Нийслэлчүүдийн цасны баяр
Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулдаг нийслэлийн иргэдийн Цасны баяр  “2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 70 байгууллагын 4200 гаруй хүн оролцож амралтынхаа нэг өдрийг эрүүл агаарт идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрүүлжээ.  
2014 -оны 2 -р сарын 10
2031
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүд Чингисийн талбайд шинэ оноо угтлаа
12 сарын 31-ний өдөр болсон “Улаанбаатарын мөнгөн шөнө” нийслэлийн шинэ жилийн баярын цэнгүүн үлгэрийн баатрууд, алиалагч, санта бусад амьтдын хамт Улсын их дэлгүүрийн үүднээс Чингис хааны нэрэмжит талбай руу парадаар хөдлөж албан ёсоор эхэлсэн юм. Цэнгүүнд урлаг соёлын 50 гаруй уран бүтээлч ая дуугаа өргөж, он солигдох мөчийг Их Эзэн Чингис Хааны талбайд нийслэлийн иргэд шинэ оноо угтсан юм. 
2014 -оны 1 -р сарын 1
2191
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 22 иргэн Нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Улаанбаатар хотын байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж, эрхэлсэн ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан 22 иргэний Нийслэлийн 2013  оны “Хөдөлмөрийн  аварга”-аар шалгаруулж, шагнаж урамшууллаа.
2013 -оны 12 -р сарын 27
2134
ДЭЛГЭРЭНГҮЙ