Ачааны автомашинд олгодог түр зөвшөөрлийн журмыг шинэчлэн баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцэн баталлаа. 
2013 -оны 3 -р сарын 21
1832
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жайка ОУ-ын байгууллагатай цаашид хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Исогай Тошинорийг хүлээн авч уулзлаа.  Исогай Тошинори нь 2009 оноос хойш Жайка ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа нийслэл хотод хэд хэдэн  төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро явуулах боломжийг судлах, хэд хэдэн хэсэгт гүүрэн гарц барих, хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд туслалцаа үзүүлэх, шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлэх зэрэг хот байгуулалтын чиглэлээр  илүүтэйгээр хамтран ажилласан
2013 -оны 3 -р сарын 21
1656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн албан хаагчид малчдад 132 сая төгрөгийн хандив өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан өвөлжилтийн байдал хүндэрсэн малчдад туслах уриалгыг нийслэлийн удирдлагууд болон Нутгийн Захиргааны байгууллагын ажилтнууд дэмжин нийслэлийн  Нутгийн захиргааны байгууллага, харъяа агентлагийн бүх албан хаагчид нэг өдрийн цалингаа буюу 132 сая төгрөгийг хандивласан юм. 
2013 -оны 3 -р сарын 21
1773
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төлөвлөгөө гаргасан компанид барилгын зөвшөөрөл олгоно
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар  дулааны улирал ирж барилгын ажлууд эхлэх гэж байгаатай холбогдуулан Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад НЦГ, НМХГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын зөвөлгөө мэдээллийн төвийн удирдлагууд  болон барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцсон юм.Уулзалтын эхэнд НЦГ, НМХГ-аас өнгөрсөн жил болон энэ оны эхний 2 сарын байдлаар барилгын салбарт гарсан гэмт хэрэг, осол аваарын дүн мэдээг танилцууллаа.
2013 -оны 3 -р сарын 21
2259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдын сонирхол татсан арга хэмжээг Соёл урлагийн газартай хамтран хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн  эргэлтэнд оруулах, дотоод гадаадын жуулчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, гадаад дотоодын жуулчдын сонирхол татсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах зорилгоор санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа
2013 -оны 3 -р сарын 21
1690
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ангийн драм” нэвтрүүлгийг дэмжин ажиллана
Хүүхэд багачуудын урлаг, уран сайхны болон гоо зүйн мэдрэмжийг нь дээшлүүлэх, сэтгэн бодох чадвар, өөрийгөө бусдад таниулах боломжийг олгодог “Ангийн драм” нэвтрүүлгийн энэ жилийн шалгаруулалт эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү нэвтрүүлгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын зүгээс бодлогын хувьд дэмжиж хамтран ажиллахаар болов
2013 -оны 3 -р сарын 21
1483
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын зөвшөөрөл нь цуцлагдсан иргэн, аж ахуй нэгжийн 105 газрын дэлгэрэнгүй мэдээлэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  03 сарын 15-ны өдөр хууль бусаар олгосон 105 газрын зөвшөөрлийг цуцлах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу  хууль бусаар олгосон газрууд нийслэлийн өмч болж байгаа бөгөөд дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн байсан юм. Эдгээр 105 газрын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэж байна.
2013 -оны 3 -р сарын 21
81297
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярлалаа, хотын дарга аа
Тэнд ч юм болохгүй байна, энд ч зам эвдэрлээ, хогоо ачаач Хотын дарга аа гэж нийслэлийн Захирагчийн чихэнд хонх уях нь элбэг. Засаг дарга нийслэлийн асуудлыг зангидаж, шийдвэрлэх, холбогдох хүмүүст үүрэг өгөх ёстой. Гэхдээ магтахаасаа “Хотын дарга аа болохгүй байна” гэж тодотгох нь элбэг. Тэгвэл энэ удаад “Хотын дарга аа, баярлалаа” гэсэн тодотгол хиймээр байна. Өнгөрсөн долоо хоногт  Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Н.Нацагдорж нийслэлд барихаар төлөвлөж байгаа 80 бага сургуулийн байршлыг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулсан.
2013 -оны 3 -р сарын 20
1913
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томоохон захуудад гардаг гэмт хэргийг бууруулахад хамтран ажиллахаар боллоо
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар НЦГ, НМХГ болон томоохон худалдааны төв, захуудын удирдлагуудтай санал солилцлоо.
2013 -оны 3 -р сарын 20
1874
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын зөвшөөрөл нь цуцлагдсан иргэн, аж ахуй нэгжийн 105 газрын дэлгэрэнгүй мэдээлэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  03 сарын 15-ны өдөр хууль бусаар олгосон 105 газрын зөвшөөрлийг цуцлах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу  хууль бусаар олгосон газрууд нийслэлийн өмч болж байгаа бөгөөд дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн байсан юм. Эдгээр 105 газрын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэж байна.
2013 -оны 3 -р сарын 20
2307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнууд “Төрийн албаны стандарт” сэдэвт сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг дарга 03 сарын 11-ний өдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдах ажилтнуудын бичиг хэргийн хөтлөлтийг  сайжруулж, стандартыг чанд мөрдүүлэхийг үүрэг болгосон.
2013 -оны 3 -р сарын 20
2589
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 32 компани 52 санал ирүүлжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан
2013 -оны 3 -р сарын 19
3878
ДЭЛГЭРЭНГҮЙ