Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг иргэдэд танилцууллаа
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжих дэд хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 13, 14 дүгээр хорооны нийт 53 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Дэд хөтөлбөрийн танилцуулгын өмнө ЗДТГ-ын ТЗУХ-ийн Эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа “Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүүрэгт хэрэгжих төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд та бүхэндээ танилцуулж, таны санал бодлыг тусгаж ажиллана” хэмээгээд иргэдийг хөтөлбөрт үнэтэй санал бодлоо тусгаж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.
2017 -оны 2 -р сарын 2
622
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлагын шинэ автомашинтай боллоо
Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 3 төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвд автомашиныг дүүргийн удирдлагууд өнөөдөр хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна
2017 -оны 2 -р сарын 2
618
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зургаан хорооны Засаг даргыг батламжлав
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг даргаар Ч.Болормаа, 7 дугаар хорооны Засаг даргаар Ц.Дуламжав, 11 дүгээр хорооны Засаг даргаар Д.Уянга, 12 дугаар хорооны Засаг даргаар Р.Ганболд, 18 дугаар хорооны Засаг даргаар Б.Насанбат нарыг батламжилж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж,
2017 -оны 2 -р сарын 2
673
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Насны хишиг” авах ахмадуудыг өнөөдрөөс бүртгэнэ
УИХ-аас өнгөрсөн онд ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж хүртээхээр болж, холбогдох хуулийг баталсан. Уг хууль энэ оноос эхлэн хэрэгжсэнээр ахмадууд удахгүй тохиох сар шинийн өмнө “Насны хишиг”-ээ хүртэх юм. Хуульд зааснаар дээрх тэтгэмжийг 65-аас дээш насны ахмадад олгоно. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга,89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгох юм.
2017 -оны 2 -р сарын 1
1735
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 20-ыг хүртэл үргэлжилнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан хамтран зохион байгуулж байгаа юм байна
2017 -оны 2 -р сарын 1
999
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдэд амны хаалт тараалаа
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм байна.
2017 -оны 2 -р сарын 1
1878
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-ын POSITIVE MIND төслийн удирдагч Н.Энхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд POSITIVE MIND-Эерэг давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм.
2017 -оны 2 -р сарын 1
1362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БОАЖ-ын сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох агентлагийн дарга нар багтсан юм. БОАЖЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Оюунхорол өнөөдөр Ерөнхий сайдад танилцууллаа.
2017 -оны 2 -р сарын 1
928
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын голоор хайс байрлууллаа
2016 онд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр Их тойруугийн гудамж буюу “Баянбүрдийн зам”-д зам тээврийн ослын улмаас хоёр явган зорчигчийн амь нас хохирсон хэрэг бүртгэгдсэн байна. Дээрх замд автобусны буудал орчимд иргэд зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гардаггүйн улмаас зам тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байдаг тул тус хэлтэс Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газартай хамтран Баянбүрдийн тойгоос зүүн тийш 150 метрт замын голоор хайс байрлуулж, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.
2017 -оны 1 -р сарын 31
1241
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг сайжруулан, шинэчилнэ
Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон холбогдох албаны удирдлагууд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул энэ чиглэлд зам тээврийн осол, хэрэг гардаг шалтгаан нөхцөл болон зам тээврийн осол давтагдан үйлдэгддэг цэгүүдийн талаарх мэдээллийг Зам тээврийн сайд болон бусад албаны хүмүүст өглөө.
2017 -оны 1 -р сарын 31
1225
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах сургалтанд хамрагдлаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс өчигдөр Онцгой комиссын удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвд болсон уг сургалтаар гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон Онцгой комисс, гамшгаас хамгаалах албадын удирдлагын чиг үүрэг, хэрхэн хамтран ажиллах тухай зэрэг мэдээллийг сонсов. Энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа А.Дашням “Улаанбаатар хотын гамшгийн өнөөгийн нөхцөл, эрсдэл, эмзэг байдал”-ын талаар товч танилцуулга хийсэн.
2017 -оны 1 -р сарын 31
1321
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хогны машинуудад GPS суурилуулжээ
Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлагдсан "Хоггүй Налайх дүүрэг" аяны хүрээнд Налайх Тохижилт Үйлчилгээ ОНӨААТҮГ-ээс хог тээврийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлжээ. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хог тээврийн үйлчилгээнд GPS төхөөрөмж ашиглаж эхлээд байна. Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ийн үйл ажиллагаа болон хог тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх хотын Захирагчийн ажлын албаны Нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхтөр, Нийтийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Назангүль болон хороодын Засаг дарга нар газар дээр нь очиж танилцлаа.
2017 -оны 1 -р сарын 31
1288
ДЭЛГЭРЭНГҮЙ
Утаагүй нүүрс боловсруулах чиглэлээр санамж бичиг байгууллаа
Налайх дүүрэг хотоос алслагдмал хэдий ч хотоос дутахгүй утаатай болсон. Иймээс утаагүй нүүрс бууруулах төсөл хэрэгжүүлэгч Хөх тэнгэрийн мөнхийн гэрэл ХХК-ийн төлөөлөлтэй дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уулзлаа. Уулзалтад дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Налайхын Дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү, ЗДТГ-ын Гадаад харилцаа, хороо, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Хонгорзул , Хөх Тэнгэрийн Мөнхийн гэрэл ХХК-ын Ерөнхий захирал К.Өнербек болон гүйцэтгэх захирал Ж.Тлеубек нар оролцлоо.
2017 -оны 1 -р сарын 31
1971
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэг цонхны үйлчилгээгээр 34232 иргэн үйлчлүүлэв
Дүүргийн засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” A/4 тоот захирамж 1 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.
2017 -оны 1 -р сарын 31
1256
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахад чиглэгдсэн сургалт зохион байгууллаа
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ сургалтын эрүүл аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, сурагчдын хоол, “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх, сурагчдын хоолны чанар, аюулгүй байдал, мөрдөж ажиллах тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад сургуулийн удирдлага, аж ахуйн нэгжийн оролцоог сайжруулах чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүллээ.
2017 -оны 1 -р сарын 31
1224
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучууд нэгдэж хотын соёлд хувь нэмрээ оруулна
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хийх энэ оны анхны зөвлөлдөх уулзалтаа өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Уулзалтад 30 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож хотын хөгжилд залуусын оролцооны талаар санал бодлоо солилцон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан юм. Тус уулзалтад оролцогсод санал бодлоо нэгтгэн сар бүр уриалга гаргаж аян өрнүүлж байхаар тогтлоо. Тодруулбал энэ сарыг “Залуучууд ба их хотын соёл” гэсэн уриан дор аян өрнүүлэх аж.
2017 -оны 1 -р сарын 30
1537
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн алба хаагч нарт хорт утаанаас хамгаалах амны хаалт тараав
“Ногоон титэм” лабораторийн хамт олон ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаагийн алба хаагч агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ. Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж. Гэтэл туршилтын үр дүнд авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа нь тогтоогджээ.
2017 -оны 1 -р сарын 30
3082
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал туйлын өндөр байдаг
Нийт зам тээврийн ослын 40-70 орчим хувийг "Жолооч хөдөлмөрийн чадвараа алдсан" үедээ буюу "Хэт ядарсан үедээ" гаргадаг гэж судлаачид үздэг. “Жолоочийн хөдөлмөр” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд жолооны ард удаан хугацаагаар суух нь биеийн хүчний хөдөлмөр хийсэнтэй адил гэж тооцогддог. Учир нь жолооч хөдөлгөөний нөхцөл, орчны байдалд үнэлэлт өгөх, түүнд зохицсон шийдвэр гаргах зэрэг мэдээллийн ачаалалд орохоос гадна нуруугаа бөхийлгөж, гараа сунгаж удаан явснаар цусны хэвийн үйл ажиллагаа алдагдаж амархан ядаргаанд ордог байна.
2017 -оны 1 -р сарын 30
1480
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим хорооны засаг дарга нарт батламж гардуулав
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим Хорооны Засаг дарга нарт 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ж.Чимидцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нарын албаны хүмүүс оролцлоо.
2017 -оны 1 -р сарын 30
1471
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг хүлээн авч уулзав
Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн удирдлагуудаас алба хаагчдын гэр бүл /эцэг, эх, эхнэр/-ийн хүмүүстэй уулзаж тэдэнд тус хэлтсээс 2016 онд хийсэн ажлын тайлан, байрны зохион байгуулалт болон алба хаагчдын ажлын онцлог, хийж гүйцэтгэж байгаа ажлын талаар танилцуулж, 2017 онд алба хаагчдын нийгмийн асуудал болон ажиллах нөхцлийг сайжруулах талаар санал хүсэлт авлаа.
2017 -оны 1 -р сарын 30
1427
ДЭЛГЭРЭНГҮЙ