Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагуудын шилдгүүд тодорлоо
“Хот өвөлд бэлэн” арга хэмжээний үеэр хог хаягдал, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ болоод инженерийн хангамжийн 43 байгууллага 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, тоног төхөөрөмж, машин техник, хувцас, хэрэглэлийн бэлэн байдлаа иргэд, олон нийтэд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдөр Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр тус арга хэмжээнд хамт олноо манлайлан оролцсон аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, шагнал гардуулав.
2021 -оны 9 -р сарын 17
876
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 105 жилийн ойг тохиолдуулан Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
2021 -оны 9 -р сарын 17
616
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 451 үйлчилгээг үзүүлж байна
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв төрийн 47 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байна. Үүнээс хоёр байгууллагын есөн төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг үзүүлдэг.
2021 -оны 9 -р сарын 17
739
ДЭЛГЭРЭНГҮЙ
Санамсаргүй байдлаар гал алдахаас сэргийлэх сарын аян зарлалаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
2021 -оны 9 -р сарын 17
1214
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу дэд төвийн үерийн далан дагуух тохижилтын ажил дууслаа
Баянхошуу дэд төвийн 9.97 км үргэлжлэх үерийн хамгаалалтын далан суваг, далангийн дагуух 4.65 га талбайн тохижилтын ажил дууслаа. Тодруулбал, далангийн эргийн бэхэлгээний эко хавтан, хашаа, гүүр, явган хүний зам, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, хөшөө, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, сандал, сүүдрэвч зэргийг цогцоор нь тохижуулсан юм.
2021 -оны 9 -р сарын 17
951
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улирлын томуугийн вакцинд 22.050 хүн хамрагдлаа
Дархлаажуулалтын 10 хоногийг есдүгээр сарын 13-22-ны хооронд “Томуугаас сэргийлье” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2-11 насны 161.700 хүүхэд, 10.520 жирэмсэн эмэгтэй зэрэг нийт 172.220 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн.
2021 -оны 9 -р сарын 16
814
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зогсоолыг ил, давхар, газар доорх гэсэн гурван хэлбэрээр хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв.
2021 -оны 9 -р сарын 16
1111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурвалжингийн гүүрний нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийнэ
Гурвалжингийн гүүрэнд хэв гажилтын заадас засварлах ажил хийнэ. Энэ хүрээнд зорчих хэсгийн нэг, хоёрдугаар эгнээг хэсэгчлэн хааж, засвар хийх бөгөөд замыг бүхэлд нь хаахгүй юм.
2021 -оны 9 -р сарын 16
808
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.
2021 -оны 9 -р сарын 16
677
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны буудал дээрх машины мэдээллийг E-police аппликэйшнд илгээгээрэй
Замын хөдөлгөөний дүрэмд нийтийн тээврийн буюу чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр 06:00-22:00 цагт автомашин зогсохыг хориглосон заалт бий. Гэтэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр машинууд олноороо зогсож байгаа нь нийтийн тээврийн хэрэгслээр болон явган зорчигчдын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж байгаа юм.
2021 -оны 9 -р сарын 16
951
ДЭЛГЭРЭНГҮЙ
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ
Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор сэтэлсэн юм. Тэгвэл тус түр замын нөхөн сэргээлтийг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 16-нд замын хөдөлгөөнийг нээлээ.
2021 -оны 9 -р сарын 16
836
ДЭЛГЭРЭНГҮЙ
Т.Золжаргал: “Хариуцлагын гэрээ”-г цуцалсан тохиолдолд аж ахуйн нэгж зөвхөн хүргэлтийн үйлчилгээ эрхэлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа.
2021 -оны 9 -р сарын 16
1055
ДЭЛГЭРЭНГҮЙ
Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэрлэж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус компаниудад малын гаралтай хог хаягдлыг хүлээн авч, бордоо боловсруулах газрын асуудлыг шийдэж өгсөн бол төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлыг дээрх компаниуд бүрэн хариуцан бордоо үйлдвэрлэж байна.
2021 -оны 9 -р сарын 15
800
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн хоёр алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууц олгохоор боллоо
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав.
2021 -оны 9 -р сарын 15
702
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна
Улаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын Захиргаатай хамтран есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улсыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж байна.
2021 -оны 9 -р сарын 15
713
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажилд урьж байна
Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн хөгжлийн банктай хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй “Гэр хорооллын нийтийн тээврийг сайжруулах төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Зохицуулагчийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2021 -оны 9 -р сарын 15
525
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аян эхэллээ
“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм.
2021 -оны 9 -р сарын 15
729
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе
Эрхэм хүндэт цагдаа, цагдаагийн албан хаагчид аа Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд эх орон, ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төрийн дархлаа, түмэн олны хамгаалалт болж яваа их үйлсэд тань талархал илэрхийлье.
2021 -оны 9 -р сарын 15
503
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлагын туршилтын хувилбарыг гаргалаа
Энэхүү гарын авлага нь гэр хороолол, орон сууцны айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон асуудлыг өрхийн түвшинд хэрхэн шийдэж болох энгийн зөвлөмж, мэдээллийг багтаасан сэтгүүл бөгөөд нөгөө талаас ХОРОО, СӨХ, ӨРХ гурвын үүрэг, амлалтуудыг энгийнээр тодорхойлж оруулсан харилцан ойлголцлын санамж бичиг болох юм.
2021 -оны 9 -р сарын 15
643
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна.
2021 -оны 9 -р сарын 14
788
ДЭЛГЭРЭНГҮЙ