Нийслэлийн залуучуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ИДЭВХЭЖСЭН 2030” төслийн хүрээнд залуучуудын хөгжил, нийгмийн асуудал, ажил эрхлэлт, энтрепрайзинг ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-ИДЭВХЭЖСЭН 2030-ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
4 цаг 11 минутын өмнө
67
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Богд хааны ордон музейн дэргэдэх түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов.
6 цаг 11 минутын өмнө
232
ДЭЛГЭРЭНГҮЙ
ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа ДЦС-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.
6 цаг 12 минутын өмнө
192
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэхүү ажил шат дараалалтай хийгдэж хүний нөөцийн аудитыг нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажил үргэлжилж байгаа билээ.Тус сургалтаар хүний нөөцийн аудитын олон улсын туршлага, жишээнд тулгуурлан энэ төрлийн аудитыг хэрхэн, яаж хийж эерэг үр дүн гаргах талаар хэлэлцсэн юм.
6 цаг 55 минутын өмнө
131
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчний тохиолдол 4.3 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 70.251 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3013 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1.3 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
9 цаг 58 минутын өмнө
128
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
10 цаг 15 минутын өмнө
162
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Монголын морин харвааны холбооноос "Хийморь" морьт харвааны олон улсын тэмцээнийг энэ сарын 26-ны өдөр "Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Монголын морин харвааны холбооны Ерөнхий нарийн бичиг Ш.Цогтхүү, Олон Улсын Морин харвааны холбооны Монгол Улсын тал дахь төлөөлөгч Д.Мөнхболд нар мэдээлэл хийлээ.
12 цаг 23 минутын өмнө
235
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг даргаас 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан мэдээллийн хүртээмжийн тэгш бус байдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын нэг Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд дэд бүтцийг хөгжүүлэх юм.
Өчигдөр 14 цаг 9 минут
145
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм.
Өчигдөр 10 цаг 34 минут
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 цагт Налайхын авто замд ажиллаж, барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд анхааруулав. Тэрбээр автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй хийхээс гадна, замын ачааллыг нэмэгдүүлэхгүйн тулд хэсэгчлэн хаах чиглэлийг албаныханд өгсөн.
Өчигдөр 9 цаг 34 минут
294
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудын ногоон наадмын спортын цогцолбор ирэх онд ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц болон холбогдох албаныхан өнөөдөр биеийн тамир, спортын салбарын бэлтгэл сургуулилтын төв, орчин нөхцөл болон хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
2020 -оны 9 -р сарын 22
114
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын замын зорчих хэсгийн арын хэсэгт өнгө хучилтын ажил эхэлнэ
Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Налайхын автозамыг ирэх сарын 04-нийг хүртэл хугацаанд засварлах юм. Энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Чинзориг нар мэдээлэл өглөө.
2020 -оны 9 -р сарын 22
216
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хороодын албан хаагчид харилцан суралцаж, сайн туршлагаа хуваалцаж байна
Улаанбаатар хот, Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах” төсөл нь Нийслэлийн Сургалт, судалгааны төвтэй хамтран хороодын сайн туршлага, тэргүүний арга барил, аргачлалыг нээн илрүүлж, харилцан туршлагаа хуваалцах, хамтдаа хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Нийслэлийн хороодын харилцан суралцах арга зүйн форум”-ыг зохион байгууллаа.
2020 -оны 9 -р сарын 22
103
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн “Цахим бүртгэл, элсэлт”-ийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Ухаалаг Шийдэл ТББ-тай хамтран 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шинээр элсэх 2 настай хүүхдийн элсэлтийг хэрхэн явуулах, tsetserleg.ulaanbaatar.mn програмд хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгч, сургалтыг зохион байгууллаа. Сургалтад цахим бүртгэл, элсэлт явагдах төрийн өмчийн 250 цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нар хамрагдсан болно. “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулагдсан бөгөөд дүнгийн мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр хүргэгдлээ.
2020 -оны 9 -р сарын 22
136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
2020 -оны 9 -р сарын 21
38
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөөгийн гудамжны авто замыг түр хааж, зам засварын ажил хийнэ
Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажлууд хийгдэх тул жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2020 -оны 9 -р сарын 21
381
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалт, хэлэлцүүлэгт урьж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид болон Грин Солар Энержи ХХК-тай хамтран иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ БА ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ” сургалтыг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.
2020 -оны 9 -р сарын 21
158
ДЭЛГЭРЭНГҮЙ
Даваа гарагаас “Сургуулийн автобус” 35 чиглэлд үйлчилж эхэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Боловсролын газраас ирүүлсэн судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд 40 автобусаар есдүгээр сарын 21-ний өдрөөс үйлчилж эхэлнэ.
2020 -оны 9 -р сарын 18
630
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 10 мэргэжлээр зохион байгуулагдах төрөлжсөн үнэ төлбөргүй сургалт эхэллээ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвүүд хамтран Улаанбаатар хот, 21 аймгийн хэмжээнд зохион байгуулдаг "Аялал жуулчлалын төрөлжсөн сургалт"-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
2020 -оны 9 -р сарын 18
288
ДЭЛГЭРЭНГҮЙ