүүтэй албаны хүмүүс ОСНААУГ-ын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо
Барилга хот байгуулалтын яамны нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан тэргүүтэй албаны хүмүүс ОСНААУГ-ын удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцлоо.
2021 -оны 2 -р сарын 16
893
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс өнөөдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд орсон өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар баталсан. Уг хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиг үүргийг хуулиар тогтооно гэж заасан.
2021 -оны 2 -р сарын 16
805
ДЭЛГЭРЭНГҮЙ
УОК, Нийслэлийн онцгой комисс “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Oрон зайн дүн шинжилгээний системийг ашиглаж байна
Коронавируст халдварт /Ковид-19/ цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх “Нэг хаалга - Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд болон цаашид гамшгийн үед удирдлагыг оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ийг олон улсын жишигт нийцүүлэн Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын зүгээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэглээнд нэвтрүүлсэн.
2021 -оны 2 -р сарын 16
722
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгалангийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Дараагийн дарга томилогдох хүртэл тус амаржих газарт удирдлагын шинэ менежмент хийх шаардлагатай болсон учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг томилогдон ажиллаж байгаа юм.
2021 -оны 2 -р сарын 16
719
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө
Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.
2021 -оны 2 -р сарын 15
941
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд шаардлагатай оношлуур, хамгаалах хувцас хэрэгслийг хангаж ажиллав
Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ны хооронд хийгдэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
2021 -оны 2 -р сарын 13
658
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, шинжилгээнд хамрууллаа
Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран орон гэргүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлж, тэдгээр иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвар /КОВИД 19/-аас хамгаалах арга хэмжээг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
2021 -оны 2 -р сарын 11
299
ДЭЛГЭРЭНГҮЙ
Готовын Нарангэрэл Монгол Улсын гавъяат барилгачин цол тэмдгээр шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган хот төлөвлөлт, барилга архитектурын салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Готовын Нарангэрэлийг “Монгол Улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр 1980 оноос өнөөг хүртэл зураг төслийн байгууллагад тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон олон төлөвлөтийн ажилд сэтгэл, оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан юм.
2021 -оны 2 -р сарын 10
812
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Энтерпрайзинг хөдөлгөөн II” цахим сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Идэвхэжсэн2030” төслийн хүрээнд залуучуудын энтерпрайзинг ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн чиглүүлэгч багш нарыг бэлтгэх сургалт боллоо. Энэхүү воркшопыг нэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.
2021 -оны 2 -р сарын 1
1297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн 50 өрхөд тусламж үзүүллээ
Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар "Дэм дэмэндээ 2" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүллээ. Тусламжийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хамт олон халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгчээ.
2021 -оны 1 -р сарын 26
1388
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр 22-ний өдрийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/25 дугаар захирамжаар үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн зах, худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагуудад 2021 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдвараас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
2021 -оны 1 -р сарын 26
1490
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо бүртгэлийн ажил эхэллээ
Агаарын тухай хуульд заасны дагуу нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаар бохирдуулагч эх үүсвэрийн бүртгэл тооллогын ажлыг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тоо бүртгэл короновирусийн цар тахалтай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран “Орчны бохирдлын эх үүсвэр, хаягдлын тооллогын мэдээллийн сан” цахим мэдээллийн системд анх удаа бүртгэж байгаагаараа онцлог юм.
2021 -оны 1 -р сарын 25
1523
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 цагийн хугацаанд нийслэлд 2337 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа
2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 2337 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 1, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 10 багт нийт 146 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
2021 -оны 1 -р сарын 25
1096
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлнэ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19)-ын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Энэ хүрээнд дараах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа юм. Тиймээс эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэд: Хан-Уул дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Өргөө амаржих газарт, Чингэлтэй дүүргийн эх барихын тусламж үйлчилгээг – Амгалан амаржих газарт, Баянгол дүүргийн барихын тусламж үйлчилгээг – Гурван гал эмнэлэгт үйлчлүүлнэ үү.
2021 -оны 1 -р сарын 21
851
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүрээнд шалгалт хийгдэж байна
Нийслэл Улаанбаатар хотын Агаарын чанарыг сайжруулах хүрээнд таван төрлийн хяналт шалгалт тогтмол хийгдэж байна. Түүний нэг нь "Таван Толгой Түлш" ХXК-ийн сайжруулсан шахмал түлш юм. Шалгалтаар үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн сар бүр сайжруулсан шахмал түлшнээс дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа юм.
2021 -оны 1 -р сарын 21
796
ДЭЛГЭРЭНГҮЙ