Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах шилдэг бүтээлийн уралдааныг дүгнэлээ
НИТХ, НЗДТГ, НБОГ-аас 2019 оны зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ны хооронд хөрсний бохирдлоос сэргийлэх, доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэсэн “Хөрсний бохирдлыг бууруулах – шийдэл” төсөл, бүтээлийн уралдаан, нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн бодит байдал, хөрсний бохирдлын хор нөлөөг иргэд, олон нийтэд фото зургаар дамжуулан хүргэж, тэдэнд орчин тойрныхоо “Хөрс хамгаалах” хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хөрс ба амьдрал" гэрэл зургийн уралдааныг тус тус зарлан зохион байгуулсан.
2019 -оны 9 -р сарын 16
481
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хотоо цэвэрлэх-Угаах өдөр” намрын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ХОТОО ЦЭВЭРЛЭХ-УГААХ ӨДӨР” уриатай намрын бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 14
240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журам батлагдлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа.
2019 -оны 9 -р сарын 13
326
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээг сайжруулах жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг 44 дэх жилдээ 2019 оны есдүгээр сарын 12-ны өдөр “Мишээл Экспо” төвд нээлтээ хийлээ.
2019 -оны 9 -р сарын 13
328
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зарим хэсэгт цахилгаан хязгаарлана
Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ ТӨХК-ны засварын ажилтай холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 06:00-09:00 цагийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим хэрэглэгчдийг цахилгаанаар түр хязгаарлана.
2019 -оны 9 -р сарын 13
314
ДЭЛГЭРЭНГҮЙ
“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийн үеэр нийтийн тээврийн чиглэлд дараах өөрчлөлт орно
Нийслэлийн засаг даргын 2019 оны А/932 дугаар “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 07:00-18:00 цагийн хооронд Улаанбаатар хотын зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 271 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.
2019 -оны 9 -р сарын 13
1366
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Seedstarts Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа
Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг “Seedstars World” тэмцээн наймдугаар сарын 31-ний өдөр “Seedstars Ulaanbaatar” нэртэйгээр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдлаа. Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны компани бүртгүүлснээс эцсийн шатанд 10 гарааны компани шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө гурван минутад багтаан танилцуулга хийсэн.
2019 -оны 9 -р сарын 13
254
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангасан байгууллагуудыг хүлээн авч уулзан тусгай зөвшөөрөл олгох тухай хуралдлаа.
2019 -оны 9 -р сарын 12
308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын ойг хамгаалах төсөл эхэллээ
НҮБ-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ЭСКАП) болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрөөс “Хотын нөөц баялгийн тогтвортой менежментийг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулах нь” төслийг Камбожийн Баттамбан, Тайландын Надий, Филиппины Нага ба Фижигийн Насину, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотуудад хэрэгжүүлэхээр төслийн санал ирүүлсэн 84 хотоос сонгон шалгаруулсан.
2019 -оны 9 -р сарын 12
363
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй.
2019 -оны 9 -р сарын 11
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүтээлч хот хөтөлбөрийн хүрээнд “Creative Design” арга хэмжээг зохион байгуулна
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд “CREATIVE DESIGN” арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгуулах гэж байна.
2019 -оны 9 -р сарын 11
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй хамтын ажиллагаа тогтоолоо
Налайх дүүрэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгтэй харилцаа, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг урьтаж 2019 оны 06 дугаар сард дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн хот байгуулалт, үйлдвэрлэл, ногоон хөгжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаг, дүүргийн Жижиг дунд бизнесийг дэмжих төвийн дарга Б.Батжаргал болон бусад албаны хүмүүс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 2019 оны 06 дугаар сарын 28- аас 2019 оны 07 дугаар сарын 02-ны хооронд зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятад Гурван улсын 15 дахь удаагийн эдийн засаг, худалдааны форумд оролцсон.
2019 -оны 9 -р сарын 11
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Smartcar системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ
Aвтотээврийн үндэсний төв, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар хамтран Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан "Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах" үйлчилгээг авах боломжтой боллоо. Монгол улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
2019 -оны 9 -р сарын 10
394
ДЭЛГЭРЭНГҮЙ
2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг.
2019 -оны 9 -р сарын 10
510
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдсэн стандартуудыг танилцуулав
Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын стандартыг шинэчилэх болон шинээр боловсруулж, олон улсын түвшинд хүргэхээр заасан.
2019 -оны 9 -р сарын 10
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн спортын их наадамд оролцогч баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна.
2019 -оны 9 -р сарын 10
292
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ
Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-р зүйлд “Уулзварыг бүрэн гүйцэт нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл,саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно”гэж заасан байдаг. “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоочид торгууль оногдуулах, уулзварт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
2019 -оны 9 -р сарын 9
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шувуу хамгааллын өдөрлөг боллоо
Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо.
2019 -оны 9 -р сарын 9
296
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүлэмжийн хийн ялгарлын талаар уулзалт ярилцлага, сургалт боллоо
Нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчин, уур амьсгалын сантай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүлэмжийн хийн тооллого” сэдэвт сургалт, ярилцлагыг 2019 оны есдүгээр сарын 06-ны өдөр Хангарди ордонд зохион байгуулав.
2019 -оны 9 -р сарын 9
239
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын Хүүхдийн спортын их наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 17.1 дүгээр заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, “Улсын хэмжээнд спортын наадам зохион байгуулах журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоол, “Спортын наадам зохион байгуулах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2018 оны А/777 дугаар тушаалыг тус тус хэрэгжүүлэх, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын хүүхдийн спортын YII наадамд оролцох Монголын баг тамирчдыг бэлтгэх, өсвөр үеийнхнийг биеийн тамир, спортын арга хэмжээ, тэмцээн наадамд өргөнөөр хамруулах, хамт олонч хүмүүжлийг төлөвшүүлэх, ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх, залгамж халааг бэлтгэх, Монголын хүүхдийн спортын их наадмын шигшээ тэмцээнд оролцох эрх олгох зорилгоор Монголын хүүхдийн спортын наадмын нийслэлийн шатны тэмцээнийг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 7
325
ДЭЛГЭРЭНГҮЙ